Шатахууны татан авалт, түгээлттэй холбоотой асуудлаар өнөөдөр /2026.08.25/ Ашигт малтмал газрын тосны газар/АМГТГ/-ын дарга Ч.Чулуунбат мэдээлэл хийлээ.
Монгол Улс наймдугаар сард ОХУ-ын Роснефть, Газфром, Канико, БНХАУ-ын Петрочайна интернэшнл зэрэг компаниас АИ-92 төрлийн автобензин 75 мянган тонныг худалдан авах захиалга өгсөн. Наймдугаар сарын 24-ний байдлаар 51 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутагт орж ирээд байна. Үлдсэн 23, 24 мянган тонн шатахуун ирэхээр ачилт хийгдэж байна. Мөн дээрх компаниудаас 158 мянган гаруй тонн дизель түлш авахаар захиалга хийж баталгаажуулагдсан. Үүнээс 121 мянган тонн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн.
Сүүлийн үед БНХАУ-аас АИ-92 /евро 5 ангилал/-ын автобензин шилжүүлэн ачих байгууламжаар орж ирээд агуулахад буугаад хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Мөн ОХУ -ын Канико, Газпром компаниас АИ-92 /евро-5 ангилал/ автобензин орж ирээд хэрэглэгчдэд түгээгдэж байна.
Сүүлийн хоёр гурав хоногт Монгол Улсад орж ирсэн шатахуунтай вагоны тоо мэдэгдэхүйц өссөнөөр түүнийгээ дагаад орон нутаг руу хийх ачилтыг нэмэгдүүлсэн. Хоногт АИ-92 автобензин 36 вагон цистерн орж ирж байна. Монгол Улсын ердийн хэрэглээ 34 вагон байхад хэрэглээг бүрэн хангадаг.
Наймдугаар сарын 4-25 -ний хооронд Улаанбаатар хотод 20 мянган тонн бүтээгдэхүүн, орон нутаг руу 10 мянга гаруй тонн бүтээгдэхүүн түгээсэн. Сүүлийн хоёр хоногт орон нутгийн хангамж түгээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, 1000 орчим тоннд хүргэсэн.
Үүнээс гадна Евро 5 ангиллын АИ 92 автобензиний үнэ Улаанбаатар хот орчимд 2000 орчим төгрөгөөр өссөнтэй холбоотойгоор ердийн буюу К-2 ангиллын АИ-92 бензинийг Евро 5 ангиллын АИ 92 автобензиний үнээр худалдан борлуулж байгаа юм биш биз гэх хардлага, таамаг ярьж байгаа.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр бид Петровис компанийн Толгойт дахь агуулахаас дээж авч АМГТГ-ын харьяа Уул уурхайн газрын тосны төв лабораторид шинжилсэн. Монгол Улсын MNC 217, 2017 оны стандарт техникийн шаардлага хангасан үзүүлэлтийг хоёр дээж бүрэн хангасан. Евро-5 ангиллын автобензин экологийн ангиллаараа хүхрийн агууламж нь 10 ppm –ээс аас бага байхыг шаарддаг. Шинжилгээний дүн 9.2 гарсан.
Евро-2 буюу энгийн автобензиний хувьд 500 ppm-ээс бага байх ёстой. Шинжилгээний дүн 193 ppm гарсан.
Өнөөдөр манай лабораторид Тэс, Петровис, Шунхлай, Сан петролиум зэрэг компаниудаас АИ-92 төрлийн К-2 болон К-5 ангиллын автобензинээс дээж авч лабораторид шинжилгээ хийгээд явж байна. Дээж авах процедур, шинжилгээ хийх явцыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамт хийж байна.
ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон. Энэ нь долдугаар сартай харьцуулбал үнэ нь 51 ам.доллароор өссөн.
Үнийн зөрүү 200 орчим төгрөгөөр илэрч, наймдугаар сарын 14-нөөс нэмэгдсэн.
ОХУ-ын Газпром, Канико, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас тонн тутамд 1400-1600 ам.доллароор нийлүүлэх санал ирсэн дагуу Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний өртөг огцом өссөн" гэлээ.
Г.ХОРОЛ
3,595.38






















































Нэргүй 2026-08-25 66.181.178.221
Хятад дайн тулаангүй байж юун үнэтэй өгдгийн бэ
Зочин 2026-08-25 66.181.180.45
БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН САНХҮҮЖИЛТТЭЙ УКРОНАЦИСТУУДААС БОЛЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ…
Нэргүй 2026-08-25 202.133.76.113
Ккккккк. Үнэн хөлдүү гар юм даа
зочин 2026-08-25 59.153.113.215
Дэлхий нийт бензинээр гачигдаж бнаа. Нийтийн тээврийг сонгох нь Таны төсвийг хэмнэх боломж шүү.
Үл мэдэх 2026-08-25 202.70.36.196
Дэлхий дахинд к5 зэрэглэлийн шатахуун хэрэглэж байхад манайх л ядуу буурай гэж солиороод К2 байна гэдэг бол гутамшиг нөгөө талаараа хуучин машины оршуулга хэвээрээ л байна К5 руу шилжвэл агаарын бохирдолоос эхлээд олон зүйлд өөрчлөлт гарна. бензин үнэтэй байж болно харин чанартай л байх хэрэгтэй К5 гээд К3 зэрэглэл зардаг газрыг бол мэдэх юм байна. 92 дээр нэг л том ялгаа бий тэр нь хар тугалгын агууламж К2 дээр 500 байхад К5 дээр 10 болж бууж ирдэг энэ нь эргээд машины утаанд асар том нөлөөшүү
Зочин 2026-08-25 103.212.118.229
Ойлгомжтой, цаашдаа энгийн 92 гэж байхгүй болоод зөвхөн евро 92 л үлдэх юм байна, хомсдол үүсгэж байгаад евро 92-нхоо үнийг нэмж авлаа, засаг ч импортлогчидтой үгсэж (магадгүй тэдний лобби, шахалтаар) байгаад евро-5 руу хүчээр шилжүүлж байх шиг
Z 2026-08-25 103.57.92.38
ОХУ-ын ШТС-уудыг оруулж ир тэгээд л асуудал шийдэгдэнэ. Тэр үед шатахуунаа түгээхгүй байвал өөрсдөөл хохирно. ШТС-ын боссуудын ихэнх нь МАН-ын олигархууд шүү дээ.
Нэргүй 2026-08-25 202.133.76.113
Хөдөөний мангар
Нэргүй 2026-08-25 202.126.88.202
Гадуур бараа үйлчилгээний үнэ аймаар өсөж бна !!! ҮНЭ ӨСӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ЦОР ГАНЦ АРГА НЬ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХ !!!!
Нэргүй 2026-08-25 103.212.162.21
Бүсээ чангалах хэрэгтэй
Del 2026-08-25 202.133.76.16
Монголд зах зээлийн зарчим үйлчлэхгүй шүү дээ тэгэхээр төрийн өмчит бензин колонктой болох ёстой үнэ чөлөөлөлвөл инфляцээ дийлэхгүй болно
Нэргүй 2026-08-25 66.181.190.135
Агуулахаас нь иргэдэд зарах уу
Нэргүй 2026-08-25 202.126.91.41
ш**
Иргэн 2026-08-25 157.15.6.113
Та нар анхнаасаа үнэ нэмнэ гэж монопол компаниудтай хуйвалдаад хуурамч хөөрөгдөл бий болгосон юм шүү
Нэргүй 2026-08-25 66.181.186.218
Нэгэнт л нийлүүлж чадахгүй байна гэдэг нь хангалттай мэдэгдлээ, Яам нь үеийн үед бодлогын түвшинд нэн их бүдүүьэг бас хоцрогдсон байна гэдэг нь дэлхий нийтэд харагдлаа. Тэгэхээр цаашид үнийг чөлөөлчих