Данхайсан төсөвтэй, занхайсан сайд нар хэдэн тэрбумыг зарцуулах вэ?

Данхайсан төсөвтэй, занхайсан сайд нар хэдэн тэрбумыг зарцуулах вэ?

Данхайсан төсөвтэй, занхайсан сайд нар хэдэн тэрбумыг зарцуулах вэ?

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийхээр болж, холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдал хоёр их наядыг давсан, инфляц энэ оны долдугаар сард 13 хувьд хүрсэн, цаашид ч өсөх прогнозтой, мөн гадаад хүчин зүйлээс шалтгаалж шатахуун тасалдаж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг тооцон, тодотголыг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг ирэх арваннэгдүгээр сараас нэмэгдүүлэхээр болсон юм. Дээрх арга хэмжээг авахын тулд сайд нарын төсвөөс 300 гаруй тэрбумыг танасан болохыг Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн.

Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам "Засгийн газар данхгар төсөвтэй, занхайсан сайд нараа цөөлөх ёстой" гэх шаардлага тавьж буй.

Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 18 сайд, таван дэд сайдтай ажилладаг. Ингээд 2026 оны төсвийн тодотголд сайд нар хэдэн төгрөг зарцуулахаар тусгасныг хүргэе.

  • Ерөнхий сайд Н.Учрал:  366 тэрбум, 988 сая,
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр: 298 тэрбум, 605 сая,
  • Шадар сайд Т.Доржханд: 349 тэрбум, 605 сая,
  • Шадар сайд Н.Номтойбаяр: 5 тэрбум, 571 сая,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: 97 тэрбум, 214 сая,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 202 тэрбум,
  • Сангийн сайд З.Мэндсайхан: 4 их наяд, 250 тэрбум,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: 1 их наяд, 506 тэрбум,
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 94 тэрбум, 234 сая,
  • Батлан хамгаалахын сайд Д.Батлут: 766 тэрбум, 303 сая,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: 377 тэрбум, 746 сая,
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 5 их наяд, 494 тэрбум,
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: 4 их наяд 910 тэрбум,
  • Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 982 тэрбум,
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: 456 тэрбум, 810 сая,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: 235 тэрбум, 616 сая,
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: 703 тэрбум, 275 сая,
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин: 79 тэрбум, 727 сая,
  • Эрчим хүчний сайд Б.Найдалаа: 604 тэрбум, 746 сая,
  • Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 2 их наядыг тус, тус зарцуулахаар тодотголд тусгажээ.

 

 

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-28 202.126.88.89

Муусайн хулгайчууд үнэндээ л гараа угааж бна дөө

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.177.80

МАХНЫ УНЭ ОСГООД БАЙГАА УЧРАЛ ЕРОНХИЙ САЙД АЖЛАА ОГЧ МАХНЫ УНИЙГ ХЯМДРУУЛЖ ЧАДАХ ЕРОНХИЙ САЙД ТАВИМААР БАЙНА.ТОСВОО ТАНААД АРД ТУМЭНДЭЭ ЧИГЛУУЛЬЕ

Avatar

TBCH 2026-08-28 202.126.91.46

– ylcuin tyrbog tacdaj ilyy

Avatar

texnikeer workeroor , toolyyrin zyrgaa yabyyl Phonoorrr 2026-08-28 202.126.91.46

opoltson toglogch ulyy yum ux xuuj bna. Nomeroor ?

Avatar

Нэргүй 2026-08-28 103.57.93.128

orkuudiin songolt

Avatar

Нэргүй 2026-08-28 103.229.120.94

Сонгуулийн өрөө өгч дууссан бол одоо сайд нараа цөөлөх ёстой 3,5 сая хүн амд 20 сайд зуун ямаанд жаран ухна гэж арчаагүй малчныг шоолдог шиг юм болжээ. Ядаж шадар сайд нараа байхгүй болгох хэрэгтэй. Төрийн байгууллага албан тушаалтнууд нэмэгдэр тусам цадин авч байгаагаа зөвтгөх олон хүнд суртлын журам дүрэм гаргаж бие биен рүүгээ чихэж дамжлагыг олшруулж иргэд улс орны хөгжилд саад учруулдагийг олон туршлагаас харж болно

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.176.186

МАН-ын ЗГ зардлаа хэмнэчихээр АН-д шүүмжлэх юм олдохгүй хэцүү.Хоёр сонгууль дөхөөд байдаг.Учралын ЗГ-ыг огцруулж юм хийлгэхгүй баймаар байдаг. Гэтэл тэр ч нэг их явахааргүй. Ядахнаа МАН-ын ЗГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТОМ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛААД ДУУСЧ БАЙДАГ.Ардын намынхныг 461 рүү цөмийг нь ачна, авилгын музей байгуулна энэ тэр гээд нэмэр алга.Ядахдаа бетон ГАНБАА МЭТ НЬ МАН-ЫГ ДОТРООС НЬ ХАГАЛАХ ГЭДЭГ Ч ЯВАХ ШИНЖГҮЙ.ЯАЯДАА БАЙЗ.НАМЫН ДАРГА НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫГ МЭДЭХГҮЙ

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.164.23

Гөлийсөн хулгайчууд МАН чинь насаар чинь та нарыг хамгаалахгүй ээ, хүүрийг чинь жалганд нохой мэрэх цаг хаяанд чинь ирцэн байгаа шүү

Avatar

Нэргүй 2026-08-28 202.126.90.1

BSDA gej

Avatar

Нэргүй 2026-08-28 202.126.90.218

ёстой бүтэхгүй ээ, хэрэггүй баахан яамдаа цөөл, боловсрол өндөр цөөхөн хүмүүсээр төрийн албаа хийлгэ! Эд бол нам дагасан харанхуйчууд юу ч чадахгүй бүгдийн татан буулгах хэрэгтэй

Avatar

зочин 2026-08-28 66.181.164.157

Үнийн дарамтнаас болж үйлдвэр ээ хаалаа, ажилчид аа тараалаа. Амьдрах боломж алга өрөнд орж өтөнд баригдаж дууслаа.

Avatar

зочин 2026-08-28 66.181.176.191

Энэ мөнгө сайд нарын хувийн мэдлийн мөнгө биш Монгол орны аж ахуй үйлчилгээний гол салбаруудад буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ,хөгжүүлэх урагшлуулахад зорилсан хөрөнгө, Бидний төрд сонгосон хүмүүс,УИХ-аар хэлэлцээд хуваарьласан батласан мөнгө, Маш хатуу хяналттай, Төсөвлөсөн хөрөнгийг өөр зориулалтаар ашиглаж зарцуулбал хуулийн хариуцлага хүлээнэ, Данхайсан төсөвтэй занхайсан сайд нар огт байхгүй,Харин төсөв хүрэлцэхгүйгээс болж шийдэх ёстой олон асуудал хойшилж байна

Avatar

зочин 2026-08-28 66.181.176.191

Энгэж төр рүү дайрч,давшилж тэнд ажиллаж буй хүмүүсийн нэр төрийг нь унагаж сэвтүүлж,луйврын аргаар төрийн эрхэнд гарах гэж оролдохын оронд, төсвийг үнэхээр зориулалтын бус зүйлд зарцуулсан,идэж ашигласан, шамшигдуулсан зүйл байна гэж үзэж байгаа бол барим нотлогоог гаргаж шалгуул, Хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл, Ес зүй шудрага ёсыг баримтал,

Avatar

Зочин 2026-08-28 103.229.122.20

Төрийн зардлыг хямдруулж чадах том өөрчлөлт огт хийгдэхгүй байна даа.

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.160.59

Иргэдийн үйлээ үзэж олсон хэдэн цааснаас буажж авсан татварын мөнгийг хайр найргүй үрэн таран хийдэг төр засагт аль болох татвар төлөхгүй байхыг хичээх нь зөв юм байна???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж