Фото: Сувдан нулимсаар тогтсон гэх Өгий нуур

Фото: Сувдан нулимсаар тогтсон гэх Өгий нуур

Фото: Сувдан нулимсаар тогтсон гэх Өгий нуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур нь хангайн бүсийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг. Цэнгэг уст нуурын мандал, түүнийг хүрээлэх уудам тал, уулсын хаяа нийлсэн энэ газар бол зуны улиралд аялагч, жуулчдын зорин очдог нутаг билээ.


Архангайчуудын дунд Өгий нуурын үүсэлтэй холбоотой нэгэн домог яригдсаар иржээ. Эрт цагт залгаа нутгийн нэгэн залуу, бүсгүй хоёр хонины бэлчээрт  танилцаж, хайр сэтгэлийн нандин холбоо тогтоожээ. Хангайн уул шиг ханхар сайхан залуу, үзэсгэлэн гоо бүсгүйн хайр сэтгэл удалгүй бусдын анхааралд өртөж, явган яриа явсаар бүсгүйн эцэгт хүрсэн гэдэг. Удам угсаа, хөрөнгө чинээг эрхэмлэдэг эцэг нь ганц охиноо ядуу залуутай гэрлүүлэхийг хүссэнгүй. Тиймээс залууг цэргийн албанд явуулж, охиноо нутгийн баян айлын хүүтэй суулгахаар шийджээ. Салахаас өөр аргагүй болсон хосуудад сүүлчийн удаа уулзах боломж олдсон байна. Тэр үед залуу “Хол газар салж явснаас чамайг үргэлж харж явъя” хэмээгээд уул болж хувирсан нь Авзага хайрхан уул болсон гэх домогтой. Харин хайртай залуугаа үдэж үлдсэн бүсгүйн нулимс сувд болон урсаж, хуримтлагдсаар нуур болсон нь Өгий нуур гэх домог байдаг. Энэ домог хайр дурлалын гунигт түүхийг өгүүлэх ч өнөө цагт Өгий нуур байгалийн үзэсгэлэн, нам гүм орчин, цэнгэг агаараараа аялагчдын зорин очдог газрын нэг болов.

 

Гэрэл зургийг С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.186.156

Шаал худлаа домог нтр зохиогоод л чаачихымаа ! Манайхан олон үеэрээ энэ нутгийн хүмүүс, иим домог ер сонсоогүй шүү !
Яг нөгөө Чингис хаан Цонжин болдогт ташуураа хаясан гэдэг шиг…..
Женко хулгайчид үнэн юм тун ховор, бага даа айл ухаж байсан нь л үнэн байх.
Яг түүн шиг !!!

Avatar

Морьтон 2026-08-28 59.153.112.203

Харин тиймээ. Би ч Өгийнуур суманд төрж өссөн. Ёстой сонсож байгаагүй домог байна.

Avatar

Утга авцалдаа 2026-08-28 202.126.89.122

Байгаль Орчин нь Доройточихоод байхад Намзасаг нь Хүнсний Хувьсгал хийнэ гээд яваад байхын Авцалдаагүй юм бэ

Avatar

Попрол 2026-08-28 202.126.89.122

Үүнийг л ПОПРОЛ гэнэ

Avatar

Нэргүй 2026-08-28 202.126.89.122

Утга Уянгарал Халил Хэт их бна энэ улсад….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж