Монгол Улсад энэ оны эхний долоон сард 30.500 хүүхэд мэндэлжээ. Энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 3,8 хувиар буурсан үзүүлэлт аж. Сүүлийн жилүүдэд төрөлт тогтмол буурч байгааг албаныхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төрөлтийн тоо 2014, 2015 онд хамгийн өндөр байсан аж.
Тодруулбал, 2014 онд 82.839 хүүхэд, 2015 онд 82.130 хүүхэд мэндэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол буурч 2025 онд 56.222 хүүхэд төрсөн нь арван жилийн хугацаанд төрөлт бараг 26 мянгаар буюу 32 хувиар буурсан байна.
Төрөлт буурч байгаа шалтгааныг ялангуяа залуучууд амьдрал хэцүү, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн хүрэлцээ муу учраас Монголд хүүхэд төрүүлж өсгөхөд хүнд гэж тайлбарлаж байна. Гэхдээ төрөлт буурсан нь дан ганц нийгмийн асуудлаас болоогүй. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, гэртээ суухаас илүү боловсрол, карьертаа анхаарах болсон нь ч үүнд нөлөөлж буй.
Товчхондоо, хүүхэд асаргааны дарамт эмэгтэйчүүд дээр төвлөрсөн хэвээр байгаа учраас ээж болох нь орлогоо алдах, карьер зогсох хамгийн том эрсдэл болж байна.
Орчин үеийн залуучууд боловсрол, карьертаа илүү анхаарч байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, байр, орон сууцны үнэ тэнгэрт хадаж хүүхэддээ чанартай боловсрол олгоход өртөг өндөр болж байгаа учраас хүүхэд өсгөх зардал тэр хэрээр нэмэгдэнэ. Тиймээс гэр бүлүүд олон хүүхэдтэй болохоос татгалзаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хомсдол нь хүүхэд өсгөхийг зөвхөн мөнгөн бус, цаг хугацаа болон эрүүл мэндийн асар өндөр өртөгтэй болгосон. Тиймээс залуучууд гэрлэлтээс илүү ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсроход илүү анхаарал хандуулах болжээ.
Гэр бүл судлаач Ж.Баясгалангийн хэлснээр “Ялангуяа Z үеийнхэн эрт гэр бүл зохиож гэр бүлийн амьдралд хутгалдаж, амьдрах сонирхолгүй болж байна. Яагаад гэхээр өмнөх үеийнхэн гэр бүлийг сөргөөр харуулчихсан. Тэгэхээр цаашдаа гэрлэлт нэлээд хожуу болж, ач холбогдол өгөхөө болих үеийнхэн гарч ирнэ.
Ерөнхийдөө хэтэрхий залуу эсвэл хэт оройтож гэрлэх нь тохиромжгүй. Учир нь бага залуудаа гэрлэхэд олон асуудал тулгардаг. Түүнийг зохицуулж чадаагүйгээс болж гэр бүл салдаг. Тиймээс 24-25 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой гэж хэлнэ. Яагаад гэхээр хувь хүн төлөвшсөн, сэтгэл хөдлөлөөр хандахаа больсон байдаг. Харин 30 түүнээс дээш настай болохоор хэтэрхий бие даасан болчихдог” гэсэн юм.
Төрөлт буурсан хэвээр байвал 2040 он гэхэд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дахиад арав гаруй жилийн дараа хөдөлмөрийн зах зээлийн хүнд хомсдол, эдийн засгийн ноцтой цохилт болон илэрнэ гэдгийг хэлж байна.
3,595.38






















































Нэргүй 2026-08-25 103.229.122.197
залуучууд гадагшаа гараад байхаар яаж хүн ам өсөх вэ дээ.Гадаадад гараагүй Монголдоо амьдарч байсан бол өлийн өчнөөн хүүхэд төрүүлсэн байгаашдээ бол нэг том шалтгаан явж явж эцсийн цэг бол нам нэртэй ХУЛГАЙЧУУД л ийм болгосон
Puujee 2026-08-25 202.126.88.104
MANii har daramt bhad hen olon huuhd toruulj uilee uzhev daa
Энкүүш 2026-08-25 202.126.91.113
ийм хогын нийгэмд хэн хүүхэд төрүүлж дарамттай амьдрахыг хүсэх вэ дэ
Zochin 2026-08-25 122.201.31.135
huni sainuudni duussn,huni muunuudni ihschihsn,bga bflnl ter,ehni ossgsn huhdig bolovsroltoi bolgoodl sain hsndhaar emee ovoodoo tovog bolj bolj neeh bolovsroltoi gej. yavj ysvvj tov aimgiin neg hhogtoi suuchihsn,bolooguie bas deed bolovsroltoi gej avdag yum,ger buld ter bolovsroltoi. chini tui chh hhereggui ,hayagaa hadardagenergby hulgailagch l. nemegdej bndag,mini ergen. toirnihn bolovsroltoi bie daas gej tomorchod hogl chirch
Иргэн 2026-08-25 122.201.31.35
Энэ судалгаа бол биш байнаа. агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдол стресс бухимдал, хоол хүнсний бүтээгдэхүүн зэргээс шалтгаалсан зулбалт, үр амьгүй болох нтр гэсэн өөр шалтгаанууд зөндөө байгаа шүү. зүв зүгээр тогтсон ураг, амьгүй болчихож байгаа өчнөөн мянган тохиолдол байгаа шүү. та нар 1р төрөх дээр очоод 1 өдрийн хугацаанд нүдээрээ хармаар байгаа юм даа.
Нэргүй 2026-08-25 202.133.76.116
хүүхдийн мөнгө хүүхдийн тэтгэмж авах гэж хүүхэдтэй болж буй охид хүүхнүүдийг Агуа Тэнэглэл гэхээс яалтай билээ гэр бүл батлуулж хамтран амьдарагч жүжиг тоглож луйвраар ашиг хийх луйварчдын санааг төр хөхүүлэн дэмжиж байгаа нь ой гутам
ИРГЭН 2026-08-25 103.212.162.158
Үнэндээ бол амьдралын баталгаагүй нийгэмд хэн ч гэсэн асуудлуудтай наа зууралдаад амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Өргөн уудам нутагтай асар их баялагтай хүн ам цөөхөн хирнээ амьдралын баталгаа байдаггүй. Тиймдээ ч харийн орныг хөгжүүлэх гээд залуучууд нь Монголдоо биш гадны улсууд рүү тэмүүлсээр 36-н жил боллоо.
эх оронч бүсгүй 2026-08-25 122.201.22.92
харин ч Монголын залуус аль болох олон хүүхэдтэй болохыг хичээдэг. тэгж байж л гэр бүл хүчтэй байна. төрөлт буурсан шалтгаан нь маш олон залуус гадаад руу ажллахаар явсантай шууд холбоотой. жишээ нь солонгост гэхэд хэдэн арван мянган монгол залуус ажиллаж байгаа. ер нь гадаадад гарсан иргэд бүгд шахам идэр насны залуус шүү дээ. хэрвээ тэд эх орондоо байсан бол төрөлт маш өндөр байх байлаа. Монголчууд минь, олон хүүхэд гарга. тэгвэл хэдхэн жилийн дараа энэ улс үйлдвэржиж хөгжинө.
эх оронч бүсгүй 2026-08-25 122.201.22.92
энэ сэтгүүлч сэтэртэй этгээдийн нийтлэл нь мэдээ биш, Монголын залуусыг хүүхэд аль болох цөөхөн хүүхэд гарга! гэж уриалсан нь илэрхий харагдаад байх шиг гэж хардах сэтгэл төрлөө. ер нь Монголын хүн ам хурдтай өсөж байгаа нь хятад улсад их л таагүй мэдээ болоод удаж байгаа. гэхдээ сошел сүлжээгээр Монгол хүүхнүүдийг хүүхэд төрүүлэхийн эсрэг суртал ухуулга их хийдэг болсон. уг нь эрүүл, чадалтай, холын ухаантай хүүхнүүд бол олон хүүхэдтэй болдог.
Иргэн 2026-08-25 202.55.186.137
Дараах 3 үндсэн асуудал байгаа байх . 1. эрүүл хүүхэд төрөх эсэх / агаарын бохирдол, хоол хүнс, төрөлхийн өвчин эмгэг/, 2. ажил, карьер, хүүхэд харах асуудлыг хэрхэн зохицуулах,/ цалин орлого, нийгмийн байр сууриа алдахгүй байх, хүүхэд харах, асрах үйлчилгэ…г.м/ 3. 1 хүүхэд өсгөх зардлын өсөлт / сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэнд.. гэх мэт бүх зардлуудын өсөлт.. гэж харж байна даа.. Бас цахим орчин, нийгмийн харилцаа, нийгмийн сэтгэл зүй, хүхдийн зан төлөв, сэтгэхүйн өөрчлөлт
Нэргүй 2026-08-25 202.126.91.18
ядуу буурай орнуудад төрөлтийн түвшин өндөр байдаг. амжиргаа сайтай, боловсролтой болох тусам хүүхдийн тоо цөөхөн болдог. энэ нь байгалийн зүй тогтол юм л даа. амьдрах нөхцөл хэцүү, давж гарах магадлал бага болох тусам олон хүүхэдтэй болдог
Магадгүй 2026-08-25 202.131.227.198
эмэгтэй хүний давуу хэт их болсон. Үүнээс хаширлах эрчүүд их болсон учир эмэгтэй хүнээс хол байх нь илүү амар гэж үзэж байж магадгүй юм
Нэргүй 2026-08-25 59.153.113.72
гэр бүл салалт бол нийгэмд муу үр дагавартай үзэгдэл. наад зах нь хүүхдүүд өнчрөх нь маш сөрөг үр дагавартай. гэр бүлийн хүчирхийллийн хууль гэж нэг талыг барьсан, амьдрал авч яваа эрчүүдийг ялласан хуулийг засах хэрэгтэй. үүнээс болоод гэр бүл салалт нэмэгдэж бгаа шүү
Нэргүй 2026-08-25 202.133.76.28
Тэнэг л биш бол гэр бүл үр хүүхэдтэй болохгүй дээ залилан мэхлэгч луйварчид л овжин ашиглах гэж яарч чичирж магадгүй ийм ёрын нийгэм төр засаг хууль журамтай байхад хэн өөрөө өөрийгөө хохирооё гэж хүсэх билээ
зочин 2026-08-25 103.168.34.140
Хүүхдийн мөнгийг тэнгэрт гартал нь нэмбэл яалаг бол …..?
Нэргүй 2026-08-25 202.133.76.58
жинхэнэ эх оронч хүн гэж 4 хүүхэд гаргаж чадах хүнийг ер хэлж болхоор болсон нийгэм хэцүү ядуу байж болно монголчууд 30жилийн өмнөхөөс харин хэд дахин баян чинээлэг амьдарч байгаа гэвч жэндэр эмэгтэй хүний эрх яригсад нийгмээ хар бараан гэж харуулдаг нь гол шалтгаан
Нэргүй 2026-08-25 59.153.113.72
японы гадаад харилцааны сайд эмэгтэй хүүхэд төрүүлсэнийхээ дараа ажлаасаа гарч байлаа. надад албан тушаал биш улсад сайн хүн өсгөж хүмүүжүүлэх нь илүү чухал гэж. нийгэм нь манайхаас өөр байх л даа. гэхдээ манайх шиг цөөн хүн амтай оронд төрөлтийг дэмжих ёстой. эмэгтэйчүүдийн эрх, жендер яриад туйлшраад байх нь буруу. эрчүүд хүн биш юм уу?!