Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төслийн нийт төсөвт өртөг 16.5 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.
Тэгвэл цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд эхний ээлжид инженерийн бэлтгэл ажлыг хийхээр болж, энэ ажилд зориулан 2.057 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг зарлажээ.

Харин цаашид 5.5 га талбайд хийх тохижилтын ажлаар хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах задгай талбай, хүүхдийн тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, автомашины зогсоол байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайн газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Ногоон нуур орчмын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа зөвхөн ногоон байгууламж, амралтын талбай бий болгохоос гадна тухайн орчмын инженерийн дэд бүтцийг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Мөн нийслэлээс аж ахуйн нэгжүүдийн дэд бүтцийг шийдвэрлэж өгсний дараа ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор төсвөөс нэмэлт зардал гаргалгүй хийх чиглэл баримталж байгаа талаар мэдээлсэн юм.
Ингэснээр одоогийн Ногоон нуур орчмын 5.5 га талбайг иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, ногоон байгууламж, усан орчин, хүүхдийн тоглоомын талбай, явган болон дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах юм.
ДАВС, ЦАС ХАЙЛУУЛАХ БОДИСТ 1.29 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Авто замын засвар арчлалтын нэгтгэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, цас хайлуулах бодис худалдан авах 1.29 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ.
Тодруулбал, уг худалдан авалтыг байгууллагын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд нийт 1.29 тэрбум төгрөгийг энэ онд бүрэн зарцуулахаар төлөвлөсөн байна.
Тендерийг нээлттэй шалгаруулалтын аргаар зохион байгуулах бөгөөд дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа багтсан байна. Гадаадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй бөгөөд тендерийн баталгаа шаардах аж.
Тендерийн материалыг 2026 оны есдүгээр сарын 15-ны 10:00 цаг хүртэл хүлээн авч, нээлтийг мөн өдөр 10:30 цагт цахим системээр зохион байгуулахаар товложээ.
Уг худалдан авалт нь өвлийн улиралд нийслэлийн болон холбогдох авто замын зорчих хэсгийн цас, мөсийг хайлуулах, замын халтиргаа гулгааг бууруулахад шаардлагатай материалын нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 365 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТҮЛШ, ШАТАХУУНЫ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 365 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй түлш, шатахуун худалдан авах тендер зарлажээ.
Тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг 365,032,754,592 төгрөг бөгөөд компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Тендерийг нээлттэй шалгаруулалтын аргаар зохион байгуулах бөгөөд гадаадын аж ахуйн нэгж оролцох эрхтэй аж.
Тендерийн материалыг 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авах бол тендерийн нээлтийг мөн өдөр 09:10 цагт цахим худалдан авах ажиллагааны системээр зохион байгуулахаар товложээ.
Мөн тендерийн баталгаа шаардах бөгөөд тендерийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш хоног хүчинтэй байхаар заасан байна.

3,595.72





















































Нэргүй 2026-08-27 202.126.89.103
Рио Тинто энд оролцвол гое цэцэрлэгт хүрээлэн босно. Монголчууд хийвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг юм болно.