Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн талаар өнөөдөр /2026.08.24/ мэдээлэл өгөв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-Холбогдох газруудын зүгээс шатахууныг тасралтгүй импортолж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгуудын шатахууны нөөцийг хэвийн болгох чиглэлд ажиллалаа. Наймдугаар сарын 1-24-н хүртэл Сүхбаатар боомтоор 45507 тонн авто бензин, Эрээнцав боомтоор 780 тонн, Замын –Үүд боомтоор 4500 тонн шатахуун импортолсон, нийт 50787 тонн авто бензин импортолсон байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон цестерн буюу 2520 тонн АИ-92 төрлийн авто бензин импортолж, нийслэлийн хэмжээнд 121 шатахуун түгээх станцад 1345 тонн шатахууныг түгээсэн бол орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1216 тонн шатахуун түгээгээд байна. Өнөөдрийн байдлаар замд 149 вагон цестерн буюу 9000 тонн АИ-92 төрлийн шатахуун замдаа ирж байгаа.
Цаашид аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох талд анхаарч ажиллана. Бид бүхэн наймдугаар сард авах шатахууны тонн хэмжээгээ богино хугацаанд шахаж авахаар ОХУ-тай ярьж байна.
БНХАУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байгаа. Улмаар хоёр, гурав хоногоор дугаарлаж байсан харьцангуй болж дунджаар 20 орчим машин дугаарлаж байгаа.
Зарим орон нутгуудын шатахуун түгээх станцад 20 хоног түгээлт хийгдээгүй асуудал байсан, энэ мэт хомсдолыг хэвийн болгоход анхаарч ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-аас импортлох шатахууны ачилтыг нэмэгдүүлсэн. БНХАУ-аас авах шатахууны импорт эхнээсээ орж ирж байгаа. Нийслэлд нэг хоногт 1000 тонн шатахуун хэрэглэдэг. Орон нутагт эрэлт харьцангуй бага байдаг. Тиймээс түгээлтээ нэмбэл шатахууны хомсдол хурдан арилна. Харин нийслэлд эрэлт багасаагүй хэвээр байна. Ойрхи дорнодын нөхцөл байдал хэвээр байгаа учраас амлалт өгөхөд хэцүү. Тиймээс олон эх үүсвэрээс импортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Боловсруулсан бүтээгдэхүүн өгье гэх газруудаас авах нь зүйтэй. Олж ирж байгаа бүтээгдэхүүнээ иргэддээ түргэн шуурхай түгээхэд анхаарч холбогдох байгууллагууд 24 цагаар ажиллаж байгаа. Дээрээс нь газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэлээ.
3,595.72





















































Нэргүй 2026-08-24 202.126.89.76
шаал даа бадмаа,энэ нэг амьтад ажил мэдэхгүй, худ ярьна, хулгай хийж л чадах ажилтай
шандын иргэн 2026-08-24 66.181.168.82
зарим машин өдөр болгон дугаарлаж зогсоод байгааг болиулмаар байна. ч?нж хийгээд байна.
Зочин 2026-08-24 103.212.118.36
за худлаа яриад яахав өчигдөрхөн Дундговь Адаацаг Дэлгэрцогт гэх сумуудад дусал ч шатахуун байхгүй л бсан
Нэргүй 2026-08-24 124.158.123.242
Эд нар ингэж хэлсэн л бол худал гэсэн үг. Удаа дараа хэлсэн зүйл нь цөм худал байлаа…
Иргэн 2026-08-24 202.133.76.46
Хотод ойрхон зуслангуудын колонкууд чинь бензингүй хоосон байхад холын аймаг сумдыг хангасан гэдэг бол тэнэг та нарын бодож олсон Үлгэр л биз
Нэргүй 2026-08-24 103.242.47.254
энэ муу мэлийсэн гөлөг дандаа худлаа хуцнаа, Өмнөговь дундговийн аймгийн төвөөс нь бензин олж чадахгүй 2 хонож байна, очер нь хэдэн км. төв дээр нь ийм байхад сумдад бол зүглэх аргагүй
Нэргүй 2026-08-24 103.57.95.205
гараал хараачээ новшоо…
Нэргүй 2026-08-24 150.228.177.188
Худлаа
Нэргүй 2026-08-24 202.9.40.68
ши шийдвэр шү шүүх шүүм шийдвэр гэдэг бүгд хитад үгнүүд хитадаас хиьтад овог хиьадын овог үгнүүд хитадаас шийдэд хитад хүн шийдэв швгэён хитад овогссо үүслтэй хиьадманж үгнүүд маш эртний овогууд хитадманжууд монгол гэх эзлцн бхдаа нүүдэлчдын нутгийн хитадууд хитадманжууд эзлцнибхдаа гаргэсан хитад манж гарлтай хитадманж үгнүүд хитадманжууд хитадманжуудаа оруулж ирж эзлэхдээ хитадманж үгнүүд ээрээ эзлсн.