Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбатаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Салбарын сайд энэ жил нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн гэдгийг онцолсон. Нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт яг ямар өөрчлөлт оров. Малчны хүүхдийг гэрээр сургах сонголттой болгох ажил юу болов. Ер нь орон нутгийн сургуулиудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү?
-2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Энэ жилийн онцлог гэвэл, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу суралцана. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн чадамжид суурилсан, бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон орчныг бүрдүүлсэн хөтөлбөрийг үзэл баримтлалын шинжтэйгээр боловсруулсан гэж ойлгож болно. Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд сургалтын төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлтийг оруулж, сургуульдаа дасан зохицох боломжийг олгоно. Шууд тоо, үсэг заахгүйгээр цагийн нарийвчилсан төлөвлөлт хийхээр бага ангийн багш нараа чадавхижуулах сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинэ сурах бичиг, дэвтэр ашиглана.
Мөн нэр бүхий УИХ-ын гишүүд Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 6, 7 настай хүүхдийг гэрээр сургах сонголттой болгох хуулийн төсөл санаачилсан. Энэ хүрээнд салбарын яамнаас холбогдох хуульд заасан чиг үүргийн дагуу малчны хүүхдэд зориулсан хөтөлбөрийг энэ жилээс туршина. Тодруулбал, Өмнөговь, Дундговь аймгуудад нэг жилийн хугацаанд туршилт хийнэ. Эдгээр аймгийн удирдлагууд энэ хөтөлбөрийг орон нутагтаа турших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн учраас сонгон авсан юм. Ирэх хичээлийн жилээс бусад аймгуудад үе шаттайгаар нэвтрүүлж, сайжруулаад явах юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ туршилтын хөтөлбөрт малчин өрхийн хүүхэд бүр хамрагдахгүй. Тухайн хүүхдийн эцэг эх өөрсдөө хүсэлт гаргасан тохиолдолд танхим, цахим, гэрийн сургалтыг хослуулсан байдлаар туршина.
-Хэрвээ малчин эцэг эх хүүхдээ гэрээр сургах хүсэлтээ гаргавал хүүхдэд хэрхэн хичээл заах вэ?
-Магадгүй аймгийн хэмжээнд нэг ч эцэг эх хүсэлт гаргахгүй байж болно. Эсвэл нэг малчин өрх хүсэлт гаргаж болно. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс энэ хичээлийн жилд турших хөтөлбөрийг боловсруулсан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах арга зүйгээр хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдаж байгаа малчны хүүхдийг тухайн бүртгэлтэй сумын сургуулийнх нь анги удирдсан багш болон эцэг эхчүүдийг нь насан туршийн боловсрол хариуцсан багш нь хариуцаж ажиллана. Хүсэлтийн дагуу тодорхой хугацаанд танхимаар, цахимаар, гэрээр гэсэн хосолмол аргаар нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу сургана. Энэ бол үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн албан ёсны хөтөлбөр биш гэдгийг дахин тодотгон хэлье. Энэ жил дээрх хоёр аймгийн малчдаас хүсэлт ирүүлсэн ганц хоёр суманд турших юм.
-Хичээл сургуулийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслээс гадна сурагчийн дүрэмт хувцсыг бэлддэг. Боловсролын яамнаас уриалга гаргадаг ч ЕБС-уудад сурагчийн дүрэмт хувцас шахдаг байдал гарсаар байна. Энэ талаарх гомдол санал хэр ирдэг вэ?
-Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцастай холбоотой буруу ташаа мэдээлэл гарч, үл ойлголцол үүсдэг. Тэр утгаараа сурагчийн дүрэмт хувцастай холбоотой гомдол санал их ирдэг. Тодруулбал, эцэг эхчүүд "Заавал энэ компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцас худалдаж ав гэж байна", "Тэр сургууль заавал сургуулиараа ижилсэнэ" гэдэг гомдол мэр сэр гарч байна. Тиймээс холбогдох хууль, журамд заасны дагуу эцэг эхчүүдэд чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс зохион байгуулахыг хичээн ажиллаж байна.
Бидний байр суурь бол маш тодорхой бөгөөд Боловсролын ерөнхий хууль болон холбогдох хуульд заасны дагуу сурагчийн дүрэмт хувцасны стандартыг баталсан. Үүн дотроо бага ангийн сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд юу байх вэ, ямар өнгө, загвартай байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.
Энэ техник стандартын үндсэн гол зорилго нь дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилготой. Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгч 10 орчим компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг чанар материалыг маш сайн нягталж, худалдан авах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид бүх аймаг болон дүүргийн боловсролын газар, сургуулийн захирлуудад сурагчийн дүрэмт хувцсыг нэгдсэн байдлаар худалдаж авахгүй бөгөөд стандартад зааснаас өөр өнгө үзэмжтэй хувцас өмсөхгүй гэдэг зөвлөмж хүргүүлсэн.
-Нийслэлд сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгдсэн. Гэвч шинэ цэцэрлэг, сургуульд ажиллах багшийн орон тооны асуудал хөндөгдөж байна. Эцэг эхчүүдийн зүгээс заах арга барил муутай багш хичээл заадаг, нэг сар ч бололгүй ажлаасаа гарч, дахин анги багш солих гэх мэт асуудлууд гарч байгааг хэлж байна?
-Энэ хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдэхийн тулд нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцаж байгаа анги бүлгийн ачааллыг багасгахаар бодитой ажлыг хийж байна. Тухайлбал, хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль байна гэдэг санаачлагын хүрээнд хотхонд суурилсан бага сургуулийг ажиллуулна. Ачаалал ихтэй сургуулиудын байрыг түрээсээр шийдэж, анги дүүргэлтийг 35 хүүхэдтэй байх бодлогыг баримталж ажиллана. Мөн аймаг болон дүүрэг бүрт нэг төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж байгаагаараа онцлог. Үүнээс гадна орон нутагт сум дундын бүрэн дунд сургуулиудыг шинэчлэн зохион байгуулах ажлыг хийж байна.
Багш нарын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Харин багшийн ур чадвар харилцан адилгүй байгаа. Ялангуяа энэ жил нэгдүгээр ангийн хөтөлбөрийг шинэчилж байгаа учраас энэ чиглэлээр бага ангийн багш нарыг чадавхжуулах ажлыг үе шаттай хийж байна.
Бид цаашдаа тухайн мэргэжлийн судлагдахууны чиглэлээр багш нараа чадваржуулах ажлыг хийнэ. Ялангуяа багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг гарч, загвар гарган нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Боловсролын яамнаас хийсэн судалгаагаар орон даяар багш мэргэжилтний орон тооны дутагдал асуудал дагуулах хэмжээнд хүрээгүй байна. Магадгүй тэтгэвэртээ гарч байгаа багш нар тодорхой хэмжээнд байгаа бол нөгөө талд нь шинээр ажилд орж байгаа багш нар олон байна. Мөн цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор багш мэргэжилтэй ч өөр салбарт ажиллаж байсан хүмүүс багш мэргэжлээрээ ажиллах сонирхолтой болж байна.
-Ерөнхий боловсролын сурах бичгийг бүрэн шинэчлэх ажил дууссан уу. Сурах бичгийн агуулгад анхаарч, зургийг нь монгол зураач нар зурна гэж мэдээлж байсан шүү дээ?
-Энэ жил сургалтын шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор Сурах бичиг, эх зохиох, хэвлэн түгээх тухай журмыг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь сурагчдад зориулсан сурах бичгийг хэвлэдэг байсан бол одоо сурах бичгийн бүрэлдэхүүнд сурах бичиг, багшийн ном, дасгал ажлын дэвтэртэй болж байгаа. Тэгэхээр нэгдүгээр ангийн сурагчдад шинэ сурах бичиг тараах бол 2-5 дугаар ангийн сурагчид өмнөх сурах бичгээ ашиглана. Харин 6-12 дугаар ангийн сурагчид хуучин сурах бичгээ шинээр хэвлүүлсэн байдлаар ашиглана. Тэр дундаа нэгдүгээр ангийн сурагчдын нас сэтгэхүйд тохирсон, монгол ахуй шингээсэн, мэргэжлийн зураачдаар зургийг нь зуруулсан шинэ сурах бичгийг ашиглах юм.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,595.38






















































зочин 2026-08-27 103.57.92.58
битгий тэнэгт, мал минь
монго боловсролын нэг хөтөлбөртэй. малчин, ажилчин, гуйлгчин, хулгайч, сайд, хэний ч хүүхэд нэг хөтөлбөртөөр тусгайлсан орчинд сургалцах эрхтэй. нэг муу новшийн зүүдэлсэн сургалтын туршилтээр ард иргэдийн хүүхдийн ирээдзйн амьдралыг буснуулж болохгүй.
Нэргүй 2026-08-27 202.133.76.60
малчдаа боловсролоос хол байлгах тэртээ тэргүй эрт тэтгэвэр авна халамж хангалттай толгой ажиллаж гар хөдөлгөх хэрэгцээ шаардлага байхгүй
Нэргүй 2026-08-27 103.242.47.254
Өмнөговийн нэг нүүрсний хулгайчийн зүтгүүлсэн энэ арга хол явахгүй ээ, тэр хэдэн хүүхэд бичиг үсэггүй туршилтын туулай л болно, ирэх жил 2-р анги даасан багшийг зовооно. Хүүхэд харах гээд авгай нөхөр салаад байна гэж гуцаад байна лээ, хүүхдийнхээ ирээдүйг бодож өвлийн хэдэн сар хүүхдээ хараад юм уу дотуур байранд байлгаж чадахгүй самуурч байгаа хүүхнүүд байгаа бол хүүхэд гаргаад ч яахав
Нэргүй 2026-08-27 203.98.77.129
Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдын ар гэрээс элдэв янзын мөнгө татдаг захирал нараа боловсролын салбараас холдуулаарай. Хичээл тараагүй, сурагчид сургууль дээрээ байхад архиддаг, авилгал авч сургуульдаа хүүхэд оруулдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг байдлаараа сурагчдад биет хичээл орж, үлгэр дууриалал, загвар болдог ХУД 18-р сургуулийн захирлыг яах вэ. Авилгачдыг бэлтгээд боловсролын салбар цэвэр баймаар байна. Анхаарч, ажил болгохыг хүсэе.