"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна
Монгол Улсын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өчигдөр /2026.08.21/ эхэлсэн. Фестиваль нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилготой бөгөөд 2026 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд үргэлжилнэ.
Ховд аймаг тус фестивальд Монгол Улсын соёлын биет бус өвийн 4 ай савын 18 өвийн төрлөөр оролцож байна.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг “Олон угсаатны язгуур урлагийн отгийн тоглолтоор эхлүүлж, нийт 19 үзүүлбэрт 38 өвлөн уламжлагч оролцон, үндэсний өв соёл, уламжлалт урлаг, зан заншлыг олон нийтэд толилуулах юм. Мөн үзэгчдэд зориулсан буриад сурын харвааны тэмцээн сурын талбайд болох бол нүүдэлчдийн идээ ундааны соёл, танилцуулга аймаг бүрийн гэр асарт болно. Өнөө орой Тайж хайрханы бэлд “World awards 2026” арга хэмжээ болон өвгөн долоон одны тахилга болно. Гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд өсвөрийн шагайн харвааны тэмцээн, морьт харваа, уран уургач, бугуйл, ташуур шүүрэх, морьтон монголжин, морин бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээ болно. Мөн улс, аймаг, цэргийн цолтой болон өсвөр, сонирхогчдын барилдаан болно. Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусаар "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.

Үнэ төлбөргүй автобус нь: 

  • 2026 оны наймдугаар сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд
  • 2026 оны наймдугаар сарын 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд явна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-22 66.181.178.229

Аялал жуулчлалыг зөв хөгжүүлэхгүй бол хаа сайгүй наргиж орилж чарлаж хамаг мөнг цаг хүчээ зарсан галзуу солиотой улс боллоо. Жуулчлалаар улс хөгждөггүй. Гайгүй нь короногоор сүйрсэн.

Avatar

Зочин 2026-08-22 202.126.91.179

Ийм хоосон лоозогносон, ямар ч үр дүнгүй дэмий мөнгө үрсэн компанит ажлуудаа больмоор

Avatar

Нэргүй 2026-08-22 202.126.88.202

Манай улс нээрээ Болохоо байхаараа л Гадагшаа санаж сарвайхын….Бусад үед нь ингээл Найрлаал Наадамлаал……Ингэж байхаар Орос юмуу Хятадын Автономит муж болчихвол амар зүгээр…….өөрсдөө амьдрах гэж будилж хөглөж байхаар

Avatar

Нэргүй 2026-08-22 59.153.113.145

SEXSEER TOGLI VANXANDI BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER VAWALDI MASSAJLI80955877

Avatar

Бадамлан асах зул...... 2026-08-22 202.126.88.202

болсон болоогүй НАЙР НАААЛАМ, ХУРАЛ КОНФЭРЭНЦ, ФЕСТИВАЛЬ, ТАХИЛГА, КОНЦЭРТ ШОУ ЭНТЁРТАЙНМЭНТЭЭС ИХ ЮМ Л АЛГА ЭНЭ УЛСАД……ТИТАНИК ЖИВЭХИЙН ӨМНӨ СИМФОНИ ТОГЛОДОГ Л ШИГ Л ХӨӨРХИЙ….

Avatar

Зочин 2026-08-22 202.126.89.37

Бид толгой эргэтлээ баярлах юмаа!

Avatar

Нэргүй 2026-08-22 202.126.88.202

Европууд угаасаа Азиудад дургүй. Europeans Hate Asians….

Avatar

Зочин 2026-08-22 59.153.115.217

хүн шоолж шоглон байж элсэж ордог тусгай алба гэж хаа ч бдаггү юм

Avatar

The nomadic culture, customs, and traditions of the Mongolian 🇲🇳 herding peoples are a very great thing. In the future, this great thing will be a way to save the world's humanity from a great crisis. 2026-08-22 103.57.95.22

The nomadic culture, customs, and traditions of the Mongolian 🇲🇳 herding peoples are a very great thing. In the future, this great thing will be a way to save the world's humanity from a great crisis.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж