"Тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө"

"Тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө"

"Тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө"

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.08.24/  Төрийн ордонд болж байна. Тус зөвлөгөөний үеэр Ардчилсан нам “Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.

“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Ардчилсан намын гишүүдийн хүрээнд бус, 1 сая иргэний оролцоонд тулгуурлан өрнөх үндэсний хэмжээний хөдөлгөөн юм.

Улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах нь хөдөлгөөний гол зорилго гэдгийг онцоллоо. Хөдөлгөөний хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар ярилцана. Үүний зэрэгцээ салбар бүрээр болон шат шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн Ардчилсан намын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгох юм.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнөөгийн Монгол Улсад засаж, өөрчлөх шаардлагатай олон асуудал хуримтлагдсаныг онцлов. “Өнөөдрийн Монгол залуучуудын, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ. Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө.

Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө.

Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”. Бүтээдэг улс, бүтээдэг үндэстэн болохын тулд шаардлагатай дэд бүтэц, орчин нөхцөлийг та бид хамтдаа бий болгоно. Энэ бол Монголчуудын хүсэл, тэмүүллээс урган гарсан өөрчлөлт. Энэ бол Ардчилсан хувьсгалын дараагийн давлагаа, бидний хийх үйл хэрэг, бидний үзэл санаа юм. “Өөрчилье” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давалгаа. Үүнийг манлайлан хийх түүхийн даалгавар, ирээдүйн боломж та бидний өмнө байна” хэмээн онцоллоо. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан Ардчилсан нам иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулах үйл явцын төвд авчирч, асуудлыг иргэдтэйгээ хамт сонсож, хамт оношилж, хамт шийдэж, Бүтээдэг Монголын төлөөх бодит өөрчлөлтийг эхлүүлэх зорилт тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2026-08-24 202.9.46.5

Барууны тэжээвэр, урвагч, хорлон сүйтгэгч Элбэгдорж ирсэн чинь АН жагсаал цуглаан яриад эхэллээ……энэ хүнийг дандаа өөдгүй, муу зүйл дагаж явдаг ХАР МӨРТЭЙ ……..сонгогчид одоо хошгорохоо больсон доо…гэхдээ ард түмэн уур хилэн ихтэй байгааг урвагч ашиглаж мэдэх юм!!!!!!

Avatar

зочин 2026-08-24 66.181.176.191

Хүүхэд ачаас нь эхлээд төрөл төрөгсөд бараг бүгд,аав ээж ахмад хөгшдийнхөө тэтгэвэрийг 2-3 жилээр бөөнөөр нь авч үрэх гэж уралдаж байна Энэ их хугацаанд олон хөгшид тэтгэвэрээ алдан, гар хоосон эм ч авах мөнгөгүй бусдыг царайчилж, хагас өлсгөлөн амьдрах боллоо,Үүнийг хэн санаачиллаа АН-ын Пүрэвдоржоос эхлээд та нар, Тэтгэвэрийн зээлийг 2-3 жилээр өхгүй бол самуун дэгдээнэ гэж айлгаж сүрдүүлсээр байгаад энэ олон хөгшдийг хохироосон, Үүнийг АН хөгшдийн эсрэг зориуд зохион байгуулсан гэж боддог

Avatar

зочин 2026-08-24 66.181.176.191

Гэтэл гэнэт Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирмэгц АН-ынхан аав ээж ахмад үедээ учиргүй хайртай халамжтай ёс зүйтэй хүмүүс болж хувирхв,Тэтгэвэрийнхнийг ядуусын эгнээнд шилжүүлэхгүй гэнэ, Баян цатгалан болгож сайхан амьдрууох юм гэнэ ,Хөгшид тэтгэвэрээ алдан,амьдралынхаа эх үүсвэрээс салсан нь одоогийн засгийн л буруу гэнэ,Төрийн толгойд АН гарвал л бүх зүйл сайхан болно цэцэглэнэ гэнэ,Ардчилал,зах зээлийн үед юу ч ярьж хэлж сурталчилж болно Гэхдээ энгэж бусдын басамжилж,мал мэт үзэж болох уу

Avatar

зочин 2026-08-24 66.181.176.191

Монголд луйвар дэндэж байна,Үүний манлайд АН-ын нөхөд алхаж явна, Ард иргэдийг мал гэж үзэж байна

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.176.186

Та нарын дунд цагаан толгойтой нэг өвгөн үзэгндэх болж дээ. Ооросыг үзэн яддаг ийм хүмүүс хэрэг болох нь юу л болдоо. Ноён Баабар саяхан орос л монголд довтлоно гэсэн гээд фейсфүкээр гарлаа.хоёр хөршийгөө үзэн ядах биш, тун чамбай бодлоготой хамтран ажиллахыг хичээхээс өөр гарц байгаа юм уу:

Avatar

Бат 2026-08-24 66.181.176.246

хэдэн ахмадын тэтгэвэрээр шоудох вм даа сонгуульд ялсан ч бахь хэвээрээ эсвэл мөнгө хэвлэж ханшаа унагаж тоог өсгөнө хуулиа тогтвортой байлга

Avatar

Тахар 2026-08-24 59.153.114.105

АН бол МАНАН гийн тасархай тул итгэл даахгүй нөгөө л коммунистуудын хоосон амлалт, хоосон цэцэрхэл тээгч худлаа хүмүүсийн нэгдэл.

Avatar

МАН 2026-08-24 66.181.176.182

МАН бүхэлдээ 1921 оноос хойш 105 жил, хотод 1991 оноос хойш 35 жил засаглаж байна. 1991 оноос өмнө МАХН бол улс төрийн хүчин байсан нь үнэн аан харин түүнээс хойш бол талцал хуваагдал авлигачад, дээрэм тонуулчид одоо бүүр төгсрөөд нүүрээ нуусан эдийн засгийн МАФИ, Баялгийн хулгайчид, Сү. Батболдын тоглоомны хүүхдүүд гэдгээ та нар хүлээн зөвшөөрсөн цагт, өөрсдийнхөө болон төрөл төрөгсөд элэг нэгт Монголчууд, үр хүүхдийгээ бодно. Коммунистууд тэр чигтээ дэлхий дээр ялагдаж үнэнд гүйцэгдэж байгаа.

Avatar

Бодлын хулгайч 2026-08-24 59.153.114.96

Хоосон үг. Та нарын хэн ч гарсан адилхан. Наад тусгай хангамжаа больчих. Та нар хагартлаа баяжсан шүү дээ. Бүгд хувьдаа компанитай, банктай ……одоо болно. Хамаг хангамжаасаа татгалзаад ард түмнийхээ төлөө ажилла.

Avatar

иргэн 2026-08-24 103.229.120.227

төрийн эрхэнд гарахаараа сайн сайхан зүйл хийнэ гээд байдаг, шал худал! Одоогийн засгийн газрыг бодлого боловсруулахад нь оролцоод дэмжих үед нь дэмжээд, дэмжихгүй үед нь ийм зөв зүйл хийнэ гээд ард олондоо таниулаад явах нь хаана байгаа юм бэ??

Avatar

МАН 2026-08-24 66.181.176.182

МАН бүхэлдээ 1921 оноос хойш 105 жил, хотод 1991 оноос хойш 35 жил засаглаж байна. 1991 оноос өмнө МАХН бол улс төрийн хүчин байсан нь үнэн аан харин түүнээс хойш бол талцал хуваагдал авлигачад, дээрэм тонуулчид одоо бүүр төгсрөөд нүүрээ нуусан эдийн засгийн МАФИ, Баялгийн хулгайчид, Сү. Батболдын тоглоомны хүүхдүүд гэдгээ та нар хүлээн зөвшөөрсөн цагт, өөрсдийнхөө болон төрөл төрөгсөд элэг нэгт Монголчууд, үр хүүхдийгээ бодно. Коммунистууд тэр чигтээ дэлхий дээр ялагдаж үнэнд гүйцэгдэж байгаа.

Avatar

Зоя 2026-08-24 202.126.90.229

наад Өөрчлөе гэдгийг чинь аль хэдийн ЗГ дэвшүүлээд эхнээсээ өөрчлөөд яваа шүү хөөе. хүний хийж байгаа ажлыг битгия дураараа шүүрч аваад байгаач.. учралын ЗГ дэвшүүлсэн.

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

АН сайхан амлана, Хэрэгжилт нь нооль, Үүнийгээ олон удаа давтсан, Төрийн эрхэнд гарангуут л гадны үл бүтэх этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж нийгмийн хөрөнгөөс хумслах, идэж уухыг бодно, Эдийн засгийг унагана,Төрийн данс улайлгана,Өр зээлэнд живүүлнэ, Иргэдийн амьдралыг хүндрүүлнэ, Хоёр хөршийг үзэн ядах үзлийг дэвэргэнэ Харилцаа холбоог хүйтрүүлэх устгахыг оролдоно, Монголчид үүнд хууртаж ханасан,Хохирч зовсон, Монгол орныг хэвийн зөв замаар авч явах улс төрийн ганц хүчин бол МАН,түүнийг дэмжигчид

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Бодоод үз, Шатахууны хангамж нэн хүнд хомсдол асар их, үүнээс хамааран үйлдвэрлэл үйлчилгээний бүх салбар,иргэдийн амьдрал маш эрсдэлтэй байна Ийм үед хоёр хөршийг үзэн ядагч,барууны тавиул, нацистүүдийг дэмжигч улс төрийн хүчин төрийн эрхэнд гарвал юу болох вэ, Хэнд ч тодорхой,Улс орныг зөвхөн сүйрүүлнэ, Ам ажил нь эрс зөрнө, Амлалт нь нооль болно,Бид хоёр хөршид дайсагнагч орнуудын жагсаалтад ч орж хохирч болзошгүй, Манай орны гадаад худалдааны бараг 80 гаруй хувийг хоер хөрш эзэлдэг,

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Нүүрс зэсээ тэдэнд өгч хэдэн валют олдог, Хамаг хэрэгцээт зүйлээ хоёр хөршөөсөө зөөдөг,

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.180.157

Заа за- эрс өөрчлөх юм байна л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж