ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчирна

ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчирна

ХХБ-ны Бритто карт, бритточууд гэж дуулаагүй хүн ховор биз ээ. Тэгвэл дэлхийд анх удаа ТӨЛБӨРИЙН КАРТ дээр "Happy Art" урсгалын бүтээл амилуулж чадсан нь ХХБ байлаа.

ХХБ 2021 онд "Happy Art" урсгалыг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн албан ёсны эрхтэй бүтээлийг картын загварт буулгаж, та бидний сайн мэдэх Бритто карт Монголын зах зээлд анхлан нэвтэрсэн түүхтэй. Ингэж дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын хямралын дараа хурц тод өнгөний шийдэл, гэгээлэг эерэг уур амьсгалыг илэрхийлэх олон төрлийн картаар дамжуулан ХХБ харилцагчдадаа санхүүгийн шийдэл, найдвартай байдал, урам зоригийг түгээсэн юм.

Энэ удаад ХХБ итгэл найдвар, аз жаргалын дүр зургийг бүтээгч, олон улсад "Happy Art" урсгалаараа танигдсан, алдарт зураач Ромеро Бриттог ХХБ эх орондоо авчрах гэж байна. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн сард Япон улсад өөрийн үзэсгэлэнгээ дэлгэсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа Монгол Улсад ирэх гэж байна.

Ромеро Бритто нь дэлхийн түүхэн дэх хамгийн олон оюуны өмчийн эрхтэй уран бүтээлчээр тодорсон ба Францын Лууврын музей, Мексикийн Сүмаяагийн музей зэрэг 100 гаруй улсын алдартай музейд уран бүтээлүүд нь дэглэгдэж байдаг нь түүний алдар нэрийг тод илтгэдэг билээ. Алдар нэрээ олон улсад удаа дараа бататгасан, дэлхийн хэмжээний зураачийн оюуны бүтээлийг зөвшөөрүүлж, өөрийн картын бүтээгдэхүүнд буулгаж чадсанаараа ХХБ дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн юм.

Бид өнгөрсөн хугацаанд картын олон улсын стандартыг Монгол Улсын зах зээлд нутагшуулж, сурталчлах хүрээнээс ч давж, урлаг, бүтээлч байдал, технологи, эерэг хандлагыг эх орондоо түгээж ирсэн. Өнгөлөг өөдрөг, аз жаргалтай визуал төрхөөр банкныхаа корпорейт дүр төрхийг өөрчилж чадсан билээ. Тухайлбал, Монголын Анхны "3D Public LED Show" болон "Britto Graffiti"-г бүтээж, их хотынхоо өнгө төрхийг чимж байв. Гэр бүл, хүүхэд залууст чиглэсэн "Happy Park"-г байгуулж, "Happy Art" гар зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж, бүтээлүүдийг олны хүртээл болгож, эерэг уур амьсгалыг бүрдүүлж байв. Энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулсан ХХБ-ны "HAPPY SCHOOL – HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шилдгээр тодорсон 12 хүүхдийн шагналыг алдарт зураач Ромеро Бритто Монгол Улсад байх хугацаандаа гардуулах гэж байна.

ХХБ энэ хугацаанд Бритто картаа гадаад аялал, спорт, энтертайнмент, гэр бүлийн чөлөөт цагтай холбож, зөвхөн "cashback" бүхий төлбөрийн хэрэгсэл бус, “туршлага үнэ цэн” санал болгодог "lifestyle" брэнд болгон тэлсэн билээ. Хамтын ажиллагааны он жилүүдэд ХХБ Visa картын Азийн түүхэн рекорд борлуулалтыг хийж, 200 гаруй мерчант өөрийн зардлаар оролцсон олон төрлийн урамшуулалт хөтөлбөрийг явуулж, харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэмнэлийн нэгэн чухал хэсэг болтол Бритто олон улсын төслийг хэрэгжүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-08-27 202.9.46.148

би анх удаа сонсож бна.

Avatar

Луйварчид 2026-08-27 122.201.31.80

Ийм балай юманд мөнгө үрж байхын оронд хувьцаандаа анхаараачээ Орхон гээд Намбарын Энхбаярын дүү минь ээ. Бусад банкнуудаас жишээ ав

Avatar

nky 2026-08-27 202.126.91.72

– ylcuin yumni, 70%

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж