Сурвалжлага: Дүүжин тээврийг хоёр сар туршсаны дараа зорчигчийг тээвэрлэнэ

Сурвалжлага: Дүүжин тээврийг хоёр сар туршсаны дараа зорчигчийг тээвэрлэнэ

Сурвалжлага: Дүүжин тээврийг хоёр сар туршсаны дараа зорчигчийг тээвэрлэнэ

Cable car буюу дүүжин замын тээвэр монголчуудад шинэлэг бүтээн байгуулалт. Дүүжин тээврээр зорчдог болно гэж олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй төслүүдийн нэг байв. Тэгвэл уг төсөл ажил хэрэг болох эхлэл 2025 оны гуравдугаар сард тавигдсан буюу дүүжин тээврийн барилгын ажлыг эхлүүлсэн. Дүүжин замын тээврийн бүтээн байгуулалттай холбоотой цахилгааны асуудлыг хэрхэн шийдэх, эрчим хүчний хүчин чадал хүрэлцэх үү, аюулгүй байдлыг яаж хангах вэ, эрс тэс уур амьсгалтай манай улсад энэ нь тохирох бүтээн байгуулалт мөн үү? зэрэг олон асуултыг дагуулсаар байгаа юм. Тэгвэл бид энэ бүх асуултад хариулт авахаар бүтээн байгуулалтын талбайг зорьж энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Дүүжин замын тээвэр нь хоёр буудалтай. Бидний очсон Яармаг буюу Арцатын амны буудлаас тээвэрлэлт эхлэх юм байна. Бүтээн байгуулалт өрнөж буй тус газрыг төмөр хашаагаар хашаалж, дотор нь машин техник, барилгын материалуудыг байрлуулсан байх бөгөөд цагаан каск, ногоон хантааз ажлын өмд өмссөн залуус өөр, өөрсдийн ажлыг хийж гүйцэтгэж байв. Мөн хашаанд үйлчилгээний газар шиг цагаан өнгийн байгууламжийг барьжээ. Энэ нь дүүжин тээврийн Яармаг дахь буудал агаад дотоод заслын ажил үргэлжилж байгаа нь энэ.

Тийш  орж хойд талын хаалгаар гармагц дөрвөлжин цементэн суурьтай, ойролцоогоор 40 гаруй метр өндөр ган төмөр тулгуур баганууд эгнэн сүндэрлэх бөгөөд багануудыг Туул гол болон машин зам дээгүүр ган татлагаар сүвлэж, холбосон нь агаарын гүүрэн байгууламж шиг харагдах аж. Яармагаас Өнөр хороолол хүртэл нийт 4.2 км зайд 19 ган тулгуур баганыг суурилуулж ийнхүү агаарын замыг татаж дуусчээ. Мөн буудлын барилгын агуулахад дүүжин тээврийн кабинуудыг нямбайлан хучиж, байршуулсан байв.

“ИРЭХ АРВАНХОЁРДУГААР САРААС ЗОРЧИГЧДОО ХҮЛЭЭЖ АВНА”

Шугам сүлжээний инженер М.Гэрсэнз бидэнтэй уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулсан юм. Тэрбээр, “Яармаг дахь Арцатын буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ерөнхийдөө тулгуур багануудаа холбосон үндсэн ган татлагаа суурилуулчихсан мөн дотоод инженерийн шугам сүлжээний ажил дууссан. Одоо дүүжин тээврийн хоёр талын буудлын барилгын дотоод заслын ажил үргэлжилж байна. Хойд тал буюу Өнөр хорооллын буудлын ажил мөн ижилхэн гүйцэтгэлтэй байгаа. Дүүжин тээврийн зам дээр нийт 98 кабин суурилуулна, бүх кабиныг оруулж ирээд байна. Одоогоор гражид байршуулаад байгаа. Ирэх есдүгээр сард системийн үндсэн туршилтаа хийнэ” гэлээ.

Туршилтыг хоёр сарын хугацаанд олон үе шаттай хийх юм байна. Тухайлбал, эхний ээлжид автоматжуулалтыг хийж кабин хоорондын зай, хурд зэргийг тохируулах гэнэ. Ингээд нэг, хоёр, гурван кабиныг зорчигчийг орлуулж ачаатай явуулах. Мөн хоосон явуулах, зэрэгцүүлж явуулах гэх мэт олон янзаар турших бөгөөд улмаар тоог нэмэгдүүлэх маягаар туршилтыг хийх ажээ. Ингээд арваннэгдүгээр сард туршилтыг дуусгаж Франц улсаас хяналт, шалгалтын комисс ирж ажиллана. Франц тал шалгаж дууссаны дараа Монгол талаас техникийн улсын комиссын хяналт шалгалтын баг ажиллах гэнэ. Туршилт дууссаны дараа энэ мэт үе шаттай хяналт, шалгалтыг хийж асуудал гарсан тохиолдолд засаж, сайжруулна.

Ингээд туршилт бүрэн дууссаны дараа буюу ирэх арванхоёрдугаар сард зорчигчдоо хүлээж авахаар төлөвлөжээ.

Нэг кабин нь 750 кг-ын даацтай, нэг кабинд арван хүн суух багтаамжтай бөгөөд хоёр буудлын хооронд 10-12 минут зорчино. Цагт 2320 хүнийг тээвэрлэх боломжтой аж.

ЦАХИЛГААН ТАСАРСАН ТОХИОЛДОЛД НӨӨЦ ГЕНЕРАТОРЫГ АЖИЛЛУУЛНА

Дүүжин тээвэртэй холбоотой иргэдээс ирж буй хамгийн түгээмэл асуултын нэг бол “цахилгаанаар ажиллавал эрчим хүч ачааллаа дийлэх үү” гэдэг. Тэгвэл тус дүүжин тээвэр нь 100 хувь цахилгаанаар ажиллах бөгөөд үндсэн тэжээл болон бэлтгэл тэжээл гэсэн эх үүсвэртэй байх аж. Үүний зэрэгцээ бэлтгэл тэжээл болон үндсэн тэжээлд доголдол үүслээ гэхэд зорчигчдыг аюулгүй, удаашруулж буулгах зориулалттай зөвхөн үндсэн моторыг ажиллуулах 275 квт-ын хүчин чадал бүхий нөөц дизель генераторыг ажиллуулах юм байна. Мөн хоёр талын буудлын байгууламжийн цахилгаан хангамжийг 100 квт-ын хүчин чадалтай дизель генератороор хангана гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Иргэдийн зүгээс аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэж  их асуудаг. Мөн өвөл хэрхэн ажиллах юм гэдэг. Үүнд Шугам сүлжээний инженер М.Гэрсэнз дараах хариулт өгөв. Тэрбээр, "Төслийг гүйцэтгэж байгаа франц улсын Пома групп нь дэлхийн 90 гаруй улсад энэхүү төсөлтэй ижил 800 гаруй төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Хоёр талын буудалд аюулгүй ажиллагааг зохицуулах олон сенсорууд бий. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжид гэмтэл үүсэхэд автоматаар арга хэмжээ авах, кабений хаалга хаагдаагүй тохиолдолд ажиллахгүй, кабин хоорондын зай, хурд зэргийг мэдэрч тохируулна. Кабиний хаалга автоматаар нээгдэж, хаагдана. Мөн босоо аврах ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Үнэхээр ямар нэг асуудал үүсвэл босоо аврах ажиллагааны төлөвлөгөөний дагуу зорчигчдыг аюулгүй буулгана. Францын талаас аврах ажиллагааны сургалт бас орж байгаа.

Татлагын хувьд бат бөх зэвэрдэггүй ган татлагыг ашиглаж байгаа учраас ямар нэг байдлаар тасрах болон гэмтэл гарахгүй. Мөн зөвхөн ган татлагад зориулсан эрсдэлийг мэдрэх сенсорууд бий.

Өөрөөр хэлбэл чанга, сулыг нь үргэлж мэдэрч байна гэсэн үг. Улирлын нөхцөл байдлаас шалтгаалж татлага агшсан тохиолдолд суллах, суларсан тохиолдолд чангалах дамар ажиллаж байгаа. Аливаа байгалийн гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээ зэргийг төлөвлөсөн. Дүүжин тээвэр 6м/с хурдаар явна. Аваарын үед хурд нь бүр багасна. Өвлийн улиралд суудлыг автомаар халаана. Зуны улиралд нэг кабинд агаар нэвтрүүлэх зориулалттай дөрвөн цонхыг хийж өгсөн" гэдгийг хэлэв. Бүтээн байгуулалт бүрэн дуусч, зорчигчдоо хүлээж авсны дараа тодорхой хэмжээний төлбөр төлж иргэд зорчино. Тухайн үед нь төлбөр төлөх шийдлийг шийднэ. Мөн хоёр талын G1, G2 буудалд  ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж, машины зогсоол гэх мэт зүйлсийг цаашид хийхээр төлөвлөсөн байна.

ДҮҮЖИН ТЭЭВЭР АШИГЛАЛТАД ОРСНООС ХОЙШ ФРАНЦ ТАЛ ГУРВАН ЖИЛ ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА 

Дүүжин замын тээвэр төслийг Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. Зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх ажээ. Төслийн гүйцэтгэгчээр дэлхийн 90 гаруй улсад дүүжин замын тээвэр барьсан Францын “Пома” групп ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийг тус улсаас нийлүүлж байгаа гэнэ. Дүүжин тээвэр ашиглалтад орсноош хойш гурван жилийн хугацаанд франц талаас тоног төхөөрөмж, сэлбэг нийлүүлэх, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээг хариуцна. Мөн энэ хугацаанд цаашид дүүжин тээврийн ашиглалтыг хариуцаад ажиллах мэргэжилтнүүд, хүний нөөцийн багийг сургаж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.БЯМБАХИШИГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zailyyl bzcgl 2026-08-26 202.126.91.72

– # ; XULGACHHUUD mungui chin ergyylj gadni OC @;

Avatar

- demjigchteigee z**l, CEJGiiN XULAICH, XOTOO ycas 2026-08-26 202.126.91.72

CADAANI UTUN b***
b***** zuuloo.

Avatar

teneg zaiailyyl$ ? mangar 2026-08-26 202.126.91.72

UTUN b*** BAAACAA ZUULOO. iiiiiiijiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii&

Avatar

CJN XULGAICNUUD XOTOO ycaa 2026-08-26 202.126.91.72

NEGr CJN UTUN BQQVO ZAILUUL &

Avatar

L L 2026-08-26 202.126.91.72

U r U

Avatar

gadni gyilagchin NEGr dairlaa. CJN XULGAICH zailyyl. 2026-08-26 202.126.91.72

at xorcol bolcoon

Avatar

ylcuun xamgaalal gadnui OC XUUX, XOT, - ycaa, ycaan 2026-08-26 202.126.91.72

– grybzgn, BUULJLS cadaani gyilagchin mallagch tyi..@;

Avatar

Хошного Тамираа 2026-08-26 202.126.88.64

Өөрийгөө Монголын анхны факт чекер гэж солиороол байсан, Хэвлэлийн хүрээлэнд ажиллаж байсан Цолмонбаатарын Тамираа гэгчид бэлгийн дараматад өртөж хэвлэлийн хүрээлэнд сурч байсан ч төгсөж чадаагүй эмэгтэй байна аа, хошного руу дайраад байсан Тамирааг үзэн ядаж байна….

Avatar

хэннэгэн 2026-08-26 103.11.192.27

дүүжин тээврийн чиглэлийг баруун 4 зам руу хийвэл илүү олон хүн хамрагдсан илүү зөв зохицуулалт болох блаа

Avatar

Нэргүй 2026-08-26 59.153.115.199

Францын хөнгөлттэй зээлээр барьж байгаа юм бол яахаараа нийслэлийн төсвөөс 40 орчим тэрбум хэдэн жилд зарцуулсан юм бэ?

Avatar

Туул 2026-08-26 202.21.108.26

Газрын зураг хавсаргачихаж байгаарай. мэдээгээ хүнд хүргэж байгаа юм бол төгс хийгээрэй

Avatar

Zuv Zuv 2026-08-26 112.72.8.174

За ашгүй дэ, нэг ч болов бүтээн байгуулалт ашиглалтад орох гэж байгаад баяртай байна. Нэг л зүйл гайхаад байдаг юм, МАРШРУТ ЕРӨӨСӨӨ ҮР ДҮНГҮЙ, ЯАРМАГААС 5 ШАР Ч ЮМ У 1 ХОРООЛОЛ ЯВДАГ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ. ОРОНД НЬ ЯАРМАГ-ААС 120 ЭНХТАЙВНЫ ГҮҮР ХАВЬЦАА БАЙСАН БОЛ КҮҮЛ БАЙЛАА

Avatar

Нэргүй 2026-08-26 59.153.113.49

Дүүжин тээврээ ирэх хавраас ажиллуул. Хотын цахилгаан хангамж өвлийн ид оргил үед хүрэлцэхгүй. 12 сард байхдаа яахав дээ!!!!

Avatar

ЗОЧИН 2026-08-26 203.91.115.37

ХАМАГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ФРАНЦ ЯПОН ЗЭРЭГ УЛСААР ХИЙЛГЭМЭЭР ЮМ. ЧАНАРТАЙ БАТАЛГААТАЙ ЯГ ХУГАЦААНДАА. УЛААН ГҮҮР НАРНЫ ЗАМ ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж