Улаанбаатар хот 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татна

Улаанбаатар хот 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татна

Улаанбаатар хот 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж буй. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам аж.

Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр иржээ. Тухайлбал, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна.

Энхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-22 66.181.178.229

Төсвөөс 300, бусад хэдэн зуун тэрбум зараад хөрөнгө оруулалт гэж хуурна. Зардлаа ил тайлагнаа хулгайнараа.

Avatar

Нэргүй 2026-08-22 66.181.177.249

Дарга нар ч сайхан цавчиж өгөх байх даа хөөрхий.

Avatar

Ээй Базарвааний 2026-08-22 202.126.88.202

Яанаа Энэ Ардын Засгийн хийж бгаа үйл бүхэн ЗӨВ байгаасай….Улсаа БИТИЙЙ ДАМПУУРУУЛЧААСАЙ !!!

Avatar

Нэргүй 2026-08-22 202.126.88.202

1988 oniii Пеньяаны Олимпоо гэж…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж