67 дахь удаагийн Венецийн кино наадам

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

67 дахь удаагийн Венецийн кино наадам

Жил бvрийн 9-р сарын 1-нээс, 11-ний хооронд Италийн алдартай Венец хотод
“Венецийн кино фестиваль” болж єнгєрдєг. Энэ жилийн хувьд, 9 сарын
1-ний єдєр, Лидо арал дээрхи киноны ордонд 67-дахь удаагийн Венецийн
кино фестивалийн нээлт болж, найруулагч Даррен Аронофски (Darren
Aronofsky)-гийн “Хар Хун” (Black Swan) киногоор салхийг нь хагалсан
байна. Фестивалийн шvvгчдийн бvрэлдэхvvнийг америкийн цуутай найруулагч
Квентин Тарантино (Quentin Tarantino) тэргvvлжээ. Мєн Тарантиногийн
дотны анд болох нэрт найруулагч Роберт Родригес (Robert Rodriguez) нь
єєрийн “Мачете” бvтээлээ шалгаруулалтаас гадуур танилцуулсан нь
vзэгчдийн анхаарлыг татсан байна. Энэ жилийн “Алтан арслан” шагналыг
тєлєє 24 киноны уран бvтээлчид єрсєлдєж байгаагаас оросын найруулагч
Алексей Федорченкогийн “Овсянки” киног цохон тэмдэглэх нь зvйтэй байх.
Алексей Федорченко нь энэ жилийн Алтан арслангийн тєлєє Франсуа Озон
(Франц), Том Тыквер (Герман), Винсент Гало (АНУ) болон София Коппола
(АНУ) нарын алдартай найруулагчидтай єрсєлдєж байгаа юм. Ингээд 67 дахь
удаагийн “Венецийн Кино Наадмын” дvр зурагтай танилцацгаая.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж