Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй албаныхан өнөөдөр /2026.08.26/ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллаж, 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа.

Тодруулбал, ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн талбайд нийтийн орц, гарц болон ойн зурвасыг хаасан, мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байгаа юм.

Гаргасан шийдвэрийнхээ талаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) болж байгаа энэ өдрүүдэд бид ногоон байгууламждаа хэрхэн хандаж байгаа вэ гэдгээ эргэн харах ёстой.  UNCCD COP17 хурал эхэлсэн өдрөөс нэг ч гэсэн мод тарих хөрөнгө босгохоор олон улсын  байгууллага, томоохон групп компаниудтай ажиллаж байна. Гэтэл бид ногоон бүсдээ хэрхэн хандаж байна вэ гэдгээ эргэж харах цаг болжээ.

Улаанбаатар хотын нэг иргэнд ногддог ногоон байгууламж 5.9 м2 байдаг, энэ бол олон улсын дунджаас маш бага үзүүлэлт.

Бидэнд сайхан ой зуслангийн бүс байгаа.

Улаанбаатар хотын захирагчийн хувьд  зориулалт бусаар олгогдсон газарт ирж ажиллаж, зөрчлүүдийг тодруулж байна.  Ойн сан бүхий бүсэд 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Бид яг одоо Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Миний ард байгаа байшингууд бүгд зөвшөөрөлгүй газарт баригдсан. Зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, орц гарц хаасан,  эрсдэлтэй нөхцөл байдалд газар олгосон 407 нэгж талбарыг  өнөөдөр цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдье. Цаашдаа орц гарц хаасан, ойн санд олгосон газрыг зөв төлөвлөлт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ.

Дээшээ харахад дөрөв, тав давхарлаад газар олгосон байгаа. Ойн санд олгосон газрыг бүгдийг цуцалж байна.

Улаанбаатар хотын ногоон бүс бол хэн нэг хүний эзэмшил биш.  Улаанбаатар хотын  1.8 сая иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах ногоон бүс юм. Тийм учраас Улаанбаатар хотын захиргаанаас энэ бүс нутгаа хамгаалах зорилгоор дээрх шийдвэр гаргаж байна.

Гал түймэр гарахад гал командын машин дээшээ гарах боломжгүй, байгаа. Адаглаад өвлийн улиралд хүүхдээ чаргаар гулгуулъя гэхэд  хашаалаад ойн бүсийг хаасан. Зуны улиралд хүүхдээ салхилуулъя,  залуучууд, ахмад настан уул руу алхая гэхэд боломжийг нь хязгаарлаж байгаа.

Тийм учраас нийтийн эзэмшлийн нийтийн үнэт зүйлээ хамгаалж байгаа, иргэддээ хүртээмжтэй болгож байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Цаашдаа бид шат дараатайгаар ойн сан бүхий газруудаа цэгцэлж, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүрэн 2026-08-26 103.71.101.142

за коммунистууд хөрөнгө хураагаад эхлэв бололтой. 2028 онд коммунистуудыг гудамжинд гаргаж хаяцгааяаа

Avatar

Уншигч 2026-08-26 202.9.46.253

Уг нь зөв л дөө. Гэхдээ анхнаасаа зөвшөөрөл олгохгүй байсан бол юу гэж өөрсдөдөө болон хүмүүст ажил удхав дээ.

Avatar

Зочин 2026-08-26 66.181.189.22

ЗӨВ ажил эхлүүлжээ. Газрын наймаачин ЭНХБОЛДЫН үед л олгож байсан. Ажлаа дундаас нь битгий зогсоочиой доо

Avatar

Нэргүй 2026-08-26 202.21.108.14

ene neg taldaa usnii san deer gazariin zovshoorol ogood nogoo taldaa humuusiin gazar huraagaad. ter humuusees huraaj bgaa gazaruud chini ulsad neg ih heregtei gazar bish shu.

Avatar

Нэргүй 2026-08-26 66.181.176.186

Манай газрын албаныхан сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Аав, хүү хоёрынх зэрэгцээ газар аваад нэг хашаа бариад нэг айлынхаа газарт байшан бариад, машины гарааж хийгээд ,нөгөө айлын газраа байгалийн онгон төрхөөр нь үлдээгээд, зуны цагт сайхан цэцг навч дэлгэрсэн, бут сөөг ургасан газраа хамгаалаад байхад "ГАЗРАА АШИГЛААГҮЙ БАЙНА, ЭРХИЙГ НЬ ЦУЦЛАНА" гэдэг заавал барилга барьж ашигла гэсэн ойлголтой байдаг. Одооэнэ хандлгаа газрын албаныхан болих биз.

