Н.Ганибал: Нэг сайдын алдаа Монгол Улсын бүх хүний зовлон боллоо

Н.Ганибал: Нэг сайдын алдаа Монгол Улсын бүх хүний зовлон боллоо

Н.Ганибал: Нэг сайдын алдаа Монгол Улсын бүх хүний зовлон боллоо

Ардчилсан намаас өнөөдөр /2026.08.27/ долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4:11 мэдээллийн цагаараа инфляц 13 хувьд хүрсэн, шатахууны хомсдол нүүрлэсэн зэрэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого алдаатай байсантай холбоотой гэж үзэн, УИХ-ын чуулган зарлахад Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавих болно гэж мэдэгдлээ.


Ардчилсан намын дэд дарга Н.ГАНИБАЛ:

-Яагаад өнөөдөр шатахуун хомсдов, яагаад үнийн огцом өсөлт бий болов. Засгийн газрын алдаатай буруу бодлого.  Шатахууны 45 хоногийн нөөцөө яаж зөв зарцуулах вэ гэдэг бодлого тооцоо гаргадаг салбарын яам, салбарын сайд нь буруу тооцоо гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдалд оруулчихлаа. Наадмын дараа 10 хоног амарсан. Засгийн газар нь ард иргэдээ яв, хотоо чөлөөл, шатахуун хангалттай хүрэлцэнэ гэдэг марзан мэдэгдэл хийсэн.  Автомашинаар 500 км явахад нэг машин 14 хоногийн нөөцийг хэрэглэнэ. 1000 –аас дээш км явахад нэг сар хэрэглэх шатахуун зарцуулна гэсэн үг.  Шатахуунаа тасалдуулахгүй  байх боломж байсан уу гэвэл байсан.

Засгийн газрын сайд нар онгоц хөлөглөөд наадам хэссэн. Ард иргэдээ наадам хэсээд бай гэдэг уриалгыг сайд Г.Дамдинням нь хийсэн. Үүний үр дүнд шатахууны тасалдал бий болсон, үнэ нь өссөн.

Магадгүй энэ нь Засгийн газар шатахууны үнийг өсгөх гэсэн бодлого байсан юм болов уу гэдэг хардлага төрж байгаа.

Энгийн математик аргачлалаар шатахууны нөөцийн тооцоогоо хийсэн бол өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан болов уу.

Монголын төр өнөөдөр сүртэй, хүчтэй рийл хийсэн сүр Данзан даргатай боллоо. Ард нь ард түмний амьдрал доройтож байна. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд дор хаяж  500 мянган төгрөгийн зардал гарч байна. Үүнийг хэрэглээний зээл авч шийдэж байна. Цалин нь өрхийн орлогод нь хүрэхгүй байгаа учраас зээл хэрэгцээ боллоо. Төрийн бодлого буруу байна, нэг сайдын марзан ярианаас болоод элгээрээ хэвтэж байна.

Хөдөөд малчид гүний худгаас малаа услах бензингүй болсон. Амралтаараа хөдөө очсон хүмүүс колонкийг нь хоосолсон.  Одоо хүүхдээ сургуульд хүргэж өгье гэхэд мотоцикльдоо хийх бензингүй болсон.

Монголбанк долдугаар сард инфляц 13 хувь боллоо гээд бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүүгийн өсөлт наймдугаар сард нөлөөлнө.  Ийм ч учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн.  Нэг сайдын гаргасан алдаа Монгол Улсын бүх хүний зовлон болж байна. Дээрээс нь Засгийн газарт ажиллах чадамж алга.

Энэ Засгийн газарт байгаа энэ олон салбарын сайд хэрэггүй, тэвчиж болох зардлыг хасах зохицуулалтыг 2026 оны төсвийн тодотголоор оруулж ирж чадсангүй.

Монголбанкны зарласнаар төсвийн алдагдал 2.4 их наяд боллоо гэж байна. 2026 оны төсвийг анхнаасаа алдагдалтай баталсан. Дээрээс нь инфляцийн нөлөөгөөр төсвийн алдагдал улам өсч байна. Манай дарга нар ард түмэндээ үнэнээ хэлдэг болмоор байна, үнэнээ хэлээд ард иргэдтэйгээ нийлээд шийдлээ гаргадаг болмоор байна. Бүх шатахуунаа дуусгачихаад одоо татан авалт болохгүй байна гэж яриад нефть импортлогч компаниа буруутгаж байгаа.

Зарим нэг нефть импортлогч компани хэт даварсан, Монгол төрийн бодлогын дээр гараад асуудлаа Засгийн газарт тулгадаг байдал ч анзаарагдаж байна. Энэ бүхэн Засгийн бодлого буруу байна гэдгийг л харуулж байна.

-УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гаригт ээлжит бусаар хуралдаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэг зарчмын шийдэлд хүрсэн, 68-уулаа дэмжсэн гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр танай бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаад нэмэргүй юм биш үү?

-Албан ёсны мэдээлэл биш байх. Ардын намд ч, Ардчилсан намд ч  эх орныхоо төлөө,  зөв бодлогын төлөө явдаг улстөрчид байгаа. Тэр хүмүүс бол энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа гэдгээ ярих байх.  Чуулганаар манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина, тэр үеэр хэлэлцүүлгүүд явна. Ер нь Монгол Улсаа зөв болгоё, зөв бодлого хэрэгжүүлдэг Засгийн газартай болъё гэж байгаа улстөрчид нийлээд Засгийн газраа огцруулах байх гэж бодож байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-27 202.55.191.194

танай нам бол бүүр улсаа тавиад тууна шүү

Avatar

ХУУЛЬЧ 2026-08-27 202.9.46.20

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛД БЕНЗИН ,,,ОНГОЦНЫ ТҮЛШ ,,ХЭРЭГҮЙ ГЭЭД МОНГОЛД В,В. ПУТИНЫ АЙЛЧЛАХ ҮЕД БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ БАЛЛАХГҮЙ "АН "аас САНААЧИЛЖ ,,, зарим бусад намын гүшүүдийг ашиглаж байснаа мартах хэрэгүй . ,,,,,ӨНГӨРСӨН ЖИЛ БЕНЗИНЫ ДУТАГДАЛ ,,ӨНӨӨ ЖИЛИЙН ЭНЭ БЕНЗИНЫ ХЯМАРАЛТ БАЙДЛЫГ ҮҮСГЭСЭНЭЭ САНААД БУСДЫГ ШҮҮМЖЛЭХ БАЙЖ ДЭЭ. .,,,,, ТЭГЭЭД ТЭР 3,4-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ШИНЭЧЛЭЛИЙГ НУРААСАН ШҮҮ ДЭЭ.,,,УТГАЖ НУРААХЫН ӨВЧИН ТАНААС НАМААС ЭХЭЛСЭНЭЭ САНАЖ АМЬДАРНАА..

Avatar

Нэргүй 2026-08-27 202.133.76.116

Залуу АН одоо явахгүй дээ өвгөн АН чинь бохир байсан худлаа байсан монголчууд үхэр байх ч илжиг биш лдээ МАН гэж АН-ынхаа хуучны100жилийн хуучирсан хувилбар байна

Avatar

Зочин 2026-08-27 103.145.234.36

Дэлхийгээс тасарсан зүйл бүү ярь. Шатахууны асуудал ганцхан Монгол улсад тохиолдоод байна уу? Мэдээ үз. Улсаа самрах хүслээс өөр хийх зүйл алга уу?

Avatar

Del 2026-08-27 202.133.76.104

ардчилсан нам хэрэг алга

Avatar

Иргэн 2026-08-27 66.181.177.97

Ардчилсан нам толгой муу байнаа. Уг нь гажуудсан тогтолцоогоо яаж зөв болгох вэ? гэдгийг ярьдаг бол ард түмэн хүлээж авна. Даан ч юу ярихаа мэдэхгүй, юунаас эхлэх ёстойг ч мэдэхгүй байна. Засаг унагаж хоолонд орохоо л бодоод байх юм даа эд нар.

Avatar

зочин 2026-08-27 66.181.176.191

Манайх орсоос л бензин шатахуун хямд авдаг Гэтэл Украины нацистүүд барууны өгсөн пуужин,дроноор оросын гүнд,нефт боловсруулах гол үйлдвэрүүдэд цохилт өгсөнөөс голчлон шалтгаалж тасалдал үүссэн, Биднийг цөмдөөд өгөөч гэж нацистүүд гуйж байна Мөн АНУ Израиль Ираны эсрэг дайн өдөөж, нефт хийн тасалдал дэлхий нийтэд зориуд буй болгов Гэтэл АН-ын луйварчид бурууг бусдад тохож,иргэдийн толгойг угааж луйврын аргаар төрийн эрхэнд гарах оролдлого л хийж байна

Avatar

Нэргүй 2026-08-27 202.126.89.208

Ажлаа сайн хийж болно доо

Avatar

зочин 2026-08-27 66.181.176.191

АН-ынхан төрийн эрхэнд гарвал байдал бүүр муудна Бензин шатахууны хомсдол бүүр ихсэнэ биз, Барууны тавиулууд, Нацистүүдийг дэмжигчид гэдгийг хоёр хөрш мэдэхгүй гэж бодоо юу, Мэдээж ил хэлэхгүй гэхдээ гайкаа чангалахаа мэднэ,

Avatar

Нэр байхгүй 2026-08-27 66.181.184.32

Огцрууллаа гэхэд дараагийн сайд ажлаа аваад өмнөх сайдын ажлыг сайжруулж байгаа юм юу ч байхгүй. Бүгд цаанаа хүний гар хөл болж сайд нэр зүүгээд хөгжиж байгаа юм юу ч байхгүй. Ямар ч хөгжил дэвшил байхгүй. Иргэд нь бүр туйлдаа хүрч байх шиг. Яагаад ийм муухай увиагүй УИХ-д гарахаараа хувийн эдийн засгаа хөгжүүлж нэмэгдүүлэх ажлаа хийнэ.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.131.225.53

бензины хомсдол гэдэг бол ямар ч сайд байсан адилхан зовлон л бно, тэхээр энэ улс төр газар авахгүй гэсэн үг шдэ хүүхдүүд минь

Avatar

Зочин 2026-08-27 103.229.122.27

Энэ харваас мангардуу нөхөр өө. Наадмаар хөдөө битгий яв гэсэн бол бүүр нөөцгүй болох нь гээд аль 1 сарын өмнө хомсдох байсан байх. Хүмүүс юу чгэсэн хөдөө явдагаараа л явна. Юу үнэн энэ үнээ,

Avatar

Нэргүй 2026-08-27 66.181.160.7

Хямралд хүрсэн шалтгааныг зөв л хэлсэн байна!! Харин ЗГ-ыг огцруулах шаардлага нь зарчмын хувьд зөв байж болох ч практик талаас нэмэргүй дээ??? Учралаас өөдтэй амьтан МАН-д байхгүй!!!

Avatar

Нэргүй 2026-08-27 202.21.100.164

Ганибалаа чиний эзэн Женко нарийн царигтай төмөр зам бариулаагүй гацаасны гайг Монгол улсын хүн болгон үүрч байна

Avatar

Нэргүй 2026-08-27 202.126.91.245

Чи өчнөөн жил женко гэж ориллоо залхдаггүй юм уу ? өнөөх нь дэвжжээд дэгжээд л байх юм.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.21.100.164

Өмхий женко үхэж байж Монгол улс хөгжинө

Avatar

Нэргүй 2026-08-27 202.126.91.245

одоо болио

Avatar

Irgen 2026-08-27 202.9.40.72

Bitgii heg ix sain xvn bolj soliorood bai

Avatar

Зочин 2026-08-27 192.82.92.42

Яамдыг цеелж, Дамдинням, Энх-амгаланг нарыг сольж ажиллахаас биш засаг огцруулах ч яамай бнаа. Бусдын захиалгаар АН жужиглэхээ болио, онигоотой юм!!!

Avatar

Нэргүй 2026-08-27 202.131.236.138

Алдагдал хүлээнэ гээд байхад л цалингаа нэмнэ зардлаа шилжүүлээд зарцуулна гээд байхын, ЗГ нь огцорч байгаад ч хамаагүй зардлаа нэмэхээ болиочээ

Avatar

Зочин 2026-08-27 103.229.120.203

Засгийн газрыг огцоруулчихаар маргааш нь бензин хангаллтай болж махны үнэ буурч инфляц нэг оронтой тоонд очиж монголчууд амарсайхандаа жаргана тиймээ Ганибалаа.

Avatar

Зочин 2026-08-27 103.145.234.36

Тэгвэл нар баруунаас мандах байлгүй. АН ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй.

Avatar

ds 2026-08-27 59.153.113.214

TEGEED ODOO HEN BOLVOL SAIJRAH UU ?? SAMARAA YU ? JDUMBAA YU ? HELDEE LALARUUDAA

Avatar

иргэн 2026-08-27 202.21.124.253

АН болио.Харин ЗГ тогтвортой байж асуудлыг шийднэ.Учрал сайд сайн ажиллаж байгаа.АН-хан үнэн ялаад байгаа учир маш их сандарч төрийг үймүүлэх гэж бна. АН-хан ард иргэдээ биш өөрсдийгөө бодож эрх мэдэл авах гэж улайрч байгаа нь энэ үг үйлдэл нь харуулж бна.МАН-н атаархсан нөхдүүд АН-тай нийлж ЗГ унагавал бүр шившиг болно доо.МАН-хан 64-лээ цул байх нь чухалдаа

Avatar

Зочин 2026-08-27 103.145.234.36

Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН асар их зээл авч улсыг асар их өрөнд оруулахдаа олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай ядаж шатахуун нөөцлөх сав авсан байсан бол…шатахууны асуудал гайгүй байх байсан.

Avatar

Нэргүй 2026-08-27 66.181.176.186

Уул нь хэдэн сарын өмнөх дүр зургаар бол МАН-ынхан нэр хүнд тааруугаа мэдэрсэн байдалтай, АН-ынхан ирэх сонгуульд ялалт бсйгуулчихсан юм шиг их л пээдгэр, тун ч баяртай байж билээ. Гэтэл Учрал ЕС болсоноос хойш байдал эсрэгэээрээ эргэх маягтай боллоо. АН-ын нөгөө сонгуульд ялах мөрөөдөл нэг л биш болоод явчихлаа.Гол саад бологч нь Учрал. Түүнийг муулах гээд өнгөрсөн замыг нь шүүгээд буруутгах зүйл олдохгүй. ТЭГЭХЭЭР ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ АН-ЫН СОНГУУЛЬД ЯЛАХ МӨРӨӨДӨЛ ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.133.76.116

МАН гэж аймшиг нам яая гэж байхад хажуугаар нь АН бас яаж самарч дордуулах гэж Хошгоруулаад эхлэв АН баг зүүсэн ёрууд гэдгээ тараа таниулсан ш дээ монголчуудад

Avatar

Нэргүй 2026-08-27 202.133.76.116

Хэ АН одоо болно доо МАН-ынхаа суга цавь нь болоод ганц хоёр суудал горьдоод чимээгүйхэн байсан нь дээр байхоо АН дордуулна уу гэхээс өөр чадах зүйлгүй

Avatar

зочин 2026-08-27 66.181.176.192

….үнэндээ та нар яаж ийгээд төрд гарах гээд бусдыг муулсаар 36 жил б**с ухасан нэр авах бий дээн…учир ийм замаар хамтараад+хийгээд +удирдаад бүтээх талаар ярьсангүй СӨРӨГ ХҮЧИН ГЭХЭЭР Л муу бүхнийг далимдуулагч байж, бусдад бодлогоо тулгаж болохгүй биз дээ…та нар ч арай л дэндэж бна..итгэх итгэл 00 боллоо…яг л ЭБЭ+ҮҮЛ юм даа…арггүй л өмхөрсөн суурьтай хэзээч итгэл даахгүй+өөрчлөгдөхгүй -АНУ суурьдай юм аа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж