Тохиролцох уу, толхилцох уу?

Тохиролцох уу, толхилцох уу?

Тохиролцох уу, толхилцох уу?

Найр наадам хэсүүчлэн назгайрах хойгуур нь төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгт хүрч, инфляц 13 хувийг заан, хот хөдөөгүй шатахууны хомсдолд орсон нь эрх баригчдыг Их тэнгэрт ээлжит бусаар хурал зарлахад хүргэв.

Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсан ч инфляцийг бууруулах бус харин ч улам өсгөх зохицуулалтыг тусгасан төсөл санаачилсан нь эдийн засгийн хүндрэлийг лавшруулж болзошгүй.

Учир нь, дээрх төсөлд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн албаныхны цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан юм.  Гэхдээ цалин, тэтгэвэр нэмэх бодлого нь  эдийн засгийн хүндрэлийг давах бус танхимаа аварч үлдэх улс төр гэж харах улстөрч олон байна.

Үнэндээ ч шатахууны хомсдол, үнийн өсөлттэй зэрэгцэн Засгийн газарт ирэх улс төрийн дарамт шахалт нэмэгдэж буй.  Тэр хэрээр Ерөнхий сайд Н.Учралын танхим энэ намрын улс төрийн цохилтыг давж гарч чадах уу гэдэг улс төрийн бооцоо ч өрнөж байна.

УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын бүлэг өнгөрсөн хавар “Засгийн газар данхар бүтцээ багасгахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих болно” гэдгээ зарласан. Гэвч асуудлыг УИХ-д тавилгүй хойшлуулсаар хаврын чуулганыг завсарлуулсан юм. Харин саяхнаас 41 гишүүн дэмжсэн Ерөнхий сайдыг огцруулах бичиг бэлэн болсныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн.

Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг 32 болон түүнээс дээш гишүүн гарган дэмжсэн байх ёстой. Тодруулж хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал хуулийн босгоо давсан гэж хэлж болно.

Харин УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах санал хэлэлцэгдэхэд 126 гишүүнээс 64 болон түүнээс дээш гишүүн дэмжсэнээр Засгийн газар унах юм.  Иймээс сөрөг хүчний 41 гишүүн дээр 23 гишүүний кноп хэрэгтэй.

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй. Сөрөг хүчнээс тавих акцийг хангалттай няцаах боломжтой хүч ч бүлэг нь дотооддоо хуваагдсан нь зовлон удах болсон.  Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар УИХ дахь МАН-ын бүлэг дэх фракцынхаа тоог нэмэгдүүлсэн тухай дуулдах ч танхимаа хамгаалах хүч дутаж мэдэхээр байгаа.  Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн 23 гишүүн эсрэг санал өгөхөд л дахин Засгийн газрын хувь заяаг шинээр зураглахаас аргагүйд хүрнэ.  Улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхээр шалтаглаж, танхимаа хамгаалах гишүүнийхээ тоог нэмж болох ч Засгийн газраас жийгдсэн ИЗНН-ын дөрвөн кнопийг бас тооцохгүй үлдээж болохгүй. Дөрөв битгий хэл нэгхэн гишүүний санал дутаж Засгийн газар огцордог урьдын жишиг бий. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал танхимаа авч үлдэхийн тулд улс төрийн нам, фракцтай тохиролцох уу, толхилцоод унах, босохоо үзэх үү гэдэг шийдэл дээр ирээд байна.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед эрх баригч хүчинд Засгийн газраа унагах нь нэмэх оноо авч ирэхгүй.  Энэ ч агуулгаар эрх баригчдын нүүрс тойрсон хэрэг, нийслэлээс хэрэгжүүлсэн төслүүдтэй холбоотойгоор явуулсан сүр дуулиантай баривчилгаа намжив уу гэх хардлага бий.

Гэхдээ МАН танхимаа авч үлдэх нэрийн дор том хэргүүдийн эздэд хариуцлага тооцохгүй хаацайлбал наанадаж ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад УИХ-ын 2028 оны сонгуулийн хариу хатуу бууна.

Сөрөг хүчин ч сонгууль хүлээхгүйгээр удахгүй тэмцэхээ мэдэгдсэн.  Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл “Бухимдаж байгаа ард иргэддээ очно, шууд л цуглаан тэмцэл рүүгээ орно. Шалтгаан зөндөө байна. Бүгд л аргаа барчихсан, бухимдсан байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр суулт хийж байна, тэдэнд улс төрийн дэмжлэг хэрэгтэй. Энэ нийгэм утга учиргүй болчихлоо. Шударгаар хөдөлмөрлөж, амьдрах гээд ядаж байгаа иргэдийн хажууд нэг авлигач улстөрч шүүгээ дүүрэн мөнгө хураачихсан байхад шударга хөдөлмөрийн үр дүн юу болж хувирч байна вэ.  Цуглаан, тэмцэл хийх шалтгаан зөндөө байна” гэж мэдэгдсэн.

Дээр нь үнийн өсөлт, шатахууны хомсдол ард иргэдийг бухимдуулж Засгийн газраас шийдвэртэй алхам хийхийг шаардаж байгаа ч инлфяцийг хязгаарлах бус улам өдөөх арга хэмжээ хэрэгжүүлэх болсноо зарласан нь шүүмжлэлтэй хандах судлаач олон байна.  Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өнөөдөр инфляц 13 хувьтай байна. Ирэх есдүгээр сард улам нэмэгдэнэ гэж харж байна. Ийм цаг үед цалин, тэтгэврийг нэмбэл шууд хэрэглээ рүү чиглэсэн зардлыг тэлнэ. Ер нь тодорхой хэмжээгээр инфляцийг өдөөх нь гарцаагүй. Ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх учраас баяртайгаар хүлээн авах байх. Гэхдээ өнгөрсөн 2010 оноос хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой цаг хугацаанд нэмж ирсэн ч амьдрал сайжирч, ядуурал буурсан билүү. Нийлүүлэлтийн суваг дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийж чадаагүй үед цалин, тэтгэврийн нэмэгдэл иргэдэд бодит дэмжлэг болох нь тун бага” гэдэг байр суурь илэрхийлээд буй.

Эдийн засагч Д.Ган-Очир “Инфляц огцом өсөж байгаа үед орлогыг араас нь нэмэхээс илүү эхлээд үнийн өсөлтийг тогтворжуулах нь чухал. Харин инфляц намжиж, буурах чиг нь тодорхой болсон үед тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх нь иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах зорилготой илүү нийцнэ.

Тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх нь зөвхөн тухайн жилийн зардал биш. Өнөөдөр нэмэгдсэн урсгал зардал маргаашийн төсөвт суурь зардал болон үлддэг.

Түүхий эдийн үнэ буурч, төсвийн орлого хумигдсан үед ч энэ зардлыг буцааж танах амаргүй. Тиймээс өнөөдрийн инфляцийн дарамтыг намжаах гэж байгаад маргаашийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж болохгүй” гэдэг асуудлыг хөндөж тавиад байна.

Улс төр, эдийн засгийн тун хүндхэн нөхцөлд хийх Ерөнхий сайд Н.Учралын улс төр хэн болохыг нь харуулна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-25 202.133.76.116

одоо цагт бүгд баг зүүсэн харь монголжсон цус ойртсон урвасан хүмүүс нам болж жүжиж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.190.251

ОГЦОР ОГЦОР ОГЦОР ТИМОН ЧИ ХИП ХОПЧИН Ч БАЙЖ ЧАДААГҮЙ

Avatar

Нэргүй 2026-08-25 103.212.162.38

Иргэн бүр дураараадургиж гадаад харилцааг үймүүлдэгийг зогсоо

Avatar

Нэргүй 2026-08-25 103.212.162.38

Эхлээд үнийн хөөрөгдөлийг зогсоо.Үүнд Махны экслортоо түр хязгаарлаж дотооддоо хангалтыг нэмэгдүүлж махны үнийг 2 дахин буулгах.Импортын хүнсний бүтээгдэхүүний татварын зохицуулалт хийх замаар дотоодын үйлдвэрлэлээ өсгөх, цалин , тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмээд байхнүй байх, малчидын НДШыг өөрсдөөр нь төлүүлэх, тэтгэвэрийг бусад иргэдийн адил насанд тогтоох, мах, сүү, ноос ноолуурын урамшуулалыг тогтоох, малын хөлийн татварыг нэмэгдүүлэх, боловсруулаагүй арьс ,ноос, ноолуур гаргахыг зогсоох,

Avatar

зочин 2026-08-25 202.9.46.177

н .учралыг барахгүй байх .цаг хугацаа харуулна. хожим амаа барив.

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.186.218

Сөрөг хүчин гэж байгаагүй цаашдаа ч байхгүй. Зүгээр намын санхүүжилт туудаг бүтэг хүмүүс гэж байдаг гэсэн

Avatar

Cok 2026-08-25 202.126.88.163

гоё оноод хэллээ. Адилхан балиар нохойнууд

Avatar

Нэргүй 2026-08-25 64.119.30.120

1. Махны экспортыг түр хугацаанд зогсоо
2. Цахилгаан дулааны үнийн нэмэгдлийг түр хугацаанд хойшлуул
3. Гаднаас бэлэн хувцас хүнсний бүтээгдэхүүн импортолдгийг одооноос эрс багасга. Монголд үйлдвэрлэж болох нэг ч бүтээгдэхүүнийг гаднаас бүү оруул.
4. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бодит үндэслэлгүйгээр дахин дахин битгий нэмээд бай

Avatar

Нэргүй 2026-08-25 202.179.24.152

ТАХ-н цалингийн нэмэгдлийг түр хугацаанд хойшлуул

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.178.244

ДАРААГИЙН СОНГУУЛЬД НЯМБААТАРЫГАА СОНГУУЛЬД СОЙВОЛ ЯЛНАА ХАРИН УЧРАЛ ЯВАХГУЙ ДЭЭ СУЛ ДОРОЙГОО НЭГЭНТ Л ХАРУУЛЛАА

Avatar

Cok 2026-08-25 202.126.88.163

Нямбааг зориуд зогсоох биз

Avatar

Нэргүй 2026-08-25 202.133.76.28

Ёрын буруу гарын хүмүүсийн цуглуулга Бүлэглэл болсон намтай улс орон ард түмэн маш их зовж дарлуулж хэлмэгдэж боолчлогдоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж