“Намрын ногоон өдрүүд” болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд” болно

Энэ жилийн намрын налгар шар өдрүүдийн зүсийг хувиргасан нэгэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулах гэж байна. Тус яамнаас санаачлан “Намрын ногоон өдрүүд”  үзэсгэлэн худалдааг есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвд зохион байгуулах гэж байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү ургацын баярын талаар  ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх газар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар өнөөдөр мэдээлэл хийх гэнэ. Намрын ногоон өдрүүдийн үеэр нийслэлчүүд хямд бөгөөд чанартай хүнсний ногоог худалдан авах боломж бүрдэх юм.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж