Нярайн халдвар гарсны улмаас хаалгаа бариад байгаа I амаржих газрын их засвар эхлээд багагүй хугацаа байна. Дээрх засварыг барилгын зургаан компани гүйцэтгэж байгаа аж. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр тавдугаар сарын 10-нд их засварыг дууссан байх ёстой юм байна. Тус амаржих газарт 1968 онд ашиглалтад орсноос хойш их засвар огт хийж байгаагүй гэдгийг албаны хүмүүс онцолсон. Дашрамд сонирхуулахад, уг засварт зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргаж байгаа аж.
Б.Анх