АНУ-ын нийт өр 40 их наяд ам.долларт хүрч, түүхэнд байгаагүй их хэмжээнд бүртгэгдэв. Энэ нь тус улсын санхүүгийн нөхцөл байдал шинэ, ноцтой давааг туулах шаардлагатай байгааг онцлов. Удаан хугацаанд хуримтлагдсан төсвийн алдагдал, хүүгийн зардал нь АНУ-ын өрийн хэмжээг тооцоолсноос ч хурдацтай өсгөсөн байна. Тэгвэл "NEWS‘ агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа энэ өр хэр их хэмжээний мөнгө болохыг онцолж байна.
Питер Жи. Петерсоны сангийн мэдээлснээр АНУ-ын улсын өр өдөрт ойролцоогоор 7 тэрбум ам.доллараар нэмэгдэж байна. Гэхдээ 40 их наяд ам.доллар гэдэг хэр их мөнгө вэ? Энэ нь 1 тэрбум ам.долларыг (3.59 их наяд төгрөг) 40 мянган удаа нийлүүлсэнтэй тэнцэнэ. Мөн 1 сая ам.долларыг 40 сая удаа нийлүүлсэнтэй тэнцэнэ. Хэрэв АНУ өдөр бүр 1 тэрбум ам.долларын өрөө төлдөг байсан бол нийт өр бараг 110 жилийн дараа л барагдаж дуусах юм. Харин өдөрт 1 сая ам.доллар төлбөл ойролцоогоор 110 мянган жил шаардагдана.
Ийнхүү АНУ-ын улсын өр 40 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын өрийн хэмжээ ямар асар их түвшинд хүрснийг харуулж байна.
НЭГ АМЕРИК ИРГЭНД НОГДОХ ӨР 117 МЯНГАН АМ.ДОЛЛАР
АНУ-ын хүн ам ойролцоогоор 343 сая. Ингэснээр тус улсын нийт 40 их наяд ам.долларын өрийг хүн амд нь хуваавал нэг иргэнд ойролцоогоор 117 мянган ам.долларын өр ногдож байна.
АНУ-ын улсын өр сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, 2016 оны наймдугаар сард тус улсын нийт өр 20 их наяд ам.долларт хүрэхгүй хэмжээнд байсан. Хариуцлагатай төсвийн холбооны хорооны ерөнхийлөгч Маяа МакГинисийн хэлснээр “Ийм их хэмжээгээр тогтворгүй зээл авч, өр нэмэгдүүлэх нь эдийн засагт ноцтой үр дагавар авчирч, иргэдийн амьжиргааны зардлыг бууруулах хүчин чармайлтад дарамт учруулна. Мөн хууль тогтоогчид арга хэмжээ авахгүй бол өрийн аюултай мөчлөг үүсэх эрсдэлтэй” аж.
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН 500 ХҮНИЙ ХӨРӨНГӨӨС Ч ИХ
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нийт хөрөнгө ч АНУ-ын 40 их наяд ам.долларын өртэй харьцуулахад бага байна. "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, дэлхийн хамгийн баян 10 хүний нийт хөрөнгө 2.7 их наяд ам.доллар юм. Харин АНУ-ын улсын өр үүнээс бараг 15 дахин их байна.
Бүр дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгийг нийлүүлсэн ч ойролцоогоор 13 их наяд ам.доллар болж байгаа нь АНУ-ын улсын өрийн хэмжээнд хүрэхгүй байна.
ДЭЛХИЙ ДЭЭР ОЛБОРЛОСОН БҮХ АЛТНЫ НИЙТ ҮНЭ ЦЭНЭЭС Ч ИХ
Дэлхийн Алтны зөвлөлийн мэдээлснээр хүн төрөлхтөн түүхэндээ нийт ойролцоогоор 220,700 тонн алт олборлосон байна. Одоогийн байдлаар алтны үнэ нэг трой унц нь 4,600 ам.доллар хавьцаа байгаа бөгөөд түүхэнд олборлосон бүх алтны нийт үнэ цэн 33 их наяд ам.доллар орчим байна. Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын улсын өрөөс 7 их наяд ам.доллараар бага юм.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох "Nvidia"-ийн зах зээлийн үнэлгээ 5.2 их наяд ам.доллароос давжээ. Тэгвэл АНУ-ын 40 их наяд ам.долларын өртэй тэнцэхийн тулд "Nvidia" шиг компанийг долоогоос олон удаа худалдаж авах шаардлагатай. "S&P 500" индексийн хамгийн өндөр үнэлгээтэй 11 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 28 их наяд ам.доллар орчим байгаа нь ч АНУ-ын улсын өрөөс 12 их наяд ам.доллароор бага байна.
ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦААС 300 ДАХИН ҮНЭТЭЙ
АНУ-ын улсын өрийн хэмжээ асар их тул ийм их хэмжээний мөнгөөр 340 ширхэг Олон улсын сансрын станц барих боломжтой гэсэн тооцоо гарч байна. Тус улсын холбооны өр Америкт нэг жилийн хугацаанд үйлдвэрлэдэг бүх бараа, үйлчилгээний нийт үнэ цэнээс ч давсан байна.
АНУ-ын дараа орох эдийн засгийн хүчирхэг таван улс буюу Хятад, Герман, Япон, Их Британи болон Энэтхэгийн ДНБ-ийг нийлүүлбэл ойролцоогоор 37 их наяд ам.доллар болно. Гэтэл АНУ-ын улсын өр 40 их наяд ам.долларт хүрээд байгаа нь эдгээр таван улсын эдийн засгийн нийлбэрээс бараг 3 их наяд ам.доллараар их гэсэн үг.
АНУ-ын иргэдийн ипотек, автомашины зээл, кредит картын өр болон оюутны зээл зэрэг нийт өр хоёрдугаар улирлын байдлаар бараг 19 их наяд ам.доллар болсон байна. Энэ нь АНУ-ын засгийн газрын нийт өрийн ердөө тал орчимтой нь тэнцэнэ. Үүний дотор зөвхөн АНУ-ын иргэдийн кредит картын өр 1.26 их наяд ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын улсын өр нь нийт кредит картын өрөөс бараг 32 дахин их байна.
АНУ-ын тэтгэврийн сангуудын нийт хөрөнгө энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 47.6 их наяд ам.доллар хүрсэн. Харин 40 их наяд ам.долларын улсын өр нь тус улсын нийт тэтгэврийн хөрөнгийн бараг 85 хувьтай тэнцэх хэмжээ юм.
3,602.33






















































The United States of America debt has reached historic highs, and its economic management is on the verge of bankruptcy. 2026-08-25 122.201.31.146
The United States of America debt has reached historic highs, and its economic management is on the verge of bankruptcy. A deep economic crisis is looming.
The United States of America debt has reached historic highs, and its economic management is on the verge of bankruptcy. A deep economic crisis is looming. 2026-08-25 122.201.31.146
The United States of America debt has reached historic highs, and its economic management is on the verge of bankruptcy. A deep economic crisis is looming.
Америкийн 🇺🇸 нэгдсэн улсын өр түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засаг нь дампуурах магадлал маш их боллоо. 2026-08-25 122.201.31.146
Америкийн 🇺🇸 нэгдсэн улсын өр түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засаг нь дампуурах магадлал маш их боллоо. Эдийн засгийн гүн хямрал Америкийг хүлээж байна.
Нэргүй 2026-08-25 66.181.164.23
Эрүүгийхэнтэй ор хөнжилдөө орчихсон ХУРАНДАА нараа шалгаад цэгцлээчээ, өр шир тавьж арай гэж жаахан өндийхөөр дарамтлаад байх юмаа тэсвэр алдаж байшүү одоо бүүр улаан цайндаа гарч шууд мөнгө нэхэж дарамтална энд тэндээс цагдаа нар явуулж шоглоно ийм орчинд яаж бизнэс хийх вээ хаана хандах вээ…хорино цагдана л гэх юм
Нэргүй 2026-08-25 202.9.41.98
Өдөр бүр 7 тэрбум ам.доллараар өр нь нэмэгдэж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэдийгээр нефтиэр баталгаажсан, дэлхийн валют ч гэсэн АНУ-ын санхүүгийн системд итгэх итгэл нурвал дэлхийн хэмжээнд гамшиг авч ирнэ дээ. Хятад хэдийгээр дайсан ч гэсэн өөрөө хохирохгүйн тулд АНУ-ын энэ системийг нураахыг төдийлөн яарахгүй байна. Тэд өөрсдөө энэ системээс нь ашиг олж байгаа
зочин 2026-08-25 66.181.185.17
АНУ-ын төсвийн алдагдал 1,9 их наяд, өрийн зөвхөн цэвэр хүү нэг их наяд доллараас давсан Энэ мэтийг зөвхөн зээлээр нөхнө, Иймээс л зөвхөн сүүлийн 10 жилд засгийн газрын нийт өр нэг дахин нэмэгдэж 40 их наядад хүрчээ, Бусдыг сорж,энэ хүнд байдлаас гарахын тулд л АНУ-ын төр,Трампын засгийн газар ,дайн өдөөж, түрэмгийлэл үйлдэн, бусдад эдийн засгийн хориг саад тавьж,айлган сүрдүүлж, занаж хавчиж боолоо болгох,дэлхийд ганцаар эзэн суух гэж зэр з****г хангинуулж байна,
зочин 2026-08-25 66.181.185.17
Барууны гол зорилго бол орос хятадыг нугаслаж, бусад бүх орныг колончлон дээрэмдэх явдал
Нэргүй 2026-08-25 103.168.34.184
сонин мэдээ вэ Тоо хэмжсэн. Яагаад ийм болох сайн муу тал гэмээр юм Тэр тоо хэр их нь ямар хамаа байнааа
Нэргүй 2026-08-25 66.181.180.45
ТЭР ИХ ӨРИЙГ ХЭН ЭЗЭМШИЖ БАЙГАА ВЭ… х***а ШҮҮ ДЭЭ… х***а ӨРИЙГ НЬ БАГЦААР НЬ ХУДАЛДДАГ Ч ЮМ УУ… ХУГАЦАА БОЛСОН ӨРИЙГ НЬ ХОЙШЛУУЛАХГҮЙ МӨНГӨЖҮҮЛЭЭД ЭХЭЛБЭЛ ДОЛЛАРЫН ХАНШ НАВС УНАХ ЭРСДЭЛТЭЙ…
Нэргүй 2026-08-25 66.181.180.45
ЭРСДЭЛ ГЭХ НЬ Ч ХААШАА ЮМ БЭ БАРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН а******н, БАЯЛГИЙН ДЭЭРЭМЧИН, КОЛОНЧЛОГЧ АЛУУРЧДАД Л ЭРСДЭЛ… ХАРИН ДОЛЛАР ТАЛААР НЭГ ТАРАХ НЬ МАНЬД АШИГТАЙ