Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр 4 дүгээрт эрэмбэлэгджээ

Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр 4 дүгээрт эрэмбэлэгджээ

Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр 4 дүгээрт эрэмбэлэгджээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан 2026 оны эхний хагас жилийн мэдээллээр Монгол Улс олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд өндөр үзүүлэлттэй байна. Тодруулбал, олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлийн номинацид Монгол Улс  29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Тус үзүүлэлтийг Япон Улс 38 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол Монгол Улсын дараа Мексик 24, Бразил 22, Серби 18, Румын 17 хувийн өсөлттэй гарсан байна.

Зарцуулалтын өсөлтөөр эхний 15-д багтсан бусад орнуудаас Чили болон Словени тус бүр есөн хувийн, Латви долоон хувийн, АНУ болон БНСУ тус бүр зургаан хувийн өсөлттэй байжээ. Харин Дани, Пакистан, Герман тус бүр хоёр хувь, Франц нэг хувийн өсөлттэй байна.

Ингэснээр Монгол Улсын хувьд олон улсын жуулчдын аяллын үеэр хийсэн зарцуулалт өмнөх оны мөн үеэс 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх орнуудын эгнээнд оржээ.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээлэлд дурдсанаар Монгол Улс аялал жуулчлалын салбарын хэд хэдэн үзүүлэлтээр өндөр өсөлт үзүүлж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс орнуудын жагсаалтад 39 хувийн өсөлттэйгээр дөрөвдүгээрт, орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэйгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.

Мөн дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад Монгол Улс 39 хувийн өсөлттэйгээр дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Ийнхүү 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс аялал жуулчлалын салбарын жуулчдын тоо, зарцуулалт болон орлогын өсөлтийн үзүүлэлтээр олон улсын хэмжээнд өндөр байр суурь эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2026 онд 646.999 гадаад жуулчин ирээд байна. Тэр дундаа ОХУ, БНСУ, БНХАУ-аас хамгийн олон жуулчин зорин ирж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байгаа юм.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-08-25 122.201.22.92

манж гүрэн мөхөж байхад хятадууд, Монголын газар нутагт бүрэн эзэн суухын тулд маш олон хятад иргэдийг оруулж байсан. гэвч 20- р зуунды дунд үед тэр олон хятадыг азаар бүгдийг нь шахам хөөж гаргасан. гэтэл сүүлийн үеэс Монголыг хятаджуулах бодлого нь улам эрчимжиж, хятад иргэдийг визгүй зорчдог болгохыг элчин сайд нь хүртэл ил цагаан ярьдаг болсон бөгөөд манай улсын зарим нэгэн увайгүй улс төрч түүнийг нь дэмжиж, хятадуудыг визгүй оруулах тухай хууль хүртэл санаачлаад байгаа сурагтай.

Avatar

#; @ bainguin xylgaichyyd 2026-08-25 202.126.88.107

xaasaigyi byx yum darangyilagchuix bolno bizde ?

Avatar

dampyyryylagchid ebdeed baildba, Xotoo, mana bodlog 2026-08-25 202.126.89.80

Zasag / tup gej taarcan yumnyyd boljde,
abtobycnui marshrytuin baij baigaa tsarai, tsaguin cada.

Avatar

зочин 2026-08-25 122.201.22.92

аялал жуулчлал нэрийн халхавчаар хятад иргэдийг жуулчны визээр оруулж ирээд буйг бүгд мэдэж байгаа. өөрөөр хэлбэл, хятадууд, Монголыг б** зэвсгээр биш, мөнгөөр худалдан авч байна. хятадууд Монголыг зуу гаран жилийн өмнөөс хятаджуулж, газар нутагт нь эзэн суухын тулд маш олон хятад иргэдийг манай улс руу оруулж, зөвхөн мөнгө л боддог, ямар ч алсын бодлогогүй увайгүй шуналтай ноёдыг нь авлигалдаж, малын бэлчээрийг нь ногооны талбай болгож ямх ямхаар түүнийгээ тэлж байсан. түүх давтагдаж байна!!!

Avatar

зочин 2026-08-25 122.201.22.92

аялал жуулчлал өссөн нь юу бол!!! жуулчны визээр орж ирсэн хятад хар ажилчдыг хэлээд л байна шүү дээ! энэ олон хятадуудын хэд нь эргэн гарч, хэд нь үлддэгийг гаалийнхан огт хэлэхгүй юм. өнөөдөр төв аймгийн баянчанадмань суманд л гэхэд тахианы аж ахуйд замбараагүй олон хятад иргэд ярзганаж байна. хятадын хөрөнгө оруулалттай компани бүхэнд маш олон хятад иргэд ажиллаж байгаа. тэдний хэд нь жуулчны визээр орж ирдгийг хэн ч мэдэхгүй. тэдний ихэнх нь Монголд үлдэхийг хүсдэг. үлдэж ч байгаа.

Avatar

Нэргүй 2026-08-25 138.252.29.35

Аялал жуулчлалын гол жуулчид болох Япон Солонгос Хятадын "ямбатай хэврэг жуулчид" Монголын аминд аюултай авто зам, өмхий ханхалсан модон жорлон, өөх тос ихтэй амтгүй хоол, замын түгжрэл, эвдэрхий явган замыг чинь голоод энэ жил маш бага хүмүүс ирсэн шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-08-25 103.57.93.149

AT.SAA EH SURVALJAA TAVIACH

Avatar

Нэргүй 2026-08-25 192.82.65.168

soy; sport aylal juulchlaliin yam gej baina erguu mine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж