“Сод монгол групп”-т зориуд хомсдол үүсгэсэн хэрэг үүсгэжээ

“Сод монгол групп”-т зориуд хомсдол үүсгэсэн хэрэг үүсгэжээ

“Сод монгол групп”-т зориуд хомсдол үүсгэсэн хэрэг үүсгэжээ
Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ. Шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн шатахууны  хэд хэдэн комапнид албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.
“Тэс петролиум” ХХК-аас 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан. Уг үйлдэл нь Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Нийслэлийн зургаан дүүрэгт шатахууны жижиглэн борлуулалт эрхэлж станцуудад хяналт шалгалт хийж, “Сод монгол групп” ХХК-ийн ШТС-1, ШТС-2, ШТС-3, ШТС-13, ШТС-39, ШТС-42, ШТС-43 салбарууд АИ-92 төрлийн шатахууны тодорхой нөөцтэй боловч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар шатахуун борлуулахгүй байгаа. Зарим станцаа хаасан байсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байх тул үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Самдан 2026-08-25 66.181.183.62

Ннэ Сод монгол Анандбазар гэж ёстой нүгэлтэй үйлийн үртэй амьтан нэг бнаа. Хаана л болохгүй бүтэхгүй юм дуулдана тэнд сонсогдоно. Богд уулын Бага тэнгэрийн амыг бетон ширэнгэ болгосон, октан хүрэхгүй бензин шахсан, хясан боогдуулсан, хүүхэн хүчиндсэн, төрийн өмчийн байрыг хямд үнээр түрээсэлж давхар түрээсэлсэн гээд явж өгнө?!!!Энэ хязгааргүй шунал уу аль нэг газраас ирсэн албин чөтгөр үү

Avatar

Нэргүй 2026-08-25 202.21.108.89

УЛААНБААИАР ХОТОД 92-Г ЕВРО ГЭЖ 4960 -Р ЗАРААД БАЙГААГ ШАЛГААЧЭЭ…ПЕТРОВМС ?????

Avatar

Нэргүй 2026-08-25 202.9.46.193

Эзэн нь алдартай Анандбазар шүү дээ. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Хүүхний эрлэг, Технологийн компанийг маш хямд үнээр 10+ жилээр түрээслэгч, залилангийн нөхөр

Avatar

Нэргүй 2026-08-25 202.179.24.180

Хүнийг хүн биш болгоход хүргэдэг гурван аюултай зүйлийн нэг нь ШУНАЛ гэдэг. Түүнд хязгаар, зогсох цэг гэж үгүй тул зориуд хууль, тогтоомжоор, хариуцлагын хүчээр зогсоохоос өөр арга байдаг юм болов уу

Avatar

HH 2026-08-25 202.9.46.16

Одоо ирэх сонгуулиар ШТС-тай холбоотой хүмүүсийг сонгож болохгүй шүү!!!!!

Avatar

Нэргүй 2026-08-25 103.212.162.38

Оросын колонкуудыг тодорхой нөхцөлтэйгээр оруулж ирж шуналт луйварчидаасаа ангижрая

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.186.250

Шал т1 санал, зах зээлээ гадаадад найр тавьж болдоггүй л байхгүй юү !!!

Avatar

Нэргүй 2026-08-25 103.57.92.38

Xyцoo

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.160.88

Оросын ШТС орж ирээд үнээ дуртай цагтаа нэмээд унавал монголчууд гөлийгөөд л дуугүй суухаас өөр аргагүй, их хуцвал таг зогсоочихно, гүйцээ!!! ОХУ-ын Засгийн газрын бодлогыг Монголын төр засаг ддэмжихгүй бол крант хаагаад л дуусаа!!! Ёстой жинхэнэ бүлдэгээ атгуулна гэдэг л болно!!?? Гоё байгаа биз???

Avatar

Зочин 2026-08-25 202.9.47.112

ОХУ-ын ШТС-уудыг оруулж ир тэгээд л асуудал шийдэгдэнэ. Тэр үед шатахуунаа түгээхгүй байвал өөрсдөөл хохирно. ШТС-ын боссуудын ихэнх нь МАН-ын олигархууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-08-25 103.229.123.134

Увсын Зүүнговьд 92 бензин 4800 байна лээ

Avatar

Del 2026-08-25 202.133.76.16

төр өөрөө бензин колонк байгуулах цаг нь болжээ Монголд зах зээлийн зарчим гэдэг юм байхгүй хуйвалдаан бол байгаа

Avatar

зочин 2026-08-25 66.181.185.17

Төр юугаараа бүтээн байгуулалт хийх юм, Бүх зүйл хувьд шилжсэн, Бүхнийг хувьчил гэж солиордог атлаа,бүх зүйлийг төрөөс нэхнэ Засгийн гараа байнга унагана,Ажиллах боломж огт олгохгүй, Олон улсын байдал маш хүндэрлээ, Хөгжилтэй орнуудын иргэд хүртэл амьдрал нь хүндэрч ядарч зовж эхлэлээ, Дайн байлдаан ,тэмцэл зөрчил, Энэ бүхэн манайд нөлөөлж байна,Бараг цалин тэтгэвэр тэтгэмжээ халамжаа хугацаанд нь тавьж олгох чадваргүй болох хэмжээнд хүрээд байна

Avatar

Ир 2026-08-25 202.126.88.163

Нэмэргүй дэ. 500 төгрөгөөр л торгоно. Тэр 500 чинь тэдний хувьд хий хоосон зүйл. Ямар ч хохирол байхгүй, эцэст нь ард хэмээх улавчнууд л хөөрхий болж хоцорно. Энэ мэтийг цэгцэлж чадахгүй бол Еөк, ЕС байгаад яах вэ дэ эртхэн муугаа мэдээд чаддагт нь өгвөл таарна. Учка одоо уна уна

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.160.88

Шатахуун импортлогч компаниудаа захирч чадахгүй бол АҮЭБ-ийн яам гэж байгаад яах юм бэ???!!!!!

Avatar

Нэргүй 2026-08-25 103.242.47.254

МАН намын эзэдтэй компаниуд МАНгаруудын дотоод зодоон турхилтаар зориуд ийм ажиллагаа зохион байгуулсаар удлаа, өнгөрсөн өвлийн хомсдол бол данхан толгойтын талынхны зохион байгуулалт байсан, тэгэхээр цаашид МАН ыг сонгож болохгүй, энэ тэнэгүүдийн дотоод зодооноос монголчууд бүгдээрээ хохирч байна

Avatar

зочин 2026-08-25 66.181.185.17

АН тийм ариун юм уу, Жинхэнэ хулгайч луйварчид үүрлэсэн хогийн тантан, Бүүр 1990-ээд онд төрийн эрхэнд гарангуутаа л нийгмийн хамаг өмчийг юу ч үгүй болтол нь хулгайлсан, Үнэгүйдүүлж байгаад цусалж баяжсан луйварчид, Анхны баячууд ахар богино хугацаанд эдний дундаас төрсөн, Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан 30 гаруй жил монголчуудыг мөлжиж байна, Бүүр ганц үлдсэн Эрдэнэтийг хүртэл луйврын аргаар идэх гэж оролдсон, Барууны тавиул,хоёр хөршийг үзэн ядагч, нацистүүдийг дэмжигчид

Avatar

Нэргүй 2026-08-25 59.153.114.68

Энэ нэг зөнөсөн коммунист бичсэн юмаа ойлгодог юм уу,галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.186.218

Заа тэгээд эзэн нь дээр нь байгаа юм хойно юу л болов гэж дээ. Үсрээд л 5 саяар торгосон болно. Ингэж байснаас үнээ чөлөөлчих өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж