Такаичид сүнстэй таарах ч зав үгүй

Такаичид сүнстэй таарах ч зав үгүй

Такаичид сүнстэй таарах ч зав үгүй

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи ажилч хичээнгүйгээрээ хэдийнэ алдаршсан нэгэн. Албан тушаалаа хүлээж аваад ердөө 10-хан сар болж буй Такаичи энэ хугацаанд Ши Жиньпин, Владимир Путин нартай зоригтой нүүр тулж, Дональд Трамп, Жоржиа Мелони нартай нөхөрлөөд амжсан байна. Саяхны нэгэн цахим нийтлэлдээ Такаичи албан тушаалын оргилд байх нь заримдаа ганцаардуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр олон цагаар албан тасалгаандаа ажиллаж, шөнөдөө гуравхан цаг унтдаг учир сүнс харж амжаагүй ч жоомтой бол таарсан гэж хошигносон байна. Энэ бяцхан амьтан ч гэсэн төрөл арилжих урт мөчлөгийн нэг хэсэг байж мэднэ гэж бодсон тул Такаичи тэр жоомыг алаагүй аж. Ажилтан нь жоомыг өрөөнөөс гаргасан хойно түүний санаа амарсан ч яг үнэндээ бага зэрэг ганцаардаж, гунигласан гэжээ.

"Та сүнстэй таарч байсан уу?" гэж түүнээс асуухад "Хэзээ ч таарч байгаагүй. Би саяхныг хүртэл жоом харахаараа хашгирдаг хүн байлаа. Ерөнхий сайдын өргөөнд нүүж ирснийхээ дараа ч хоолны ширээн доогуурхыг нямбай цэвэрлэж, хоолны үйрмэг, үлдэгдэл байвал хогийн саванд хийдэг байсан. Гэсэн ч нэг л өдөр нэг жоом хөлийн хажуугаар гүйгээд өнгөрөхөд цочирдсон гэж яана. Би хүүхэд байхдаа Осамү Тэзүкагийн Галт шувуу зурагт номд их дуртай байсан юм. Тэр номд төрөл арилжих тухай гардаг. Амьдрал бол хэлбэр дүрсээ өөрчилсөн өөр хоорондоо холбоо хамаарал бүхий зүйл гэж тэр номд гардаг нь надад маш хүчтэй нөлөөлж байв. Үүнээс болсон ч юм уу мэдэхгүй, одоо том хүн болсон хэрнээ л жоом гэх мэт шавжийг хүртэл алж чаддаггүй. Манайд гүйж явсан жоомыг ч бас төрөл арилжих урт мөчлөгийн нэг хэсэг байж мэднэ гэж бодоод, өөрөө гарчих байх гэж найдсан. Тэгээд туслахууддаа хэлтэл тэд харин жоомыг гаргаад хаячихсан. Манай нэг туслах ‘тусгай ажиллагаа’ явуулсны дүнд жоом ч үзэгдэхээ больсон. Миний санаа амарсан ч гэлээ нэг талаараа жаахан ганцаардаж, бараг гунигласан гэхэд болно" гэжээ.

Мөн тэрбээр албан ёсны ажлын байрандаа очиж ажиллахаас илүү ерөнхий сайдын өргөөнөөсөө ажиллахыг илүүд үздэг гэдгээ бичсэн байна. Энэ нь ажилтнуудын тоог цөөлөх, ачааллыг нь бууруулах давуу талтай гэж тэр үздэг.

Дээр дурдсанчлан, Такаичи өглөө, өдөр, орой, хагас, бүтэн сайнгүй ажилладаг. Шөнөдөө гуравхан цаг л унтдаг тэрбээр анх удаа таван цагийн бүтэн нойр авснаа өнгөрсөн сард "Х" хаягаараа хуваалцаж байв. Түүнийг парламентын хуралдаануудад оролцохоос зайлсхийж байна, ихэнх цагийг ерөнхий сайдын өргөөндөө өнгөрүүлж байна гэх цуу яриа нэгэнтээ гарсан. Тэрбээр ойр тойрондоо үр ашиггүйгээр олон ажилтан бужигнуулахгүй байхыг хичээдэг, хэн нэгэнтэй биечлэн уулзах шаардлагатай бол ерөнхий сайдын өргөөнд дуудаад уулздаг гэх тайлбарыг тухайн үед өгч байв.

"Nikkei" сонинд бичсэнээр Такаичи ерөнхий сайд болсноосоо хойш амралтын өдрүүд болон бүх нийтийн баяр, амралтын өдрүүдийн талаас илүү хувийг ерөнхий сайдын өргөөндөө өнгөрүүлжээ. Мөн түүнийг 2012 оноос хойших Японы ерөнхий сайдууд дундаас чуулганы хуралдаанд хамгийн цөөхөн удаа оролцсон нэгэн гэдгийг "Bloomberg" тогтоосон байна.

ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-26 66.181.186.250

1. Хүчирхэг, өөртөө итгэлтэй хувь хүн ;
2. Япон орны дэлхий дахины хүч нөлөөг
сайн мэдэрдэг удирдагч ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж