"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Хөндлөнгийн оролцоогүйгээр буюу программаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийг үндэслэн 420 хүүхдийн нэрийг зарлаж байна.

Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.

Жагсаалтад нэр нь багтсан хүүхдүүд 2026 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 101 тоотоос болон 9988 9379, 9994 9945 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Байршлыг эндээс харна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Scanned Image
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-08-25 157.15.6.113

Энэ бол үнэндээ үндэсний их сургуулиудаа хорлосон мөн 18 нас дөнгөж хүрч төлөвшиж амжаагүй хүүхдийг харийн оронд, харийн соёлд шингээх буруу боплого шүү. Магистр докторантурт л гадагшаа явуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр л дэ

Avatar

Нэргүй 2026-08-25 202.9.40.163

ийм хужааманж ажллгнд шаасн дор үнсндээр гяяяхххгяяяяхх

Avatar

Нэргүй 2026-08-25 202.9.40.163

зайл зайл гажиг хужааманж хулгай бас л хужааманж хулгайгр хужааманжууд шааж иим хогд хужааманжууд-с өбр хэнч шаажхгүй.

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.178.229

Ерөнхийлөгч биш Боловсролын яам нь л энэ асуудлыг хариуцаа. орк юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж