Сурвалжлага: Үнэ нь тэнгэрт, үйлчилгээ нь газар унасан такси үйлчилгээ

Сурвалжлага: Үнэ нь тэнгэрт, үйлчилгээ нь газар унасан такси үйлчилгээ

Сурвалжлага: Үнэ нь тэнгэрт, үйлчилгээ нь газар унасан такси үйлчилгээ

Улсын боловсролын их сургуулийн дэргэдэх автобусны буудлын ойролцоо олон хүн такси барихаар цувран зогсчээ. Хүмүүс нэгнээсээ өрсөж, хурдан таксинд суухын тулд нааш цааш алхаж, яарч байгаа нь хөдөлгөөнөөс нь илт харагдана. Тэдний дунд ганцаараа зогсох нэгэн өндөр настан анхаарал татлаа. Түүний урд такси ирж зогсох ч жолоочтой ганц хоёр үг солиод л сууж чадалгүй хоцорно. Харин жолооч нар өөр хүмүүсийг аваад цааш явна. Өндөр настныг Т.Нацагмаа гэдэг, гэр нь энэ газраас холгүйхэн Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд байдаг аж. Таксины жолооч нар түүнээс хаашаа явахыг нь асуухад "Хүнсний дөрөв рүү" гэхээр "Ойр газар явахгүй" гэж хэлээд хөдөлцгөөжээ.

Т.Нацагмаа гуай такси үйлчилгээний өнөөгийн байдалд сэтгэл дундуур байгаагаа бидэнд хэллээ. Тэрбээр "Уг нь такси хүн бүрт л адилхан үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл одоо бол үнэхээр тийм биш байна. Такси барих гээд гараа өргөж байгаа хүн дээр ирснээ “Хаана очих вэ” гэж асуучихаад өөрийнхөө явах зүгт тааруулна. Эсвэл ойрхон газар биш, хол буюу зайтай газар руу түлхүү явах сонирхолтой болжээ" гэж хэллээ. Мөн таксины үнэ нэмэгдсэнд бухимдалтай байгаагаа ч нуусангүй.

Тэрбээр "Тэр ч бүү хэл шатахууны үнэ нэмэгдлээ гэх сургаар такси нэг км тутамдаа 500-1000 төгрөгөөр үнээ нэмсэн байна. Жолооч нар үнээ хэт нэмэгдүүлж байгаа нь буруу. Машин зуны цагт шатахуун их иддэггүй гэж хүүхдүүд ярих юм билээ" гэж яриагаа дуусгав.

Импортоор орж ирж байгаа шатахууны хилийн үнэ нь өссөн зэргээс шалтгаалан саяхан АИ-92 автобензинийг литр тутамд нь  200 төгрөгөөр нэмсэн. Үүнээс гадна Улаанбаатар хотод COP17 олон улсын хурал зохион байгуулагдаж байгаа, хичээлийн шинэ жил дөхсөн, зарим автозамд засвар хийж байгаа зэрэг шалтгаануудыг бодолцон тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор нь тэгш, сондгой гэж ангилан хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.  Түүнээс болж хувиараа такси эрхлэгчид үйлчилгээний үнээ нэмсэн төдийгүй олдоц улам бүр буурч, иргэдэд чирэгдэл учруулах болсон нь таксины үнэд ийн нөлөөлөх болжээ

Хувирааа такси эрхлэгчид хоногийнхоо хэрэглээний мөнгө болон ойр зуурын зардлаа олох гэж таксинд явах нь элбэг. Гэвч зарим такси үйлчилгээ стандарт шаардлага хангахгүй байгаа нь нууц биш юм. Тодруулбал, машин нь бохир байхаас гадна дотор нь муухай, таагүй үнэр үнэртэж байдаг. Мөн зарим жолооч нар хаагуур явахаа мэдэхгүй тул үйлчлүүлэгч нэгбүрчлэн заах тохиолдол ч гардаг.

Үүнээс гадна оройн цагаар өөрсдөө дур мэдэн үнэ тогтоож, км-ийг нь 3000-4000 төгрөгөөр тооцож үйлчилгээ үзүүлдэг болжээ.

Иргэдийн дунд "Түгжрэлгүй замд км нь 3000, түгжрэлтэй замд км нь 4000, шөнө оройн цагаар мөн далимдуулж үнээ нэмдэг" гэдгийг ч хэлж байгаа юм. Мөн зарим иргэдийг газар, байршил мэдэхгүйг нь далимдуулан, өөрсдийн дуртай үнээ хэлж мөлждөг болсныг үйлчлүүлэгчид хэлж байлаа.

Тухайлбал, өмнө нь 5000 төгрөгөөр явдаг байсан газар 20 мянган төгрөгөөр явдаг болжээ.

Жишээ татвал, Драгон авто вокзалын орчимд авто зам засварт орсноор нэгдүгээр хороолол орчмоор тойрон 21 дүгээр хороолол өнгөрөөд Авто сургуулийн автобусны буудал хүрэхэд хувиараа такси эрхлэгч 20 мянган төгрөг үйлчлүүлэгчээсээ авсан гээд тоочвол үйлчилгээний үнээ хэд дахин нэмснийг харж болно. Гэвч хувиараа такси эрхлэгчдэд тавьдаг хяналт Монголд өнөөдөр алга.

Дээр нь нийтийн тээвэр зогссоны дараа иргэд гэртээ харихын тулд өндөр үнээр такси барихаас өөр аргагүй сонголтгүй байдалд орж байна. Шөнө оройн цагаар таксины үнийг хэт үндэслэлгүй нэмж байгааг зарим үйлчлүүлэгчид шударга хэлдэг бол зарим нь хэл ам хийхээс цааргалан чимээгүй өнгөрөх тохиолдол олонтаа. Гэвч чимээгүй өнгөрдөг байдал нь жолооч нарт оройн цагаар үнээ хэт нэмэх шалтаг нь болжээ. Тэгш, сондгой хөдөлгөөний зохицуулалт дууссаны дараа хувийн таксинууд борооны дараах мөөг шиг олшрох болсон нь хүссэн үнээрээ үйлчилдэг болсонтой холбоотой бололтой. Иргэдийн хувьд "Шатахууны үнэ нэмэгдсэн, зарим авто зам түгжрэлтэй зэргийг харгалзан үзээд үйлчилгээний үнээ нэмэхийг буруутгахгүй. Гол нь үндэслэлгүй нэмж байна. Үнэ дагаж үйлчилгээ сайжрах ёстой ч зөвхөн үнэ нэмэхээ л урьтал болгодог" гэдгийг ч санууллаа.

Иргэн Н.Пүрэвсүрэн  "Таксины үнийг тогтмол нэмдэг ч үйлчилгээний чанар нь огт сайжирдаггүй. Тийм болохоор би аль болох хувь такси биш, дуудлагын такси захиалж явдаг. Энэ нь нэг талаараа цаг болон мөнгө хэмнэдэг. Сүүлийн үед такси үйлчилгээний компаниуд хүртэл үнээ нэмээд км-ийг нь 2000 төгрөг болгосон байна билээ. Хувь таксиг бодвол арай хямд ч бусад зардлыг нь давхар тооцохоор илүү өндөр гарчих гээд байдаг талтай.

Үндсэндээ, зам дээр гараа өргөж такси бариад, үнээ тохироод явбал илүү өртөг бага тусдаг нь үнэн.

Манай Монголд энэ салбар хөгжихгүй, уруудаж байна. Олон улсад бол хамгийн сайн хөгжсөн үйлчилгээний салбарын нэг шүү дээ. Үүнээс гадна шөнө оройн цагаар гараа өргөхөд машинд хоёулаа явж байгаа жолооч нар тааралддаг нь үнэхээр хүндрэлтэй, нэг л айдас төрүүлэм байдаг. Тийм учраас шөнө заавал баталгаатай дуудлагын такси захиалж, өдөр нь хувь хүний таксинд суудаг.

Таксины жолооч нар улс орны эдийн засаг, улс төр, нийгэмд гарсан гэмт хэргүүдийг зогсоо зайгүй ярьж үйлчлүүлэгчээ залхаадаг нь үнэхээр хэцүү. Тэр сэдвээр нь ярихгүй байхаар хувийн амьдралаа хальж ярих нь их байдаг" гэлээ.

Иргэн А.Ганчимэг нийслэл албан ёсны такси үйлчилгээтэй болох нь зөв гэсэн байр суурьтай байна. Тэрбээр"Зарим бохир машинд суухаар хувцас хунарт эвгүй үнэр шингэчихдэг.Дутагдлыг нь хэлэхээр жолооч нар уурлах тохиолдол олон гардаг" хэмээн ярилаа.

Түүнчлэн таксины жолооч нар үнээ үндэслэлгүйгээр нэмдэгт сэтгэл дундуур байдаг аж. А.Ганчимэг "Ажил, гэр хоёрын хооронд машин явахгүй үед би такси барьдаг. Саяхан 9000 төгрөг гардаг зайд таксидтал жолооч нь "Шатахууны үнэ нэмэгдсэн" гээд 15000 төгрөг нэхсэн. Шатахуун хэрэглээ багатай "Приус", "Аква" маркийн машинаар үйлчилгээнд явж байж, үнээ ингэж хөөрөгдөж байгаа нь шуналтай санагддаг. Гэвч суусан нь үнэн учраас мөнгийг нь өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Иймээс заримдаа албан ёсны дуудлагын таксигаар үйлчлүүлэх нь хамаагүй амар байдаг" гэв.

Улаанбаатар хотод такси үйлчилгээ нь UCS 1605B стандартаар зохицуулагддаг. Энэхүү стандарт нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ур чадвар, аюулгүй байдал болон төлбөрийн нэгдсэн системд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлдог. Гэвч энэ бүгдийг хувь таксичид хангахгүй байх нь элбэг.

Улаанбаатар хотод 2025 онд тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжийн 221 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явж байгаагийн 185 тээврийн хэрэгсэл буюу 87 хувь нь шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 30 тээврийн хэрэгсэл буюу 13 хувь нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй аж. Мөн хувийн болон түрээсийн нийлсэн 20 мянга орчим такси нэмэгдээд тооцоход хүн амын 1.36 хувь буюу 70 хүнд нэг такси ногдож байгаа гэсэн судалгааг гаргасан байдаг.

Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 1-4 такси шаардлагатай. Улаанбаатар хотод 7600 хүн тутамд 1 албан ёсны такси ногдож байна. Энэ нь хотын дунджаас 8-10 дахин доогуур түвшинд байгаа үзүүлэлт юм.

Таксигаар үйлчлүүлэх иргэдийн хэрэгцээ өндөр байгаа үеийг далимдуулан "халтуур"-чид үйлчилгээнийхээ үнийг хэт өндөр тооцох болсон нь чамлалттай.

Нийслэлээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон жил орхигдсон такси үйлчилгээг шинэчилж, байгальд ээлтэй, иргэдэд тухтай, аюулгүй, тогтсон үнэтэй, стандартын такси үйлчилгээг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн ч одоо хэр нь ажил хэрэг болоогүй хэвээр байна.

Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог ч өнөөдрийн байдлаар ердөө 5 аж ахуйн нэгжийн 221 такси л стандартад нийцсэн, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь 90 мянган зорчилтын хэрэгцээнд хангалтгүй үзүүлэлт тул такси үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шаардлага үүссэн. Энэ хүрээнд төслийн санхүүжилтийн 74 хувийг хувийн хэвшлээс, үлдсэн хэсгийг эргэн төлөх нөхцөлтэй Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, хяналтын нэгдсэн удирдлага, баазын систем, аппликейшнд суурилсан, такси үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж мэдэгдсэнээс хойш бараг жилийн хугацаа өнгөрөөд буй.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-24 202.126.93.206

sal demii

Avatar

Нэргүй 2026-08-24 103.57.92.242

нээх такситай улс шиг такси такси гэж солиорно халтуурчдаа яриад байгаан байхдаа дэлхийд цорын ганц стандарт таксигүй нийслэл шүүдээ мэдэж байнуу

Avatar

Нэргүй 2026-08-24 202.126.93.206

zavaan shd

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.184.34

хөдөөнөөс ирсэн оркууд халтуур хийж амьдрах гээд хотыг сүйтгэж бнаа

Avatar

Нэргүй 2026-08-24 103.26.195.60

Автобус сайхан болсон шүү

Avatar

Нэргүй 2026-08-24 180.149.93.3

Зүгээр сайхан автобусаар явцгаа. Балай таксинд шулуулж байхаар тэр нь зөв.

Avatar

Нэргүй 2026-08-24 122.201.31.75

Binzen baga iddeg enee teree enend tvi ch hamaa baihgui shvv lаlаruudaa naad taxinii jolooch chini adilhan amtai hodoodtoi hool iddeg baigaa shvv ter hooliig hiideg mah ni hed bolchihood baigaa bilee sdа

Avatar

Нэргүй 2026-08-24 202.133.76.28

бодит нэмэгдэл биш л дээ Шуналын нэмэгдэл шуналтаж буруу гараар мөнгө хийж байгаа бол хариу хуулиар төрөөр зогсоохгүй бол наадуул чинь ард иргэдээ Луйвардаад амташсан байгаа шуналтаж шулам болхоосоо өмнө хүнээрээ үлдэж ар гэртэй гай болохгүй байсан нь дээр дээ

Avatar

Нэргүй 2026-08-24 202.55.191.130

Скүүтер байхгүй болохоор оодорч байхгүй юу. Скүүтер эргээд гараад ирэхээр номондоо орно.

Avatar

жолооч нь 2026-08-24 103.26.195.250

таксиний үнэнд ганцхан бензин ордоггүй,жолоочийн цаг хугацаа,хоол хүнс,эрүүл мэнд,машины элэгдэл хоргдол эвдрэл,моторын багтаамж, гээд олон юмнаас хамаарна гэдгийг нэг бодоод ухаан чинь хүрэхгүй бол алхаад сайхан явж болно шүү дээ хүмүүсээ

Avatar

Нэргүй 2026-08-24 202.55.191.130

Автобус сайхан болсон байна лээ дээ.

Avatar

Монгол... 2026-08-24 202.126.88.202

Монголд БҮХ Нийтлэг Үйлчилгээнүүд нь Чанар гэж Огт байхгүй хирнэээ Тэнгэр тулсан Тэнэг Үнэтэй угааасааа !!!!! Дээр нь Зах Худалдааны Төвүүд нь өглөө 10-11-наас ОНГОЙХГҮЙ, Ер нь Өглөө 05-06 цагт ОНГОЙХОД яадаг бнааа…..Хил гараад Эрээнд хамаг Наймааа Үйлчилгээ нь Өдөр Шөнөгүй Ажиллана Уян Хатан Түргэн Шуурхай Чанартай гэж яанаа.

Avatar

oyun 2026-08-24 202.126.89.94

Үхтэл торгоод өгөх хэрэгтэй манайхан мөнгө улаан гэгчээр арай хэтэрхий шүү үүнтэй одоол тэмцэхгүй бол болохгуй сэтгэлгүй сэтгэл гаргаад үнэнээ сайхан тааруулаад явбал хүн болгон суух болно үнэн өлөн хүмүүс шүү яагаад ийм өлөн болсон юм болоо цэвэр монгол мөн үү аятад ч биш угсаа гарвал нь шал өөр байхаа

Avatar

Del 2026-08-24 202.133.76.15

монополийн эсрэг байгууллага гэдэг юм байдаг юм билээ ажлаа хийгээч нэг бол татан буулгах хэрэгтэй

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Энэ олон хувийн таксинуудад улсын хэдхэн байцаагч яаж хяналт тавих юм, Толгой чинь ажилладаг уу,

Avatar

Нэргүй 2026-08-24 103.57.94.52

News.mn төрийн зохицуулалт шаардсан агуулгатай ийм зүйл бичиж бга нь харамсалтай. Одоо төрийхөн нь үнэ тогтоогоод, эсвэл Хятадаас нөгөө 2000 цахилгаан такси оруулж ирж, төрийн өмчит такси бааз байгуулна гээд шаачнаа. Хамгийн том сайтын сэтгүүлч нар ингэж улс орныг буруу тийш залж бдг нь харамсалтай.

Avatar

зочин 2026-08-24 202.9.46.177

автобусаар яв, явж чадахгүй бол хөлөөрөө яв.

Avatar

G 2026-08-24 59.153.112.48

5k.n benzin awaad 3k.r taksind yawah l blgui de. Benzin ogtsom uschluushd

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.164.23

Пээх яаж та нар тийм үмхий ханхалсан жорлон шиг Пүүжгээнүүдэд суудаг байнаа, жолооёийх нь ам жорлоон жорлон тэгсэн мөртөө улс төр ярьж хуцаад, бушуухан зогсоодах бууя гээд алхсийшд…УБ хаанаас ч хаа хүрсэн 5 хан км дотор бараг бүх ажлаа амжуулчихаар жижиг хот дээрэс нь алхах нь эрүүл мэндэд ч ашигтай

Avatar

Нэргүй 2026-08-24 59.153.113.248

болж өгвөл суух хэрэггүй. нийтийн унаагаар яв. Халтуурчдыг давруулж болохгүй

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Зах зээлийн мөн чанар бол энэ, Хүн бүр үнэ нэмж ашиг орлого олохыг л бодно, Төрөөс яаж энэ бүхнийг түүний дотор таксийн үнийг зохицуулах юм, Угаасаа хэрэгжүүлэх боломжгүй зүйл,Хуулиар хориотой,Иймээс л ялангуяа хөгжил муухан,хоцрогдонгуй дотооддоо юм хийх бүтээх талаар маруухан, манайх мэт оронд энэ мэт мөлжлөгийн чанартай зүйл бүүр газар авдаг,Хөгжих урагшлахад саад болдог Ядуурал хоосролыг тэлдэг, Баян хоосны ялгаа өсдөг, Буцаж захиргаадалтын нийгэмдээ оролтой биш,

Avatar

Нэргүй 2026-08-24 59.153.113.248

ккк. орк

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Ардчилагч гэх бүлэг луйварчид ийм луйврын нийгмийг хүсдэг,Улс орны нийгмийн нийт баялаг хэдхэн луйварчдын гарт орж, ядуурал гуйланчлал доройтол тэлэх ёстой гэж үздэг,Иймээс ч барууны түрэмгий хүчин,нацистүүдийг дэмждэг,Хоёр хөршийг үзэн яддаг

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

хужааманж санааг мэдхгүй хужааманж хулгай хулгай эзллтийг мэдхгүй хужааманж бодлг эзллтиын бодлго мэдхгүй.

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

хужааманжууд морь луу загас бэлгддг хужааманжууд эртнээё ийм бж ирсн мо го ма бүгд хитадманж овгийн хятдад манж үг.

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

гэхдэж хитадманжууд морийг нүүлэлчдэээс хулгайлж авсан хитадууд бол морь бхгүй илжиг луустай бсан нүүдэлчдээс морь авч хэрглж морийг их хэрглэдг болсон.хужаанууд

Avatar

Нэргүй 2026-08-24 103.57.92.128

Хогийн оркууд

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.40.68

монгол мо н го ли хитад овогтой хитад хүмүүс хитадманж хүмүүсгэсн үг хитадманж овгтой хүмүүс гэсн үг хитад овог нь хитад манжууд ма овог хятдын маш түгээмэл овог ма гэдг нь морь гэсэн үг бөгөөд тэгээд монголмгэснмманж хитадууд монгол гэсн манж хитад улс гэгчдээ хитадууд мориыг хитадманжууд сүлдн дээ залдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж