Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.

 

ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,

Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,

Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эгэл ард 2026-08-22 66.181.190.191

п***а юмаа нээрээ, энэ ацан банди зүгээр л нянбаогийн орлон тоглогч байж ард түмнийг тайвшруулж мартагнуулж байгаал араар нь хулгайгаа хийлээлдэ. Зам бариад түгжрэл буурахгүйэ малнуудаа , хотоо тэл эсвэл шинээр нийслэл байгуул, асар их мөнгийг утаа түгжрэл шийдэх нэрээр идлээшдээ. Гятдын өрийн хавханд хийхээр улайрсан х*******н шээснүүд

Avatar

Нэргүй 2026-08-22 66.181.178.221

Зам барих гэж өчнөөн мянган хар ажилчдаа оруулж ирнэ. Монголыг аажмаар уусгах ажиллагаа шүү дээ малууд аа

Avatar

сонгогч 2026-08-22 202.9.46.14

Яагаад заавал хятадыг сонгодог юм бэ ? Өөр 3-дагч орныг сонгож болдоггүй юмуу? Тэд хятадаас илүү чанартай хийнэ дээ….

Avatar

Нэргүй 2026-08-22 66.181.188.35

тендер шалгаруулалтын асуудал бүүр байхаа больсон уу. Бүүр айж ичихээ умартжээ. Санал тавьсан учраас гэж л тайлбарлана. % цохих нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж