Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импорт түгээлттэй холбоотой асуудлаар өнөөдөр /2026.08.24/ дараах байр суурь илэрхийллээ.
-Зөвхөн Монгол Улсад биш дэлхий даяараа ийм байна. Өнөө өглөө гэхэд би БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг цуглуулж ярилцлаа. Монгол Улс 3 сая тонн шатахуун хэрэглэдэг, үүний 1.2 сая тонныг нь БНХАУ-ын уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд хэрэглэж байгаа.
ОХУ болон Украйны дайны нөхцөл байдал, АНУ, Ираны нөхцөл байдлаас шалтгаалаад газрын тосны хямрал бүх улс оронд нөлөөлж байгаа. АНУ бол ард иргэддээ “маш үнэтэй бензинтэй болно шүү” гэдгээ ерөнхийлөгч нь шууд хэлдэг болсон.
ОХУ-ын бүх хотууд Москва хүртэл оочертой боллоо. БНХАУ бол маш бэрхшээлтэй, хомсдолтой нөхцөл байдалтай байна. БНСУ бол хязгаарлалттай. Дэлхийн бүх улс орнууд экспортын хоригтой байна. Бидний хувьд яриа хэлэлцээр нэмэгдүүлэх, богино хугацаанд энэ хямралыг давчихна. Ийм хямрал дахиад ирэх магадлал өндөр учраас сөрөг арга хэмжээнүүдийг бид бэлдээд аваад явж байгаа. Нэгдүгээрт, ногоон шилжилт. Энэ хүрээнд ногоон өртөөг байгуулж байгааг харж байгаа байх. Эдгээр өртөөнүүд шатахууны хэрэглээг бууруулах зорилготой ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, шатахуун импортолдог улс орнуудаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх ажлыг хийж байна.
Тухайлбал, БНХАУ-аас тогтмол шатахуун авах гэрээ хэлэлцээрийг хийж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжийг хойд хөршөөс авч ирсэн шатахуунаар та бүгдийг хангах боломжгүй. Өөрсдөө шатахуунаа авч ирээд олборлолтоо хийх ёстой, мөн манай ард иргэдийн хэрэглээг хангахад туслах ёстой гэх зарчмын байр суурь тавьж байна.
Гуравдугаарт, БНСУ-аас сар бүр 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн евро бензин, онгоцны түлш авна.Авто бензин 75 мянган тонн хэрэглэдэг, тэгэхээр том хувийг авдаг болно гэсэн үг. Эхний ачилт есдүгээр сард орж ирнэ. Сингапур, Энэтхэгээс шатахуун авах тухай ярьж байна. Дээрээс нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг дагуулаад ногоон эрчим хүчээр ажилладаг уул уурхайн тоног төхөөрмжийг татвар хураамжаас чөлөөлөх тэглэх асуудлыг бэлтгэж байна.
Мөн сав суулга, агуулгаа нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийж байна. Энэ ондоо багтаагаад 14 хоногийн нөөцөө нэмэгдүүлнэ. Ингэснээр 45 хоногийн нөөцөө хадгалж чаддаг болно. Ирэх онд хоёр сарын нөөцөө хадгалдаг болно.
Үүний дараагаар гурван сарын нөөцөө хадгалах зорилт тавьж байна. Үнэ хямд бүтээгдэхүүн элбэг байгаа үед авч хадгалаад 2-3 сарын цохилтыг даадаг хэмжээнд хүрнэ гэсэн зорилттой.
Дашрамд нэг зүйлийг хүсье. Ард иргэд “хэрэглээгээ хэвийн түвшинд аваач ээ” гэж уриалмаар байна. Импортыг хэвийн түвшинд хэрэглэхэд хүрэх хэмжээнд татаж байгаа.
Сүүлийн 10-аад хоногт 1500-1700 тонн шатахууныг Улаанбаатар хотод нийлүүлж байна. Харамсалтай нь, оочер тодорхой хэмжээнд буурсан ч бүрэн хэмжээнд арилж өгөхгүй байгаа нь ард иргэдийн дунд айдас байгаатай холбоотой байх шиг байна.
Уржигдраас эхлээд орон нутгийн ачилтыг эрс нэмэгдүүлсэн. Ойрын хугацаанд орон нутгаа хэвийн болгоод авчих болов уу.
Яг өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэмжээнд БНХАУ-аас болон ОХУ-аас орж ирсэн 150 гаруй вагон цистер нь шатахуун явж байна. Энэ нь 10 мянган тонн гэсэн үг. Монгол орны 330 гаруй суманд хүргэхэд тээвэрлэнэ, удаан хугацаанд тасалдал үүссэн учраас тэр даруй хомсдол зүгээр болоход хэцүү. Бүх чадлаараа л хичээн ажиллаж байна. Дэлхий даяараа тулгамдаж байгаа энэ бэрхшээлийг хэрүүл тэмцлээр бус ард иргэд ойлгож, эвлэлдэж давна шүү гэж ард иргэддээ уриалж байна.
С.УЧРАЛ
3,595.72





















































Etugen 2026-08-24 66.181.181.212
Urjigdar solongosoos irsen tend yamarch hyazgaarlalt bhgui l bsn da
Нэргүй 2026-08-24 122.201.31.176
ирээдүйгээ харж ажил ацаа том том яриад л болж байгаа юм юу ч алга.
Эх оронч 2026-08-24 103.168.34.40
Нефтиэ хурдан нэрээч ээ!!! Газрын тосны хайгуулаа хурдлаач ээ! Дайнтай байгаа энэ сиймхийг нь ашиглан оросын хараат байдлаас хурдан гараач ээ! Энэ дайн бол нэг талын Монголд маш их боломж өгч байгаа шүү. Хурдлаач ээ! Энэ дайн дуусвал манай Бензины үйлдвэрийг гацааж, дахиад л биднийг угжны хувшаач хурга чигээр нь үлдээнэ шүү. Үйлдвэрээ барьчихсан байхад түүхий нефть бол олдоно ш дээ. Дайны дараагаар оросууд НПЗ-үүдээ эргэж сэргээх гэж нэлээд юм болно. Энэ үед түүхий нефтиэ хямдхан зарна ш дээ.
Зохиолч Л. Пүрэвдорж 2026-08-24 103.229.123.67
Орос манай нефтийн үйлдвэрийг саатуулнаа. Харж л байгаарай. нефтийн үйлдвэр, томоохон цахилгаан станц хоёрыг бариулахгүй. нефтийн үйлдвэрийг баривал Ооос өөрөөсөө хараат болгоно. Харж л байгаарай. Оросын энэ хар санаа хэзээ ч ариларгүй.
зочин 2026-08-24 66.181.176.203
хөдөө орон нутагт наад бензин чинь 73 зааж бга биелэг бна .юу гэж ойлгох уу
Дамдинням сайд сайн ажиллаж байна. Монгол 🇲🇳 улс хэвийн дажгүй болно. 2026-08-24 122.201.31.146
Амжилт.
Нэргүй 2026-08-24 66.181.164.211
Монголд ажиллаж байгаа хятад уул уурхайн голдуу компаниуд 30% түлш шатахуун хэрэглэдэг юм байна шүү!!! Лайтай новшнууд юмаа
Иргэн 2026-08-24 202.126.89.17
Дамдиннямаа өөрийгөө өөрөө дүгнэж болдог юм уу.л***р
Нэргүй 2026-08-24 103.229.123.102
piz nuud chn 1921 onoos hoish tasraltgyi uls udirdaj bga bizdee ta nar.odoo uher lamnuud n ene maluudiin ach zee nariig n songood ehelchihsen
Нэргүй 2026-08-24 66.181.160.88
Хятадын компаниудыг гадуурхаж байгаа юм шиг ойлгогдох вий дээ?? Эрх биш хятадууд зөвөөр ойлгох байгаа даа гэж найдъя??? Ер нь цаашдаа Хятдадаас байнга шатахуун авдаг болох хэлэлцээр яаралтай байгуулах хэрэгтэй байна!!! Үүний тулд хятадуудыг гадуурхдаг, муурхдаг тэнэглэлээ зогсоох хэрэгтэй, үүний тулд төрийн дээд удирдлагууд ийм мессеж өгөх шаардлагатай? Хэрэв тэгвэл нийт иргэд дагаад аядуу хандлагатай болно??!!
Нэргүй 2026-08-24 66.181.179.74
Энэ хүн болохгүй байнаа
Өвгөн Балдан 2026-08-24 66.181.179.135
Монгол төрийн сайд шиг зөв шийдвэрлэжээ. Ингээд байвал юу гэж өдөр бүхэн загнаад байхав дээ….гэдэг шиг. Дэлхий даяараа бинзен, түлшний хямралд ороод байгаа нь үнэн шүү дээ. Та нар мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа болохоор маргахгүй бие дээ. Ер нь бол төрөө дээдлэх ёс жупагаа алдаж болохгүй шүү. Муу ажлыг нь шүүмжлэлгүй яахав, гэхдээ монгол хүний саруул ухаанаар хандах нь зөв. Хутган үймүүлэгч нарын явуулга ч байгаа нь тодорхой шүү.
Нэргүй 2026-08-24 202.133.76.58
10 шатахуун түгээгүүрийн 1 нь л хагас өдөр ажиллаж байгаа учраас л оочир арилахгүй байгаа юм иргэд хэрэглээгээ танасан харин бензин чинь агуулах руугаа ашиглаад байх шиг
Нэргүй 2026-08-24 202.133.76.120
Шатахууны нөөцийн сав л гээд байх юм үйлдвэрлэх арга замаа бодооч. Олборлолт хийгээд гадагш нь бохироор нь гаргаж байхаар үйлдвэрлэл хийх хэрэгтэй ш дээ. нэмүү өртөг шингээгээд өч төчнөөн хүн ажилтай болно доо. Одоо ер нь унаагаа хослуулаад нийтийн тээвэр ердийн хөлөгтөө шилжихэд монголчууд бид даваад л гарна.
Нэргүй 2026-08-24 66.181.180.45
ДАМДИННЯМ АВИЛГАЧ ОЮУ ТОЛГОЙН АВИЛГАДАА ХАХАЖ ДУУСААД ОДОО ГАНЦ ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ… ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГАА ХАРИН ХЭЛЖ ЧАДАХ НЬ УУ… УУЛ УУРХАЙН БАЯЛГИЙГ ЦӨЛМӨГЧ АВИЛГАЧ ХУЖААНУУДАД ДОТООДЫН ШАТАХУУН ОЛГОХ АВИЛГА АВААД УНАХ НЬ УУ…
Нэргүй 2026-08-24 56.0.143.24
oilgodogguie ee. enethheg singapore solongos bugd l gadnaas shatahuunaa avdag biz dee. esvel olborlodog yum uu. tednii tulsun une deer bid une nemj tulnu geheer bur unetei tulsh irne gesen ug uu
Нэргүй 2026-08-24 8.46.37.7
хачин юм ярьсан байна
Нэргүй 2026-08-24 103.229.121.145
Хэвийн түвшний хэрэглээгээ авах гээд л очерлоод байна, тэнэг ээ. Бензин хэвийн өгөөд байхад л бүгд очерлоод байна уу тэ. Бодит байдлаа мэддэг болчихоод залаач.
Нэргүй 2026-08-24 202.133.76.28
манай өөрийн шатхууны наймаачидад асуудал их байгаа биз бас орж ирсэн шатахуун яагаад хомстоод байгаа нь сонин
Болормаа 2026-08-24 66.181.180.106
бензинийн үнийн өсөлтөнд ямар арга хэмжээ авах вэ сайдаа орос улстай рублээр тооцож авдаг уу
Бодлын хулгайч 2026-08-24 59.153.114.96
Казахстанаас бензинээ аваач. Солонгос, Хятад өөр хаанах ч билээ тэл чинь өөрсдөө гаднаас өндөр үнээр авдаг шүү дээ. Тэднээс авсан үнийг ард түмэн чинь дийлэхгүй шүү дээ. Казахстанаас машинаар Өлгий оруулаад өөрсдөө нааш нь зөөж болохгүй гэж үү
Нэргүй 2026-08-24 161.5.6.193
Ажилгүй, арчаагүй байдлаа бас дайн дажинруу чихэх санаатай. Мэдээллийн суваг хөгжсөн энэ үед торох ч үгүй сайхан залах юмаа. Гадаадын ихэнх оронд түлшний хомсдолд орж, оочёрлоод байгаа зүйл огт байхгүй шүү. Худал мэдээллээр иргэдийн тархийг угааж буруугаа зөвтгөдөг соц үеийн сэтгэлгээнээсээ ер салахгүймаа.
Нэргүй 2026-08-24 66.181.186.250
Тиймээ, АНУ-д бол өнгөрсөн хаврынхаас ихээ хямдарсан гэж тэнд амьдардаг ма най хүүхдүүд урьд шөнө ярьж бнаа, энэ муу сэгсийсэн үстэй, мурийсан нүүртэй, сайд нэртэй, садаа бологчийн үгэнд итгэх ерөөсөө хэрэггүй шүү !!!
Нэргүй 2026-08-24 66.181.182.214
Юу нь буруу гэж … арай гэж олж ирдэг 3 сая тонн шатахууны 1.2 гэдэг чинь бараг тал хувийг нь Хятадын компаниуд ашигладаг юм бна, тэгвэл тэдэнд импортлох зөвшөөрлийг нь өгчихвөл өөрсдийнхөө хэрэглэдэг шатахуунаа Хятадаасаа оруулж ирвэл болж байгаа юм биш үү, монгол компаниудад илүү үлдэнэ.
Bsn 2026-08-24 66.181.180.241
amjilt husii
БОЛИОЧ ЭЭ ТА НАР 2026-08-24 103.229.120.162
МАНАЙ ОРОНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЯТАДЫН КОМПАНИУДЫГ ӨӨРСДӨӨ ШАТАХУУНАА АВЧ ИР ГЭСЭН ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ ! НЭРТЭЙГЭЭР НЬ БҮХ ЮМАА АВААД НҮҮГЭЭД ИР ГЭЭД БАЙГАА ЮИ УУ ? ИЙМ ТӨРИЙН БОДЛОГО БАЙДАГ ЮМ УУ !
Зочин 2026-08-24 202.9.41.97
Албаар ард иргэдээ дарамталдаг бузар хогийн амьтхд
Зочин 2026-08-24 202.9.41.97
Хуурамч хогийн олдоцгүй очёр гэж хонож байж олдохгүй арай юмаа ажлах өг зөйлоо
Нэргүй 2026-08-24 202.126.88.91
Шатахууны чанарт анхаараачээ, дэндүү муухай газ шиг үнэртэй хольцой хуурамч бензин зараад байна шүү.
ҮНЭН ХАЧИН ҮНЭРТЭЙ 2026-08-24 103.229.120.162
ОДОО ДИЙЛЭНХ ТЭРЭГНИЙ УТААНААС ГАЗ ДАМЖУУЛАХ ХООЛОЙНЫ НЭГШИРСЭН АЙМААР ҮНЭР ГАРДАГ ЁСТОЙ БАЛИАР ЮМ АА
Gadaad dahi Mongol 2026-08-24 80.233.61.65
busad uls ornuud chin hewiin bgashu. eroosoo ch tiim hend hetsuu hurts baidal alga bnaa end