Тойм: COP17 эхэлж, Ерөнхий сайд 2026 оны төсөв тодотгол хийхээ мэдэгдэв

Тойм: COP17 эхэлж, Ерөнхий сайд 2026 оны төсөв тодотгол хийхээ мэдэгдэв

Тойм: COP17 эхэлж, Ерөнхий сайд 2026 оны төсөв тодотгол хийхээ мэдэгдэв

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоног дотоодод болон дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн хамгийн онцлох, олны анхаарлыг татсан гол үйл явдлын нэг бол COP17 хурал байлаа. Тус хурал нь  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм. COP17 энэ сарын 23-нд буюу өнгөрсөн даваа гаригт эхэлсэн бөгөөд энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн 100 гаруй орны 8000 орчим төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн асуудлаар хэлэлцэж буй. Сүүлийн жилүүдэд “COP” гэх нэр томьёо олон нийтэд түгээмэл болсон ч COP17 нь уур амьсгалын биш, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын чуулган гэдгээрээ онцлог. Яагаад заавал Монгол Улсад зохион байгуулж байгаа юм, эдийн засаг хүнд байхад ийм том хурал зохион байгууллаа гэж шүүмжилж байгаа хүмүүс бий. Тэгвэл НҮБ-ын COP хурлыг бүс нутгуудаар ээлжлэн зохион байгуулдаг байна. 2022 онд Кот-д ’Ивуар улсын Абиджан хотод болсон "COP15″хурлын үеэр Монгол Улс 2026 оны COP17-г зохион байгуулах хүсэлтээ гаргаж, оролцогч талуудын дэмжлэгийг авснаар Улаанбаатар хотыг зохион байгуулагчаар сонгосон юм байна.

УЛСУУД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЭСРЭГ ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АМЛАЛТАА ЗАРЛАНА

Энэ удаагийн хурлаас гарах цөлжилт, газрын доройтолтой холбоотой шийдвэрийг 197 улс дагаж мөрдөнө. Тиймээс хоёр долоо хоногийн турш энд өрнөх хэлэлцүүлэг зөвхөн хурлын танхимд үлдэхгүй. Монгол Улс хурлыг зохион байгуулж байгаагийн эдийн засгийн үр нөлөө ч анхаарал татаж байна.

Тухайлбал, зочлох үйлчилгээний салбарынхан 11 өдрийн хугацаанд нийт 66 сая ам.долларын орлого олохоор тооцоолжээ.

"Дэлхийн 22 улс 66 павильон ажиллуулж, бусад улс оронтой туршлагаа хуваалцаж байна. Улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, технологи, шийдлээ танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжоо ярилцаж байна.

Монгол Улс ч энэ боломжийг ашиглан хиймэл оюун ухаан, Ногоон дата төв байгуулах чиглэлд багадаа хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан. Гэхдээ амлалт, зорилт ярьснаар ажил дуусахгүй. Үүнийг бодит үр дүн болгоход санхүүжилт, технологи, хэрэгжүүлэх нөөц боломж шаардлагатай" гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

COP17 бага хурлын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 24-нд эхэлнэ. Одоогоор дээд хэмжээний уулзалтад 106 орны сайд нар оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Түүнчлэн наймдугаар сарын 25, 26-нд COP17-ын гол хурлууд үргэлжилж, улс орнууд, олон улсын байгууллага, томоохон компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн амлалтаа зарлана. Мөн ирэх жилүүдэд ямар төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээ энэ үеэр тодорхой болгох юм.

2026 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ 

Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн сайд З.Мэндсайхан нар энэ сарын 20-нд мэдээлэл хийж, 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгөв.  Тодруулбал, урсгал зардлаас 431.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум нийт 1.4 их наяд 38.9 тэрбум төгрөг хэмнэнэ гэв. Хэмнэсэн зардлаасаа, боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд 674,5 тэрбум, эрүүл мэндийн салбарын цалинг арваннэгдүгээр сараас 20 хувь нэмэгдүүлэхэд 90 тэрбум зарцуулах аж. Үүнээс гадна арваннэгдүгээр сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувь, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувь нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг, ахмадуудад суурь тэтгэвэр олгоход 196,3 тэрбум төгрөг зарцуулах аж. Улмаар 435 мянган ахмад настны тэтгэврийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 100-300 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Мөн Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэхэд 150 тэрбум, эрчим хүчний үнэ нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэгт 107,3 тэрбум, Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум, нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг тус, тус зарцуулахаар төлөвлөжээ.

ОХУ-ЫН ЗАРИМ БҮС НУТАГТ ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ ДАХИН СЭРГЭЭВ

ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөөр байгаа тул дотоодын зах зээлд шатахууны хомсдол арилахгүй хэвээр байгааг "Moscow times" мэдээллээ. Зуны улирлын шатахууны хямралын хоёр дахь давалгаа эхэллээ гэж ойрын өдрүүдэд Оросын хэвлэлүүд мэдээлэх болжээ.

Шатахууны хямралтай холбоотойгоор зарим бүс нутагт худалдан авалтын хязгаарлалтыг дахин сэргээж эхлэв.

Тодруулбал, Москва болон түүний ойр орчмын бүсэд байдаг Газпром нефть компанийн шатахуун түгээх станцууд нэг хэрэглэгчид хамгийн ихдээ 60 литр бензин худалдаж эхлээд байна. Газпром нефть компани 13 бүс нутагт дээрх хязгаарлалтыг мөрдүүлж байсан ч энэ сарын эхээр түр сулруулаад байсан билээ. Түүнчлэн Татнефть компанийн Москва дахь шатахуун түгээх станцууд нэг автомашинд 50 литр бензин, 60 литр дизель түлш худалдах дээд хязгаар тогтоожээ.

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар зуны аяллын оргил үе намжих хүртэл Оросын ихэнх хэсэгт шатахууны нийлүүлэлт хомс хэвээр байх бололтой.

Шадар сайд Александр Новак өнгөрсөн сард мэдээлэл өгөхдөө дотоодын шатахууны зах зээл хэсэгчлэн тогтворжих шинж тэмдэгтэй байна гэсэн билээ. Тус улсын засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд бензин, дизель түлшний түр экспортын хоригийг ирэх оны эхэн хүртэл сунгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-23 66.181.178.229

Сангийн сайд нь төрийн албыг жижигрүүлэхгүй. Бид төрийн албан хаагчдын цалин, халамжийг нэмнэ гэж авдаг орк юмаа.

Avatar

Нэргүй 2026-08-23 202.9.40.68

худлаашаагдабгнарайхужөаманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-23 66.181.182.45

КОП-ын талаар анхнаасаа л ийм мэдээллээ өгөх байсан юм. Энэ Байгаль орчны сайд гэж хэлгүй короля байна аа…

Avatar

Владимир Володимир 2026-08-23 202.126.88.81

Ардын бинзен ерөнхийдөө 2 дахин өсчихлөө гэнэт.Дайн бидний амьдралд нөлөөлөв. Цөмөөрөө одоо хэний талд орох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж