Ногоон хувьсгал: Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр эхэллээ

Ногоон хувьсгал: Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр эхэллээ

Ногоон хувьсгал: Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр эхэллээ

Улаанбаатар хотын Худалдааны танхим болон хувийн хэвшлийн манлайлагч байгууллагууд хамтран Монгол Улсын зам тээвэр, эрчим хүчний салбарт чанарын шинэ үсрэлт авчрах “Ногоон өртөө” санаачилга, түүний хүрээний “Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр”-ийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP17 чуулганы хүндэт индэрт тохиолдуулан орон даяар эхлүүллээ.

Энэхүү түүхэн хөтөлбөрийн нээлтийг өглөөний 10:00 цагт 32-ын тойрог дахь Нэгдсэн авто зогсоолоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд орон даяар албан ёсоор нээн зарласан бол, ийнхүү өдрийн 14:00 цагт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дэлхийн чуулган COP17-ийн Ногоон бүсийн Зүчи тайзнаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, холбогдох яамдын сайд нар болон 300 гаруй олон улсын ба дотоодын зочид төлөөлөгчдөд дахин танилцууллаа.

Монгол Улсыг ногоон ирээдүй рүү хөтлөх энэхүү стратегийн бүтээн байгуулалтын хүрээнд одоогоор 13 байршилд 30 сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай түргэн цэнэглэгч суурилуулагдаад байгаа бөгөөд 32-ын тойрог дахь 8 цэнэглэгч иргэдэд үйлчлэхэд бүрэн бэлэн болоод байна.

Төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны хүчээр цаашид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн төв, олон улсын болон орон нутгийн стратегийн авто замуудыг хөндлөн гулд холбосон нийт 500 орчим өндөр хүчин чадалтай түргэн цэнэглэгч станц бүхий үндэсний анхны ногоон коридорыг иж бүрэн байгуулж, улс даяар цахилгаан автомашинтай саадгүй аялах бүрэн боломжийг нээж байна.

Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр нь зөвхөн цэнэглэгч суурилуулах ажлаар хязгаарлагдахгүй, эрчим хүчний салбарын олон жилийн тугамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон хувьсгал юм. Шөнийн цагаар Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн, ашиглагдахгүй хаягддаг эсвэл алдагдалтай экспортлогддог илүүдэл цахилгааныг 500 станц томоохон хуримтлуулагч болон шингээж, дотоодын эрчим хүчний салбарт бодит ашиг орлого авчирна. Үүний тулд шөнийн 22:00 цагаас хойш маш хямд тарифтай “Ухаалаг тариф”-ын системийг нэвтрүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн ААН-үүд ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 заалтын дагуу татвар ногдох орлогын 1 хүртэлх хувийн хөрөнгө оруулалтаар тус түүхэн бүтээн байгуулалтад нэгдэж, татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Энэхүү үндэсний масштабтай төсөл бүрэн хэрэгжсэнээр жил бүр шатахууны импортод гадагш урсдаг 200 сая гаруй ам.доллар-ын гадаад валютын урсгалыг эх орондоо үлдээж, жилд 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. Энэ нь агаарын бохирдлыг багасгах, байгаль орчныг хамгаалах чиглэлд 33 мянган янданг нэгэн зэрэг буулгасантай дүйцэхүйц асар том бодит хувь нэмэр болох бөгөөд Монгол Улсын ногоон шилжилт, эрчим хүчний тусгаар тогтнолын шинэ эрин үеийг эхлүүлж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

Холбоо барих: 7700-3883, 9999-5605
Вэбсайт: www.ubchamber.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.164.23

Ишш энэ өвөл тэгш сондгойгоор нь тогоо таслана гээд мэдэгдчихсэн шүү дэээ, юун машаан тэрэг цэнэглэх ёстой үлгэрийн далай балайнууд шүү…5-р станц Эрдэнэбүрэн Багануур Эгийн станцуудаа амь оруулчаад балайрцгаа

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

cop 17гж хитадманж я***н хүүхнүүдийн.янхнн ажллгаа.

Avatar

Нэргүй 2026-08-24 202.126.90.175

маш сайн

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

нүүдэлчдын нутг орныг хужааманжуудаа хужааманж бтгтай үгэтэйгээ хужааманж үгтэй хужааманжууд эзлцн хужааманжууд хужааманжууд хужааманж үгтэйгээ аваад зайлаарай.

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.179.249

Маш их хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж