Сургууль, цэцэрлэгийн барилгын материалд хийсэн шинжилгээний хариуг ирэх долоо хоногт танилцуулна. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Сургууль, цэцэрлэгийн анги танхим агааржуулалт сайтай, барилгын материал нь хүүхдэд эрүүл мэндэд хоргүй байх ёстой. Орон даяар сургууль, цэцэрлэгийн барилгын материалуудаас дээж авч, хяналт тавин ажиллаж байна.
Ангийн хана, тааз буддаг будаг нь хүүхдийн эрүүл мэндэд хортой эсэх талаарх судалгаа шинжилгээний дүнг ирэх долоо хоногт орон даяар зарлана" гэдгийг хэлсэн юм.
Сургуулийн хана, таазны будганд агуулагдах хар тугалгын хэмжээ 2,9-5,5 дахин их байна гэдгийг албаныхан өмнө нь мэдээлж байв. Тиймээс чанарын шаардлага хангаагүй хямд барилгын материалыг сургууль, цэцэрлэгт ашиглахыг хатуу хориглож, салбар яамнаас хяналт тавьж ажиллахаар болсон юм. Энэ талаар салбарын сайд өмнө нь мэдээлэл өгөхдөө "Би 2023 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа сургуулийн дотоод орчинд баримтлах гурван сайдын хамтарсан журмыг гаргаж байлаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ журам хэрэгжээгүй байна. Үүнээс болж хүүхдүүд хорт хүнд металлаар амьсгалж байгаа нь судалгаагаар гарлаа. Бид энэ асуудлыг шийдэж, хүүхдүүдийнхээ амьсгалах агаарт анхаарах цаг нь болсон" гэсэн байдаг.
3,600.44






















































Нэргүй 2026-08-22 103.212.116.238
хэ угаасаа хортой хямд матeриал хэрэглэдэг уламжлал хэвээрээ байгаа даа
- lkw 2026-08-22 202.126.89.135
zubxun nyd ereeljilgyi tsagaan oboi, Abjyr xyndreltei xylxi bolcoon.
| 2026-08-22 202.126.89.135
# \
Ээээй Базарваааний...... 2026-08-22 202.126.88.202
Энэ Ардын Засгийн Үйлдэл бүхэн ЗӨВ байгаад Улсааа л битгий Дампууруулчаасай ……
Зочин 2026-08-22 59.153.115.217
хүн шоолж байж элсэж ордог тийм элэг хатаасан тусгай алба гэж бдаггү юм шү
Иргэн 2026-08-22 66.181.182.186
50р сургуулийн гадна хашаа хайс будаж бгаа будаг аймаар үнэртэй 200м бгаа эргэн тойрны байрныхан цонхоо онгойлгож чадахгүй 2 хоносон. гадаа хэрэглэсэн бх найдаж бна.
Бодит түүх 2026-08-22 59.153.86.201
Маш зөв
Мөнх 2026-08-22 66.181.183.183
Маш зөв. Манай улсад импортолж бгаа барилгын будаг шохой гэх материалын чанарт хатуу хяналт тогтоох шаардлагатай. Сургууль цэцэрлэгийн үуны засвар гээд үнэр ихтэй хямд будаг хэрэглэдэг.