Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно

Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно

Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно

Боловсролын яамнаас хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулж цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.08.27/ мэдээлэл хийлээ.


НЭМЭЛТ: 

Боловсролын зээлийн сан/БЗС/гийн захирал П.ЗОХИХСҮРЭН:

БЗС-гийн 2026 оны санхүүжилтийн тухайд, нэгээс зургадугаар сард их дээд сургуульд олгосон байсан квот буюу хяналтын тоонд багтсан суралцагчдын санхүүжилтийг бүрэн олгосон.  Хамгийн бэрхшээлтэй байгаа нь хяналтын тоо буюу квотод багтаагүй суралцагчдын асуудал, санхүүжилтийг нь шийдвэрлэх шаардлага байгаа.

Өнгөрсөн хичээлийн жилийн хаврын улирал буюу 2026 оны нэгээс зургадугаар  сард суралцаж байсан, квотод багтаагүй багш, ажилтны нэг хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг шийдвэрлэх чиглэлийг  Боловсролын яамнаас өгсний дагуу ажиллаж байна.

Багш, ажилтны нэг хүүхдэд тэтгэлэг олгоход 506 суралцагчийн 1.45 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэх чиглэл гарсан.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангах, мөн орон нутагт суралцдаг оюутнуудыг дэмжих бодлогын хүрээнд  хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг болон багш мэргэжлээр суралцаж байгаа 1692 суралцагч өнгөрсөн хавар тэтгэлгээ авч чадаагүй байсан. Эдгээр суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БЗС-гаас олгохоор болсон.

Мөн 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн санхүүжилт ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг  БЗС-гаас олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор хаврын сургалтын төлбөрөө төлөөгүй учраас намар хичээл сонгуулахгүй гэх асуудал үүссэн.  Тэтгэлгээр суралцагчийн сургалтын төлбөрийг БЗС- гаас хариуцаж байгаа учраас хичээл сонголтыг нь хийлгэх, төлбөр нэхэгүй байх чиглэлийг их, дээд сургуульд хүргүүлсэн.

Төсвийн тухай хуулиараа батлагдсан төсвийн хүрээндээ санхүүжилт олгох хуулийн зохицуулалттай. Мөн журманд зааснаар Боловсролын сайд тухайн жилд олгох санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан хяналтын тоо буюу квот баталдаг. Энэ квот дээр  сая дурдсан ангиллын дагуу 2700 суралцагчийг нэмж багтаасан. Үүнд шаардлагатай 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэхээр болсон.

Намрын квотын тухайд өмнө батлагдсан квот дээр бага зэрэг өөрчлөлт орж байгаа. Багш мэргэжлийн тэтгэлэг дээр, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан байдаг хичээлийг заахад дутагдалтай багш мэргэжил багтдаг.

2030 онд дутагдах багш мэргэжлийн хөтөлбөрийг авч үзэхэд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, монгол хэл бичиг, уран зохиол, зураг зүй, технологи, орос хэл, түүх зэрэг есөн  багш мэргэжил дутагдах судалгаа гарсан. Энэнд үндэслээд энэ намар олгох квотыг дээрх  есөн хичээл заах багшийн хөтөлбөр рүү чиглүүлсэн.

Квотод багтсан суралцагчдыг  ямар шалгуураар эрэмбэлэх вэ гэхээр голч дүнг нь харгалзаж санхүүжилт олгоно. Энэ хүрээнд 3 ба 3,31 хүртэлх голчтой суралцагчид 70 хувийн тэтгэлэг, 3,31 ба түүнээс дээш голчтой суралцагчид 100 хувийн тэтгэлэг олгохоор квотыг шинэчилсэн.

Багш ажилтны нэг хүүхдэд олгодог тэтгэлэгтэй холбоотойгоор асуулт их гарч байгаа. Яагаад заавал дээд боловсролын багш хамрагдахгүй байна вэ гэдэг асуулт ирж байгаа.

Боловсролын ерөнхий хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежид 15 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилтны нэг хүүхдийг энэ тэтгэлэгт хамруулна гэсэн заалт байдаг тул энэ хүрээгээр хязгаарлагдаж байна. Мөн яагаад заавал тэргүүлэх эрэлттэй мэргэжил юм бэ гэдэг асуулт их ирдэг. Сая дурдсан Боловсролын ерөнхий хуульд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцдаг хүүхдэд тэтгэлэг олгохоор заасан байгааг ойлгох хэрэгтэй гэлээ.

Түр оршин суугчаас байрны ордер шаардахгүйгээр ЕБС-д бүртгэнэ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.АМАРТҮВШИН:

-Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Үүнээс төрийн өмчийн 331 цэцэрлэг, төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна. ЕБС- ийн 340 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн 182 сургууль,  төрийн бус өмчийн 158 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

Цэцэрлэг болон ЕБС -ийн нэгдүгээр ангид суралцагчдын бүртгэлийг 2022 оноос эхлэн цахимаар бүртгэдэг болсон. Бүртгэлтэй холбоотой иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг ажиллаж байна. Нийт 991 санал хүсэлт өргөдөл гомдол ирснийг 7 хоногийн дотор шийдвэрлэсэн.

Үүнээс 747 өргөдлийг иргэний талд шийдвэрлэж, 244 өргөдөл гомдлыг боломжгүй гэдэг хариуг өгсөн. Наймдугаар сарын 10-наас хойш 103 өргөдөл гомдол санал ирсэн. Үүнээс 24 нь нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой гомдол юм.

Гомдлын дийлэнхэд түр оршин суугчидтай холбоотой гомдол эзэлж байна.  Энэ нь түр оршин суугчаа нотлох нэмэлт бичиг шаардаж байгаатай холбоотой. Сургуулиар авч үзвэл нийслэлийн 141, 187, 189 зэрэг найм орчим сургуультай холбоотой гомдол түлхүү  эзэллээ.

Сургуулиудад “Түр оршин суугч дээр байрны ордер шаардах хэрэггүй” гэдэг чиглэл өгсөн. Гэхдээ түр оршин суугч гэдгээ нотлох бусад бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай. Зарим нэг хаяг, байран дээр хэдхэн хоногт маш олон хүүхдийг бүртгүүлэх гэсэн зөрчил гарч байгаа учраас хоёр талаасаа нягтлаад шалгаад асуудлыг шийдээд явж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУИС 2026-08-27 103.212.117.153

Боловсролын ерөнхий хуульдаа их дээд сургуульд ажилладаг багшийн 1 хүүхдийн төлбөрийг тэтгэлэгт яагаад багтаасангүй вэ. Дунд сургуулиас доогуур цалинтай их сургууль байдаг

Avatar

tumee 2026-08-27 103.11.192.75

tsalin muutai megejleer yu hiihewdee bi law huuhdee toriin alban haagch bol zowlohgui

Avatar

Нэргүй 2026-08-27 103.168.34.217

Zovhon undsen huuhduudee burtgeechee hudlaa nemelt bichig barimt neriidleer hotiin toviin 1,23,5 ruu chiheed duurgeed duusdag shdee

Avatar

Баабар 2026-08-27 66.181.165.234

Улс орон чинь хүнгүй болоод байна, Залуус бүгд гоё сайханд татагдан гадаад гарлаа.Энэ улсад чинь улсаа хараасан хэдэн хөгшчүүл, хөдөлмөрлөх чадваргүй болоод гадаадаас ирсэн дундчууд үлдлээ

Avatar

иргэн 2026-08-27 43.242.241.151

энэ хүн энэ ажлыг барах уу, тэр царай зүс байдал, болосрол, төрд орж ирсэн зам….хаха

Avatar

Зочин 2026-08-27 192.82.92.42

Боловсролын бодлого гэж байхгуй, дандаа буруу зуйл хийж салбар самрахаас цаашгуй!!!

Avatar

Нэргүй 2026-08-27 202.133.76.50

Өөр арга алга уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж