АНУ, Канадын худалдааны хэлэлцээ амжилтгүй болсон тул ерөнхийлөгч Дональд Трамп Канадын зарим бараа бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлж буйгаа зарласан билээ. Тодруулбал, Трамп Канадын автомашин болон ган бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувьд хүргэнэ гэжээ. Мөн автомашины сэлбэг хэрэгсэлд 50 хувийн татвар ногдуулахаар болсон байна.
Үүний хариуд Канадын холбооны засгийн газар АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тариф ногдуулахаа зарлалаа. Эдгээр барааны нийт үнэ 27.6 тэрбум канад доллар буюу 20 тэрбум орчим ам.доллар болно. Үүний зэрэгцээ Канадын холбооны засгийн газар дотоодын бизнес эрхлэгчид болон ажилчдад зориулж 7.5 тэрбум канад долларын дэмжлэгийн багц хэрэгжүүлэхээр болжээ.
Канадын албаныхны мэдээлснээр, энэхүү хариу арга хэмжээ нь АНУ-ын хамгийн сүүлд ногдуулсан 50 хувийн тарифын бай болсон бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнтэй тэнцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Канад улс "Долларыг доллараар, хувь хэмжээг хувь хэмжээгээр" гэсэн зарчмаар хариу барьж байна. Хариу тарифууд ирэх сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ.
Хариу тарифт ган, сүүн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, целлюлоз ба цаас, электроникийн төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байна. Тарифын хэмжээ 15, 25, 50 хувь гэсэн гурван түвшинд байна.
3,602.33






















































The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie 2026-08-26 64.119.22.213
The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie
Нэргүй 2026-08-26 209.161.252.201
nemgdsen tariff – g n ard tumen tolno teneg baina shuu
Нэргүй 2026-08-26 202.133.76.116
зөв дэлхийн улс орнууд нийлж ану г бүх хоригт оруулах хэрэгтэй эд нар өөрсдийгөө юу гээд өндөрт мөрөөдсөн хогийн улс вэ ану маш буруу зүгээр нэг ашиг бодхоос өөр бодолгүй ухаангүй наймаачныг оройдоо залсаны гай горыг мэдрэх биз