Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага бизнес эрхлэгчдэд дарамт болж байна

Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага бизнес эрхлэгчдэд дарамт болж байна

Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага бизнес эрхлэгчдэд  дарамт болж байна

Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс бизнесийн орчны бодит нөхцөл байдал, хувийн хэвшлийн хүлээлт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор “Бизнес пульс" нэртэй судалгаа хийжээ.


Ингэхдээ тулгамдаж байгаа асуудлуудыг 100 оноогоор эрэмбэлсэн байна. Судалгааны үр дүнд бизнесийн итгэлийн үзүүлэлт 100-аас 33 оноотой гарсан нь бизнес эрхлэгчдийн итгэл сул байгааг харуулсан байна. Үүний зэрэгцээ бизнесүүдийн хүчин чадлын дундаж ашиглалт 60.3 хувьтай байгаа нь зах зээлийн эрэлт хангалтгүй, одоо байгаа нөөц боломж бүрэн ашиглагдахгүй байгааг харуулж байгаа аж. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох шийдвэрт болгоомжтой хандах эрсдэлтэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй дарамтуудаас санхүүжилтийн дарамт 72.3 оноогоор хамгийн өндөр түвшинд үнэлэгдэв.

Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага болон санхүүжилт авахад тулгардаг хүндрэл нь бизнесийн мөнгөн урсгал төдийгүй хөрөнгө оруулалт, өргөжилт, шинэ бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна.

Зардлын дарамтын үзүүлэлт 60.5 гарсан бөгөөд түүхий эд, түрээс, цалин хөлс, тээвэр, логистикийн зардлын өсөлт бизнесийн ашигт ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн. Цаашид нэмэгдэх хандлагатай байна. Борлуулалт, эрэлт сул байгаа үед үйл ажиллагааны зардал нэмэгдэж буй нь бизнес эрхлэгчдэд давхар дарамт учруулж буйг онцолжээ. Зохицуулалт, захиргааны дарамт 57.9 оноотой байна. Татварын хяналт шалгалт, тайлагналын шаардлага, зөвшөөрөл, лиценз, гааль, хөдөлмөр болон нийгмийн даатгалын хяналттай холбоотой үйл явцыг бизнесүүд мэдэгдэхүйц ачаалал гэж үзэж байна. Харин төрийн байгууллагатай харилцах ачааллын үзүүлэлт 40.6 гарсан байна.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг  тав хүртэл оноогоор үнэлэхэд:

Татварын дарамт 4 оноо, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт сулрах 3, гаалийн бэрхшээл 3, зохицуулалтын тогтворгүй байдал 3, гадаад зах зээлийн хүндрэл 3 оноогоор тус тус үнэлэгдсэн байна. Түүнчлэн санхүүжилтийн хүртээмж, ханшийн савлагаа, авлига болон ил тод бус байдал, ажиллах хүчний дутагдал бизнесүүдэд тодорхой дарамт үзүүлж байгааг судалгааны үр дүн харуулж байгаа ажээ.

Мөн бизнесийн идэвхийг сэргээхэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаас гадна татвар, гааль, зөвшөөрөл, хяналт шалгалтын орчныг хялбаршуулах, бодлогын тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах шаардлагатайг харууллаа. Мөн хэрэглэгчдийн худалдан авах чадвар, дотоодын эрэлтийг дэмжих нь хувийн хэвшлийн борлуулалт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг сэргээхэд чухал ач холбогдолтой байна.

Наймдугаар сард хийсэн дээрх судалгаанд нийт 122 бизнесийн байгууллага хамрагджээ. Оролцогчдын 75 хувь нь 1-19 ажилтантай жижиг бизнес, 87 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлээр 72 хувь нь дотоодын зах зээлд төвлөрдөг бол 25 хувь нь импорт, 3 хувь нь экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

“Бизнес пульс” нь Монголын бизнесийн орчны бодит нөхцөл, хүлээлт, зардал болон санхүүжилтийн дарамт, зохицуулалтын ачаалал, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийн төлөвийг сар бүр хэмжих судалгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-27 66.181.189.221

Төрийн албаны бүх шатны авилга, бодлогын тогтворгүй байдал, эдийн засгийн нөхцөл бизнесийг хорлож байгаа. Тендер авсан ААН ажлаа эхлэхийн тулд зээл авдаг. Гэтэл 10%-ийн авилгаа өгөхгүй бол төсвөөс санхүүүжилт өгөхгүй зээлийн хүүндээ шатдагийг бүгд мэдэж байгаа. Чадваргүй, танил талаараа хууль бусаар тендер аваад ажлаа хийгээгүй ААН-с болж тендерийн ажлын нөхцөл байдал ийм болсныг мэдэж байж тэрнийг шүүмжилж эсэргүүцэхгүй зөвхөн нэг талыг нь шүүмжилж болохгүй.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.126.89.144

Барьцааг хэт багаар үнэлж нугалаа гаргадаг зах зээлийн үнээс хэт бага үнэлдэг луйварчид

Avatar

Нэргүй 2026-08-27 202.9.40.181

халхгэснхужааманжуудбаядуудыг гаххөлөөшаажбатимөэхиынолгойд шаажхужжааманжуудхулгайчшааж эхлсн одоо ч хужманжуудхбаядуудыгтоогойдгаацнхулгайшаажбгаа.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.9.40.181

халхгэснхужааманжуудбаядуудыггөрхөлөөшаажтолгойд шаажхужжааманжуудхулгайчшааж эхлсн одоо ч хужманжуудхбаядуудыгтоогойдгаацнхулгайшаажбгаа.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.9.40.181

халхгэснхитадманжуулдын айхтр атгаг бодлгын илжрл.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.9.40.181

хужааманжууд 40 жил хужаөманж намтөр гэгчид хужааманжгархөлбааядбудын таьжхужааманжбдлгоорхужамаэжагархөлүүдиыгтавьжхужааманжбодлгоорхужаөбаядубдын вбүхюм чигээрээбүтжхужааманжуудыгажлыгхииадманжууд хужаамэубодлгоордэмжиж.оодруулушаадвж ирсн.

Avatar

эргэж системаа өөрчлөх 2026-08-27 122.201.31.58

Зээлийн хугацаа хэтрэлтээ хаахдаа баахан хүү, алдангитай хаадаг байхад дээр нь бас эргэу хорлоод хар жагсаалтанд давхар оруулдаг . Банк ч барьцаагаа дандаа 30 хувиар үнэлж авдаг. Ямар алданги банкинд байхгүй байхад . Ингэж гадны систем гэж бизнесүүдийг бас давхар боодог л арга юм . Одоо энийгээ болио гээд байгааа юм л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж