Жисүү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

Жисүү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

Жисүү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

"Blackpink" хамтлагийн гишүүн Жисүү ирэх сарын 4-нд цоо шинэ уран бүтээлээ олны хүртээл болгох гэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард "Zayn"-тай хамтарсан "Eyes Closed" дуугаа цацсанаас хойш нам гүм байсан Жисүү өнөөдөр шинэ уран бүтээл гарах гэж буй тухайгаа цахим сүлжээгээрээ дамжуулан дуулгав. Уг дуу нь удахгүй гарах цомгийн урьдчилсан сингл болж байна. Гэхдээ шинэ цомог гарах огноо хараахан тодорхой болоогүй байна.

Түүнчлэн дууны нэр, төрөл зэрэг нарийн мэдээлэл ч хараахан тодорхой болоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг дууг хэн нэгэнтэй хамтарч дуулаагүй бөгөөд клипний найруулагчаар Жозеф Кан ажиллажээ. Клипний зураг авалтыг Тайландын Бангкок хотын зүүн хойд хэсгийн нэгэн дүүрэгт авсан аж.

Жозеф Кан нь Грэммлийн шагналт найруулагч бөгөөд Тейлор Свифт, Бритни Спирс, Лэди Гага, Эминем зэрэг алдартнуудтай ажиллаж байжээ.

"Blackpink" хамтлаг 2023 оны арванхоёрдугаар сард "YG Entertainment"-тай гэрээгээ дуусгаснаас хойш гишүүн бүр хувийн уран бүтээлдээ түлхүү төвлөрөх болсон. Жисүүгээс бусад гурван гишүүний хувьд тус тусдаа томоохон агентлагуудтай гэрээлж, соло уран бүтээлүүдээ гаргасан. Харин Жисүү дуулахын хажуугаар жүжиглэхээ ч орхигдуулаагүй. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сард дөрвөн дуунаас бүрдсэн богино хэмжээний "Amortage" цомгоо гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАЧИН БОЛСОН 2026-08-24 103.229.120.162

СОЛОНГОС ОДУУД ЗАСВАР ХИЙЛГЭСЭЭР БАЙГААД БҮГД АДИЛХАН БОЛСОН ТУЛ ХЭН ГЭДГИЙГ ТАНИХАД ХЭЦҮҮ БОЛСОН ДОО

Avatar

рррррррррррррррррр 2026-08-24 66.181.179.200

Грэммлийн шагнал гэж ямар шагнал юм бэ?

Avatar

зочин 2026-08-24 103.57.92.174

Солонгос уу Монгол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж