Шахмал түлшний борлуулалтыг ирэх сараас эхлүүлнэ

Шахмал түлшний борлуулалтыг ирэх сараас эхлүүлнэ

Шахмал түлшний борлуулалтыг ирэх сараас эхлүүлнэ

"Тавантолгой түлш" ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар өнөөдөр /2026.08.25/ Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өгчээ. Энэ хуралд Үйл ажиллагааны газрын дарга О.Эрдэнэбат, ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх нар болон компанийн ажилчид оролцож, хариуцсан ажлаа тайлагнасан байна.

2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалтын явц, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц зэрэг асуудлаар танилцуулжээ.

Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн түрээсийн агуулахад 27 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцөлсөн бөгөөд түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг газрын дарга нар танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-25 202.9.40.163

худла шаагаадбгаарайманжхужаагуупдманжхулгаычманжхужаагууд амь бөхтэй оршсоор л юу блоогүй юм шиг хугацаа явуулж амьдрч өнгрөөж 6 жилйийг өнгрөөцн бншдэ харнаа хэдий болтл байхийг чин харнаа.

Avatar

Нэргүй 2026-08-25 202.9.40.163

худла шаагаадбгаарайманжхужаагуупдманжхулгаычманжхужаагууд амь өөхтэй оршсоор л 6 жилйийг өнгрөөцн бншдэ харнаа хэдий болтл байхийг чин харнаа.

Avatar

Нэргүй 2026-08-25 103.212.162.38

Хятадаас нүүрс авахаа зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж