COP17 олон улсын хурлын дээд түвшний парламентын форумд 25 орны парламентын 27 гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэхдээ "Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын байгууллагын дүгнэлт гарчих байх.
Тэр үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна.
Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьж байгаа. Хэрэв тийм бол 42 гишүүн гарын үсгээ зурж, ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой" гэсэн юм.
Мөн "Монгол Улс энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж, усаа хэрхэн хайрлан хамгаалж, нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг олон чухал асуудлаар хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой.
Монголчууд эрт дээр үеэсээ байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалтай. Өдгөө энэ уламжлал маань ч гэсэн дахин сэргэж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс "Тэрбум мод" төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. Засгийн газраас 100 мянган нарны гэр төслийг санаачилж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нэгдэж, эх дэлхийгээ хайрлах ажлыг хийж байна. Мөн сум бүрт цөв цөөрөм байгуулахаар "Газрын цэнхэр нүд" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-аас санаачлага гарган, ажиллана. Тийм учраас дэлхийн анхаарлыг Монгол Улсад авч ирсэн олон улсын арга хэмжээ болж байна" гэдгийг онцлов.
3,595.38






















































Ир 2026-08-25 202.126.88.163
Сонгуулын өмнө яаж поп исда болж жүжихийг харцгаая да. АН, МАН ба бусад гарууд
Нэргүй 2026-08-25 202.9.40.163
сүүлийн 40 гаруй жил хужааманжууд гол дүрд тоглэ хужааманжууд толгойд гарч эзлж гол дүрд тоглсн хужааманжууд эзлсн.хужааманжууд халх гж хужааманждүрээ хужээманжуудигаргж ирсн.
Нэргүй 2026-08-25 202.9.40.163
одо зайлх цэдэнбхл даргыг унгаал хужааманжууд толгойд гарч хужөааманжууд халхгаснхужааманө нэрээр толшойд гарч эзлж халхгжхужааманж хувцс хужааманжмалгайхужааманжууднамтбр гэгчд гарчхужааманжууд монгол гэх хужөаманж нэртэй хужаамана улс гэгчийн гол ройлд шааж хужааманжууд эзлж голлж толгой шааснхужааманжууд хужааманжхалхгэсн х***а анжуудхалхгжхужааманжгол дүрд тоглсн.