АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын /CIA/ дарга Жон Рэтклифф өчигдөр (2026.08.25) Москва хотод очиж, ОХУ-ын албаныхантай уулзсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

"CBS News" болон "Axios" мэдээлснээр, Рэтклиффийн айлчлал нь АНУ-ын тагнуулын байгууллагын тэргүүн 2021 оноос хойш Москвад хийсэн анхны айлчлал болж байна. Тухайн үед "CIA"-ийн захирал байсан Уильям Бёрнс 2021 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байжээ.

Гэхдээ Рэтклифф Москвад хэнтэй уулзсан болон хэлэлцээний үеэр ямар асуудлыг хөндсөн талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

"CIA" айлчлалын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Путин Рэтклиффтэй уулзахаар төлөвлөөгүй" гэж "Reuters агентлагт" мэдээлжээ.

АНУ-ын албан тушаалтан Москвад зорчихтой холбоотойгоор Вашингтон өнгөрсөн долоо хоногт Украинд хүсэлт тавьсан байна.

Тодруулбал, энэ долоо хоногийн эхний гурван өдөр Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын хойд хэсгийн зарим нутаг дэвсгэрт агаарын цохилт хийхгүй байхыг хүссэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Рэтклиффийн айлчлал нь ОХУ, АНУ-ын харилцаа болон Ирантай холбоотой асуудлууд хурцадмал байгаа үед болж байна. АНУ өнгөрсөн Даваа гаригт Ирантай бизнесийн харилцаагаа үргэлжлүүлж буй улс орнуудад хориг арга хэмжээ авах боломжтойг анхааруулсан. Энэ нь Ираны эдийн засагт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

АНУ одоогоор ОХУ-д Элчин сайдгүй. Харин ОХУ болон Иран нь цэрэг, эдийн засаг, дипломат харилцааны хүрээнд хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг.

Иран өмнө нь Украин дахь дайнд ашиглах дронуудаар ОХУ-д тусалж байсан. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский "ОХУ Иранд мөн дрон нийлүүлж байгаа" гэж мэдэгдэж байжээ.

Мөн Украины тагнуулын байгууллага өмнө нь мэдээлэхдээ ОХУ Ойрхи Дорнод дахь АНУ-ын объектуудыг онилоход ашиглаж болох хиймэл дагуулын мэдээллээр Иранд тусалсан гэж мэдээлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж