"Баялагтаа эзэн" монголчуудын уул уурхай баялгийн өгөөж иргэдэд ирсэнгүй. Хувийн уул уурхайн компаниудын эхний хагас жилийн цэвэр ашиг 350-450 тэрбум төгрөгт хүрэв. Энэ бол хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн компаниудын мэдээлэл. Тэр дундаа нүүрсний компаниудын орлого энэ хүртэл өссөн талаар мэдээлэв. Харин Эрдэнэт, том Тавантолгой, Төмөрлөг гэх мэт том уурхайн мэдээлэл таг алга боллоо. Голдуу улсын мэдлийн энэ үйлдвэрүүдийн орлого тас нуугдав.
Дэлхийн эдийн засгийн эрэлтийн нөлөөллөөр Монголын гол орлого болох нүүрс, алт, зэсийн ханш сэргэсэн нь улсын орлогыг үлэмж дэмжиж буй.
Өнгөрсөн жил дээрх компаниудаас бүтэн их наядын орлогыг нь урьдчилж аваад идчихдэг түүх давтагдахгүй гэх үндэслэл үгүй.
Тэгвэл нөгөө талд баялгийн эзэд гэх иргэд улам ядуурав. Энэ нь үнийн өсөлттэй холбоотой. Эдийн засийн өсөлт уул уурхайн дэмжлэгээр 7.7 хувьд хүрсэн ч иргэдийн мөнгө 13 хувиар буурсныг инфляцийн өсөлт гэж тайлбарлаж байгаа. Иргэдийн халаасыг тэмтэрч буй инфляцийн өсөлтийг төсвийн мөнгөөр дэмжигч төрийн орлого буурахгүй байгаа нь улам өдөөж байна.
Үр дүнд нь өрхийн орлого долоон сарын хугацаанд 4.8 хувь буюу 140 орчим мянган төгрөгөөр буурч, зарлага түүнээс давсан хэмжээгээр өсөв. Зөвхөн энэ үзүүлэлт төр улсын бүтэц болох өрхүүд хэрхэн ядуурч буйг илтгэнэ.
Энэ оны долдугаар сарын байдлаар улсын төсвийн орлого инфляцийг давсан хэмжээгээр өссөн бөгөөд түүнийг 30 орчим хувь гэж дүгнэж болно. Гэтэл өрхийн эздийн цалинд өсөлт ажиглагдаагүй. Уул уурхайн салбарын өсөлт дагасан үүлэн чөлөөний нар шиг орлогын өсөлтдөө дулдуйдаж төрийн зарим албан хаагч, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас мэдэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг багасгах биш нэмэгдүүлсэн шийдвэр боллоо.
Төрийн орлого сайжирсан нь эерэг үзүүлэлт мэт боловч эсрэг талд нь татвар төлөгч ажилтан, албан байгууллагууд хамтдаа ядуурлын ангал руу гулсаж байна. Үүнд төсвийн орлого 30 орчим хувиар даван биелэхэд, аж ахуйн нэгж болон хувь хүн дээрх ирэх татварын хувь хэмжээ нэмэгдсэн голлон нөлөөлсөн.
Тодруулбал, долоон сарын хугацаанд Нийгмийн даатгалын орлого 479 буюу 15.8 хувь, НӨАТ 400.9 тэрбум буюу 12.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Үүнийг төсвийн давуулан олсон орлогыг төр, төрийн өмчит компаниуд үр ашиггүй зарцуулж буй гэдэг дүгнэлт дагах бөгөөд Засгийн газар энэ нөхцөлд хэмнэлт хийх бус харин алдагдлаа нэмэх гэж байгаа муу мэдээ байна.
Засгийн газар 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ-оор 1.4 их наядыг хэмнэнэ гэж зарласан. Гэвч үнэндээ алдагдлаа 2 их наяд болгож, батлагдсан төсвөө бүтэн нугалах гэж байна. Та бүхэн төсвийн тодотголын баримт бичгийг сөхөөд үзвэл, УИХ-ын баталсан 2026 оны нэгдсэн төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байсныг 2 их наяд төгрөг болгон тодотгож байгааг харж болно. Төсвийн алдагдал ДНБ-ий 1 хувьтай байсныг ДНБ-ий 2 хувьд хүргэх гэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн хиймэл тодотгол, хиймэл өсөлт гэсэн үг.
Үр дүнд нь дээрх алдагдлыг төсвийн хэмнэлт гэх популизмаар нөхнө. Тэлэлт хэмнэлт биш байх бөгөөд татварын орлого өсөх хандлага эхэнд өгүүлсэн уул уурхай баялгийн орлого, татварын өсөлтөөр хэмжигдэнэ.
Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ.
Багш, эмчээс гадна, ахмадын тэтгэвэрт шинэ аргаар нэмэгдэл олгоно гэдэг хуурамч өсөлт үзүүлнэ. Хуурамч өсөлтөөр дамжин эдийн засаг дахь төсвийн хамаарал өснө. Улмаар уул уурхайн орлогыг улстөрчид “Баялагтаа эзэн” хэмээн нэрийдсэн ч үнэн чанартаа инфляц өсөх замаар бодит орлого дахин буурна гэсэн үг. Хөндлөнгийн эдийн засагчдын тооцооллоор инфляц 17 хувьд орчимд хүрсэн. Төсвийн зарлага буурахгүй өссөөр байвал, оны сүүлд 20 давна. Үүнийг юу нотлох вэ гэвэл, 2022 оноос хойших инфляцийн өсөлт, иргэдийн орлогыг нягтлаад үзээрэй. Мөн 2017-2019 оны цонх үеийн өсөлтийг эргэн хараарай.
3,595.72





















































Сү.Батболд 2026-08-26 66.181.180.45
МАХАН ТОЛГОЙЛЖ САРЛАГАН ХАМАРЛАСАН ИДЭРБАТ АВИЛГАЧ АЦ ОЛОН ХУЦАЛГҮЙ МАХНЫХАА ЭКСПОРТЫН АВИЛГЫН ЗӨВШӨӨРЛӨӨ ЗОГСООЖ, ДОТООДЫН МАХНЫХАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ҮНЭЭ БУУЛГАЧААД ХУЦААЧЭЭ СДУ
зочин 2026-08-26 66.181.185.17
Идэрбат яасан юм ,Тоо баримтаар бодит үнэнийг л хэлж байна, АН мэт үл бүтэх этгээдүүдийн гүтгэлгийг л залруулж байна Жинхэнэ түрэмгийлэгчийг л илчилж байна Барууны хүндэрч буй шалтгаануудыг л нотолж байна, Нацистүүд аюултай гэдгийг л сануулж байна
зочин 2026-08-26 66.181.185.17
Идэрбат бол бусдыг гүтгэх,хуурч мэхлэх зэрэг бохир бүдүүлэг заваан зүйлийг үл тэвчигч, бодит үнэнийг эрмэлзэгч жинхэнэ шудрага,ариун залуу,
Нэргүй 2026-08-26 202.9.46.193
Улс төрч нар бүгд хулгайчид. Тэд мэдлэг чадваргүй, татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдийн саналыг худалдаж авахын тулд ажил хийж татвар төлсөн хүний мөнгийг татвар төлдөггүй иргэдэд өөрөө өгч байгаа мэт бэлэглэдэг. Энэ бол ёс зүйгүй дээрэм. Улс төрчид уг мөнгийг бий болгохын тулд юу ч хийгээгүй, ямар ч ажил хийгээгүй, хуруугаа ч хөдөлгөөгүй.
сонгогч 2026-08-26 202.9.46.5
МОРЬ УНАСАН "ТОЛГОЙГҮЙ, ЭЗЭНГҮЙ" МОНГОЛ …!!!
Нэргүй 2026-08-26 66.181.186.218
Эд нар нээрэн үнэн… ш..х юм аа
зочин 2026-08-26 66.181.185.17
Монголыг жинхэнэ сүйрүүлж,иргэдийг жинхэнэ ядууруулсан этгээдүүд бол ардчилагч гэх бүлэг хулгайчууд, Бүүр 1990-онд төрд гарангуутаа л нийгмийн өмчийг идэж уусэн,Үнэгүйдүүлж байгаад л цусалцгаасан,Эрх тушаалаа овжин ашиглаж хамгийн үнэ цэнтэй гэх үйлдвэр аж ахуйн гарыг гартаа оруулсан, Төрийн мэдэлд үлдсэн ганц Эрдэнэтийг хүртэл луйвардаж хулгайлах гэж оролдсон, Элбэгдорж Батүүл Бат тулга-аас эхлээд хамгийн анхны баячууд эдний дундаас төрсөн,Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан
Нэргүй 2026-08-26 202.55.191.130
Эргүү ац аа, МАН чинь засаг барьж байна. АН чинь засаг барих үедээ мал, орон сууцыг хувьчлаад, эдийн засгийн суурийг нь тавиад өгсөн. Тэрнээс хойш идсэн уусан хулгайчууд чинь дандаа МАН.
зочин 2026-08-26 66.181.185.17
АН төрийн эрхэнд байх үед л эдийн засаг хүндэрч, төрийн данс улайдаг,Гадаад дотоодын өр зээлэнд идүүлж,имфляц нэмэгдэнэ, Иргэдийн амьдрал хүндрэнэ,АН энэ олон жил төрийн эрхээс хөөгдсөн гол шалтгаан бол эна, Иргэдийн итгэлийг алдсан, Луйварч хулгайчаар дүүрсэн улс төрийн хүч гэдэг нь тодорхой болсон ,Барууны тавиул, хоёр хөршийг үзэн ядна, Жаахан нүүрсээ өгч хамаг хэрэгцээт зүйлээ авдаг хөршүүдээ дарангйлагч коммунист хоцрогдсон бүдүүлэгараатнууд гэж доромжлоно,Харилцаа таслахыг оролдоно
зочин 2026-08-26 66.181.185.17
Манайд үүсч буй эдийн засгийн хүндрэлд одоогийн засгийн газар бараг хамаагүй, Оны эхэнд нүүрсний үнэ огцом унаж байдал хүндэрсэн,Энэ олон аймшгийн дайн сөргөлдөөн, АНУ-ын хориг шахалт айлган сүрдүүлэлтээс шалтгаалан дэлхий даяар ноцтой хямрал бензин шатахууны хомсдол үүслээ,Ялангуяа бидний амин чухал холбоотон хойт хөрш, барууны 62 орны түрэмгийлэлд өртөн маш хүнд байдалтай байна Гэтэл АН-ын зарим нөхөд бусдыг гүтгэн, иргэдийг хуурч, луйврын аргаар төрийн эрх булаахыг оролдоно