Avatar

Нэргүй 2026-08-26 66.181.176.186

Бөөн маргаан гомдол, шүүдэх ажил болох юм хийж байна.Анхнаасаа зөвшөөрөл яах гэж олгосон юм. Энэ зөвшөөрлийг чинь бариад иргэд шүүхдэнэ.

Avatar

Нэргүй 2026-08-26 202.9.40.181

хужааманжууд хужааманж бодлгоор гэрбүлрүү шхаэ хужааманж хулгай шаасн хужааманжууд хужааманж бодлгын илрүүлн хулгайг илрүллн гж шааж хиысн х***а манж ажллагаа шаасн.

Avatar

Нэргүй 2026-08-26 202.9.40.181

гажиг хулгайч хужааманж зулбасгууд бүшр гайхтл гайхтл гажиг гажиг юм шаахиймаа. тархи толгойд оюуны хомсдолт бол бүүр адгийн адгаа яаанаа яаанаа осолдхгүй нэг үг хэлээр ярихын түүнээс бол бүх юм нь адгуусаас дороо дор хужааманжуудыг яаанаа яаанаа.

Avatar

Нэргүй 2026-08-26 202.9.40.181

зулбасгууд толгойд шаацн хужааманж зулбасгууд золбн хужааманж зулбасгууд гэдгээ хужааманжууд тарины тураалтай хужааманж зулбасагууд гэдгээ харуулж гуташгаа чичрж бн бгаа харах азтай бн даа гяяяххгяяячхх.

Avatar

Нэргүй 2026-08-26 202.9.40.181

үхсн алны чин гэр бүлийн хүчрхийлл эр эмийн маргаан хэзээя хужаамэнж төр түйч хамаа бхгүй эр жм марглдсн алалцсн бол тэр эр эм эриэм болийигж гэрт орсн салийг гэвл тэр эр эс салн хужааманж төригж хужааманжууд түйч хамаа бхгүй иймхэнм мэдхгүй гж бодсиымуу х***а манжууд гяяяхх гяяяхх үхж хатчхигж ыгаа бол эр эм эрүүгрээ явн гэр бүлийнихүчрхийлл гж хужааманжуудын зохиосон х***а манж зохиол хитадаас захилсн хитадманжууд хужааманж бодлгын ажиллагаа хужааманжууд иймхн вм мэдхгүй өхвдлтэй хужааманж зул

Avatar

Д.Трамп 2026-08-26 202.126.89.20

Авлигаар боссон хашаа, хороо, байшин барилгыг буулгаж чадах уу Хотын дарга Нямбаатарын араас явлаа даа яанаа яанаа …

Avatar

Нэргүй 2026-08-26 59.153.113.114

kk tegeed yah um bol , nuraah uu

Avatar

Нэргүй 2026-08-26 103.57.94.129

baychuud bugd loid baishingaa barisan bna tedniiig buulgaach

Avatar

Нэргүй 2026-08-26 66.181.183.108

Ар Гүнтийн урд ойд, Ухны амаар урагш өгсөж Зүүн салаа руу давдаг замыг хаагаад ойн цоорхойд маш том төмөр хашаа барьчихсан байна. Зусланчид, тэндхийн оршин суугчдын урд ой руугаа ордог цорын ганц зам юмсан. СХД-ийн газрын алба, хариуцсан байгаль орчны байцаагч мэдэж байгаа юу? Ойн тухай хуулийг зөрчиж хэн зөвшөөрөл олгосон бэ? Зөвшөөрөлгүй барьсан бол нэн даруй буулгуулах хэрэгтэй байна. Арай дураараа юу?

Avatar

Нэргүй 2026-08-26 202.9.40.215

Одоо бас нэг хийх ажил нь газар эзэмших эрх авчихсан хэрнээ үйл ажиллагаа огт явуулахгүй, зарж ашиг олох гэж байгаа нөхдүүдийн эзэмшиж байгаа газруудыг нь хуулийн дагуу хураан авч, эрхийг нь хүчингүй болгох ажил байна даа.

Avatar

Нэргүй 2026-08-26 66.181.181.56

Анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгсөн юм. Анхнаасаа л дүрэм журмаа бариад барьсаныг нь буулгаад хатуу чанд байхгүй өөрсдөө ар өврийн хаалгаар баахан зөвшөөрөл өгчихөөд. Одоо тэгээд наад байшин эд хөрөнгийг яах ёстой юм. Эцсийн эцэст та нарын өөрсдийн буруу.

Avatar

Уншигч 2026-08-26 66.181.189.19

Зөв ажил бнаа. Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж