
Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (SFA) болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц (UNCCD) хамтран Fashion4Land форумыг өнөөдөр /2026.08.24/ зохион байгуулна. Тус форум нь COP17-ын хүрээнд газар, бэлчээрийн асуудлыг хэлэлцэх үйл явцад хувцас загварын салбарын оролцоог онцлон авч үзэх юм. Форумын үеэр хувцас загвар, бодлого, үйлдвэрлэл болон тогтвортой хөгжлийн салбарын төлөөллүүд нэгдэж, салбарыг илүү хариуцлагатай болгох, тогтвортой ирээдүй ямар байх талаар хэлэлцэнэ.
Хөтөлбөрийг сонирхуулбал, 15:00–17:45 | Fashion4Land форум Хувцас загвар, байгалийн гаралтай ширхэгт, газар нутаг болон хүмүүсийн харилцан хамаарал, загварын тогтвортой ирээдүйн талаарх цуврал хэлэлцүүлэг. Мөн өдрийн төгсгөлд 18:00 цагаас Blue Zone-ийн Action Dome-д Fashion4Land загварын үзүүлбэр зохион байгуулагдана. Хувцас загвар, байгалийн гаралтай ширхэгт, газар нутаг болон хүмүүсийн харилцан хамаарлыг холбон харуулах энэхүү онцгой арга хэмжээнд оролцох боломжтой.

3,600.44






















































Нэргүй 2026-08-24 202.9.40.68
cop гж хитадманж тамын 13 хонгийг болиулаачээ тамын тамлль хитадманж ажилллагаа.