Дөрвөн гэр хороолол ундны усан хангамжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Дөрвөн гэр хороолол ундны усан хангамжтай боллоо

Гэр хорооллын иргэдийг чанар, стандартад нийцсэн ундны усаар хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах (УБ-НААСТ2) хоёр дахь төслийн хүрээнд Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Баянхошууны дөрвөн гэр хороололд ус хангамжийн системийг цогцоор нь барьжээ.
Баянхошууны ус хангамжийн систем нь Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших “Дээд эх үүсвэр”-ээс тэжээгддэг бөгөөд Баянхошуу өмнөд, Баянхошуу хойд гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Өмнөдийн хэсэг нь “Ханын материал” орчим буюу Сонгинохайрхан дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт болон түүний ойр орчимд орших айл өрх, албан байгууллагыг ундны усаар хангана.   Хойд хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,11,25-р хорооны нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа хүн ард, албан байгууллага гээд нийтдээ 20 орчим мянган өрх ундын цэвэр усны хангамжтай болж байна. Мөн ус хангамжийн системд 67, 76, 105-р сургууль, 117, 127-р цэцэрлэг, Эрүүл мэндийн 8,14-р төв, халаалтын байр зэрэг найман байгууллага холбогдож байгаа аж.
Усаар хангах системийн зураг төслийг Энэтхэгийн “Ай Си Ти” компани, Монголын “Усны барилга байгууламж” ХХК боловсруулсан бол Зөвлөх компаниар Хятадын “Ийзен интернейшнл”, Монголын “Усны барилга байгууламж” ХХК ажиллаж, “Байгууламж” ХХК, “Монинжбар” ХК болон бусад компаниуд гүйцэтгэсэн байна.
Одоогийн байдлаар ундны ус туршилтын шугамаар тавьж эхэлсэн бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаа ирэх лхагва гаригт болно.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж