Засгийн газрын өнөөдрийн /2026.08.26/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан зарим салбарын сайд нар мэдээлэл хийлээ.
АРД ИРГЭДДЭЭ ШАТАХУУНАА ХЭМНЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Гадаадаас олдсон шатахууныг авч байна. Үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна. Шатахууны чанарыг шинжлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналт дор хамт явуулсан. Асуудалгүй гарсан. Дэлхий нийтээр үнийн өсөлт хүнд байгаа. Бид хямралтай нөхцөл байдалд шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэггүй улс гэхэд боломжийн түвшинд авч явж байна. Татан авалтын хүчин чадлаа урд хөршөөс гурав дахин нэмэгдүүлсэн. Нийт хэрэглээний 60 гаруй хувийг бусад улсаас авч эхлэх бэлтгэл ажлаа хангалаа. Онгоцны түлшийг анх удаа ОХУ-аас бусад нийлүүлэгчээс оруулж ирж цэнэглэлээ. Шатахуун худалдан авах эх үүсвэрүүдээ нэмэгдүүллээ. Улаанбаатарын хэмжээнд нийлүүлэлт нэмэгдсэн. Улаанбаатарын хэмжээнд шатахуун түгээх станцуудын ачаалал 70 автомашинаас 20 гаруй болж буурсан. Сүүлийн дөрөв хоногт хөдөө орон нутаг руу чиглэх ачилт нэмэгдэж байна. Орон нутаг руу олон хоног тээвэрлэх учраас хугацаа шаарддаг. Увс аймаг руу гэхэд хоёр хонож очдог. Түгээлт хугацаа шаардана. Хүнд нөхцөлийн ард гарах гэж байна. Гадаад нөхцөл байдлаас хамаараад хүнд нөхцөл давтагдахыг үгүйсгэхгүй. Ард иргэддээ шатахуунаа хэмнэхийг уриалж байна.
ДОТООДООС ХҮНСНИЙ НОГООНЫ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАНА
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:
-Ургацын урьдчилсан баланс гарлаа. Улсын хэмжээнд хавар 370 орчим мянган га-д тариалалт хийснээр 318 мянган га-д улаанбуудай, 13 орчим мянга га-д төмс, 14 орчим мянган га-д хүнсний ногоо, үлдсэн талбайд ногоон тэжээл, тосны ургамал зэргийг тариалсан байна. Урьдчилсан мэдээгээр 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497 орчим мянган тонн улаанбуудай авах тооцоо гарсан. Төмс 168.2 мянган тонн, 220 мянган тонн хүнсний ногоо, 50 орчим мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах тооцоо гарлаа.
Урьдчилсан мэдээгээр улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах тооцоо гарлаа.
Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор Журам шинэчлэн батлах тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэлээ.
Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.
Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгджээ.
Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ. Үүний зэрэгцээ хуурай сүүний импорт 2021 онд 5.4 мянган тонн байсан бол 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Түүнчлэн түүхий сүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан бүртгэл, хяналтын механизмыг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангахаар тусгалаа.
3,595.38






















































Зочин 2026-08-26 103.145.234.36
Ашгүйдээ 👏👏👏 Амжилт хүсье.
Гаднаас авна 2026-08-26 202.126.88.217
,Одоо араас чинь Цандэлэг ,Батсайхан тэргүүтэй эсэргүүнүүд бойкат хийнээ,100 хувь хангаж чадахгүй.
Нэргүй 2026-08-26 66.181.160.88
Хэрэв үнэн бол овоо шдээ!!!!
сонгогч 2026-08-26 202.9.46.5
Социализмын үед 100% хүнсний ногоогоор хангаад, төрийн албан хаагчиддаа шуудайгаар нь өгдөг байсан юм шүү. гэтэл одоо хятадын хортой, "баастай" ногоо идэж хордож, өвдөж, үхэж байна.
Нэргүй 2026-08-26 103.168.34.25
тэр үед монголчууд ногоо бага хэрэглэдэг байсан. хүн ам ч цөөн баж
зочин 2026-08-26 103.168.34.224
Өмнөговь, Дорногвь зэрэг томоохон газар нутагтай сумуудад нь хүн ам цөөн аймгуудад хүлэмж барьж ногоо, төмс тариалж ургац авч чадсан иргэдийг хотод оруулж ирж борлуулахад нь татвараас чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлж болох юм. Харин далимдуулж хятадаас оруулж ирж зарах гэсэн үйлдэлд хатуу хяналт тавих хэрэгтэй.
Нэргүй 2026-08-26 202.133.76.116
хятад ногоогоор бүрэн хангана гээд хэлсэн нь шударга монгол гэж хэлээд хэрэг байна уу
Нэргүй 2026-08-26 202.9.40.181
энэ жил хжжааманжуудын шаасн тариа ургаагүй худла энэ тэнд жоохн чүтэй айтай ургсн нэг хоер талбаыг үург хахуулчаад буда ургсн гэж шааж хулгай луйвр хийж гж санаархж бвал эндүрвээ нилэнхүйдэ ургаагүй тачр.юууч бхгүй.
Нэргүй 2026-08-26 202.9.40.181
түймаыхудгаычманжхужааагууд
Нэргүй 2026-08-26 202.133.76.116
хятад ногоог л монгол гэж зарсаар ирсэн биз дээ