ОХУ: Хангалттай хамгаалагдаагүй дэд бүтцүүдийг төрийн хяналтад авна

ОХУ: Хангалттай хамгаалагдаагүй дэд бүтцүүдийг төрийн хяналтад авна

ОХУ: Хангалттай хамгаалагдаагүй дэд бүтцүүдийг төрийн хяналтад авна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин халдлагаас хангалттай хамгаалагдаагүй гэж тогтоогдсон чухал дэд бүтцүүдийг төрийн хяналтад түр хугацаанд авах боломжийг нээсэн зарлигт гарын үсэг зурлаа. Зарлигийн дагуу тухайн байгууламжийг зохих ёсоор хамгаалж чадахгүй байгаа, эсвэл учирсан хохирлыг шуурхай сэргээн засварлаж чадахгүй байна гэж үзвэл эзэмшигчээс нь тухайн байгууламжийн биет болон санхүүгийн хяналтыг төр хураан авах боломжтой. Тухайн байгууламжийг өмчлөхтэй холбоотой бүрэн эрхийг ОХУ-ын Холбооны төрийн өмчийн удирдлагын агентлагт шилжүүлнэ. Эсвэл томилогдсон өөр ямар нэг байгууллага байх боломжтой. Шинэ хариуцагч нь тухайн байгууламжид хөрөнгийн тооллого хийх боломжтой.

Энэхүү зарлигт бүх төрлийн эрчим хүчний байгууламжууд, аж үйлдвэр, харилцаа холбоо, тээвэр, ложистик, нийтийн аж ахуй болон улсын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд зайлшгүй шаардлагатай бусад байгууламж багтаж байна.

Украины арми сүүлийн үед Украины эрчим хүчний дэд бүтэц, эдийн засгийн чухал байгууламжуудад томоохон цохилтуудыг өгсөн. Эдгээр цохилтууд нь улс даяар түлшний хомсдол үүсгэж, эдийн засаг болон олон нийтийн санаа бодолд нөлөөлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.176.27

Монголчууд хамаг энергиэ зарцуулан, Оросын ба Хятадын талаар бодоод л байгаа учраас Орос ба Хятад нь Монголоос илүү дээр гэдгийг илтгэж байна

Avatar

Нэргүй 2026-08-25 103.229.122.69

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.164.23

Буцаад нэгдэлжихэн дээ АХ нар маань…маниус нь бас нэгдэлжиж хайрт АХ нараа даганаа. Бүгд байр машин газараа хураалга, улсын өмч…малчид малаа хураалга. Та нар чинь МАН даа хайртай жил бүр л сонгодог биздээ бас хувийн өмчийг үзэн ядагчид гэжуугаа

Avatar

Нэргүй 2026-08-25 103.229.120.161

Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.

Avatar

Нэргүй 2026-08-25 202.126.89.85

tegeed yadiin

Avatar

Нэргүй 2026-08-25 103.212.119.217

ХОЙД СОЛОНГОСЫНХ МОСКВАГЫНХ ШИГ БОЛЧИХВОЛ УЛНЫ МОНГОЛЧУУДЫГ АВЧ АЖИЛЛУУЛАХ ГАЗАР НЭГЭЭР НЭМЭГДЭНЭ.

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.180.45

УНАЛТАД ОРСОН ЭДИЙН ЗАСГАА АВРАХ ГЭЖ МӨНГӨ УГААЖ УКРАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ НЭРЭЭР АВИЛГЫН МӨНГӨ УГААЖ БАЙГАА БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧ ЗАСГИЙН ГАЗРУУД ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ЭСРЭГ ОРОС ГҮРЭН ТЭМЦЭЖ БАЙНА ДАА…

Avatar

Нэргүй 2026-08-25 202.133.76.61

Ккк. Аая аймар дүгнэлээ шд. Муу эр дайнд хөөрнө гж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж