УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гаригт ээлжит бусаар Их тэнгэрт хуралдах үеэрээ "Засгийн газраа тогтвортой ажиллуулахаар болж, гишүүд нь санал нэгджээ" гэх мэдээлэл цацагдсан ч эх сурвалж үгүйсгэлээ. МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч дээрх ээлжит бус хуралд 30 гаруй гишүүн л оролцжээ. Яг ч бас хурал гэж тодорхойлоход хэцүү, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбоотойгоор саналаа хэлсэн уулзалт болсон байна. Засгийн газраа тогтвортой ажилуулах ёстой гэх асуудал хөндөгдсөн ч уулзалтад оролцсон 30 орчим гишүүн нь бүгд 100 хувь дэмжээгүй. Үүнийг ч УИХ-ын гишүүн Э.Болормаа "Засгийн газрыг огцруулах асуудалд МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээс харж болно.
Мөн эх сурвалжийн мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хоёр хуваагдсан хэвээр байгаа аж. Иймээс хэзээ мөдгүй товлогдож мэдэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын хувь заяаг дэнсэлж мэдэхээр байна.
Намрын улс төрийг сөрөг хүчин эхлүүлэх нь тодорхой болсон. Өнгөрсөн хавар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганд суулгүй, ирцээр бойкотолсон. Харин энэ удаа Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ цуглуулж, УИХ-д шаардлагаа өргөн барихаар зэхэж байна.
Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын алдаатай бодлогын улмаас шатахууны хомсдол, үнийн өсөлт, төсвийн алдагдал бий болсон учраас огцрох ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм.
Энэ талаар АН-ын дэд дарга Н.Ганибал "Яагаад өнөөдөр шатахуун хомсдов, яагаад үнийн огцом өсөлт бий болов. Энэ бүхэн Засгийн газрын алдаатай буруу бодлого. Монголын төр өнөөдөр сүртэй, хүчтэй рийл хийсэн сүр Данзан даргатай боллоо. Ард нь ард түмний амьдрал доройтож байна. Ардын намд ч, Ардчилсан намд ч эх орныхоо төлөө, зөв бодлогын төлөө явдаг улстөрчид байгаа. Тэр хүмүүс бол энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа гэдгээ ярих байх. Чуулган эхэлмэгц манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина, тэр үеэр хэлэлцүүлгүүд явна. Ер нь Монгол Улсаа зөв болгоё, зөв бодлого хэрэгжүүлдэг Засгийн газартай болъё гэж байгаа улстөрчид нийлээд Засгийн газраа огцруулах байх гэж бодож байна" гэдгийг хэлсэн.
Харин өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдыг огцруулах саналаасаа буцахгүй, 41 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байгаа. Засгийн газрын алдаатай бодлогын улмаас үнийн өсөлт, шатахууны хомсдол, төсвийн алдагдал энэ бүхэн бий болсон" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
А.СҮРЭН
3,595.72






















































Нэргүй 2026-08-28 202.9.40.151
Ер нь мМнголд засгийн газар байх хэрэгтэй юмуу гэдэг асуудлаар АН-наас бүх нийтийн асуулга явуулмаар юм. Олон монголчууд засгийн газрыг огцруулаад байх сонирхолтой байдаг. Бусад орны иргэд болохоор засгийн газраа тогтвортой ажлуулах сонирхолтой байдгаараа Монголчуудаас ялгаатай юм.
Нэргүй 2026-08-28 103.57.94.183
Энэ засгийг огцруулах хэрэгтэй
Нэргүй 2026-08-28 59.153.113.140
за даа хэн ч гарсан адилхан даа зүгээр л сонгууль хүртэл тогтвортой баймаар юм шиг монголын ард түмэн одоо хэнийг гаргахаа өөрсдөө мэднэ биз дээ та нар дөвчигнөөд хэрэггүй дээ одоо боль зүгээр
зочин 2026-08-28 103.212.118.234
6…хөлсөний бичээч+сурвалжилагч нарын "сэхээ орох" цаг эхлэв бололтой…_тэд ямагт"ДАВСТАЙ" мэдээлэлээр үнэлэгддэг билээ…андашгүй дээ…тэгээд ч 36 дахь жилдээ төр түмэнээ доромжилсон АН сонгуульд "дүн" авч дахин сэхэхгүйг мэдрэн болноо..дэндүү олон жил түмэнээрээ тоглож ямар ч бүтээмж байсангүй..хэрүүл л хийлээ…бод бод!!!
Зочин 2026-08-28 59.153.114.60
За болиочээ, дэлхий дахин хяралын байдалтай байхад Засаг огцороод маргааш нь бүх юм сайхан болохгүйг цэцэрлэгийн хүүхэд ч ойлгоно. Ингэж новширийн оронд яавал энэ хямралыг даваж туулах санал гарга АН-аа. Тэгвэл 28 онд хэдэн санал зулгааж магадгүй. АН-ын хуваагдсан бүлэг өөр нам байгуулаад яваач үгүй бол ингэж төр хямраахаа боль.
Нэргүй 2026-08-28 66.181.176.186
Уул нь хэдэн сарын өмнөх дүр зургаар бол МАН-ынхан нэр хүнд тааруугаа мэдэрсэн байдалтай, АН-ынхан ирэх сонгуульд ялалт байгуулчихсан юм шиг их л пээдгэр, тун ч баяртай байж билээ. Гэтэл Учрал ЕС болсоноос хойш байдал эсрэгэээрээ эргэх маягтай боллоо. АН-ын нөгөө сонгуульд ялах мөрөөдөл нэг л биш болоод явчихлаа.Гол саад бологч нь Учрал. Түүнийг муулах гээд өнгөрсөн замыг нь шүүгээд буруутгах зүйл олдохгүй. ТЭГЭХЭЭР ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ АН-ЫН СОНГУУЛЬД ЯЛАХ МӨРӨӨДӨЛ ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ.
Нэргүй 2026-08-28 202.9.40.181
хятд манжууд үххэд хятд манжуудтайгаа үхн.
Нэргүй 2026-08-28 202.9.40.181
хятдманж хүнийг алхаас нааш наад хятдмөнж хшний муу санаа дуусхгүй.
Нэргүй 2026-08-28 202.9.40.181
монгол гэсн хятдманжуудтай орооцлж хлбгдсн бол монгол гэсн хужааманжууд араасн тэр хүнийг хөөцлдж хорлдг тэрүвхшны өүхихажуу хавирг ажлдгбүгдийг үмхийхужаамннжууд яааж ийжбгаадямр нэгн гажиг аргаарайлгн сүрдүлж барьцлжтатн орлцуулж хорлдг гажгийг гажиг өвчтэй пздагуудшд хужааманж гажиг хужааманжтай ой тоонд багтхааргүй эрүүл хүн ойлгоход хэцүү гайхж алмайрх гж зулбасгууд.