НЭМЭЛТ:
COP17-ын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2026.08.24/боллоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч | НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Yasmine Fouad:
-COP17-ын Ерөнхийлөгчийн дурдсан зүйл дээр нэмж хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт бид зөвхөн Талуудын байр суурийг сонсоод зогсоогүй. Ард иргэд, уугуул иргэд, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг мөн сонссон. Түүнчлэн түншүүдтэйгээ ярилцаж, энэ COP-ыг хэрхэн хэрэгжилтийг голчилсон COP болгох вэ, ямар хэлбэрээр зохион байгуулж, ямар үр дүнд хүргэх вэ гэдэг дээр тэдний санал бодлыг сонссон.
Харин энэ долоо хоногт Эрхэмсэг хатагтайн дурдсанчлан санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн үндсэн сэдэвт илүү анхаарч байна. Эдгээр сэдвүүдийг явагдаж байгаа хэлэлцээтэй хэрхэн илүү уялдуулах вэ гэдэг нь бидний хувьд чухал асуудал. Учир нь энэ бол хоёр тусдаа зам биш. Нэг талд нь хэлэлцээ, нөгөө талд нь сэдэвчилсэн арга хэмжээ явагдаад тус тусдаа үлдэх биш, харин хоорондоо уялдаж, нэг нэгнээ дэмжих ёстой. Тиймээс бид сайд нарын байр суурь, тэдний мэдэгдэл, тэргүүлэх чиглэлүүдийг сонсож, Эрхэмсэг хатагтайн хэлсэнчлэн бүтээлч хэлэлцүүлгүүдэд оролцож байна.
Энэ бүхэн газрын асуудлаар бодит ахиц гаргахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, газрыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харахгүйгээр эдийн засаг, нийгмийн асуудалтай нь хамтад нь авч үзэх хэрэгтэй.
Ингэж чадвал дэлхий даяарх хүмүүсийн амьжиргаа, орон нутгийн тогтвортой байдалтай холбоотой эдгээр асуудлыг хооронд нь уялдуулж, илүү бодит шийдэлд хүрэх боломжтой. Энэ үүднээс бид өндөр түвшний сегментээс гарч байгаа үр дүн, улс орнуудын өгч байгаа амлалт, тэргүүлэх чиглэлүүд нь бусад сэдвээр үргэлжилж байгаа хэлэлцээнд мөн тусгалаа олно гэж үзэж байна.
Тухайлбал, өнөөдөр бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарлаа. Энэ бол Монгол Улсын үлдээж байгаа өв, бидний хувьд онцгой ач холбогдолтой асуудал. Тиймээс бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Харин үдээс хойш Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд оролцогч талууд цаашид хэрхэн хэрэгжүүлэх, ямар арга хэмжээ авах зэрэг илүү нарийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Ингэснээр өндөр түвшинд гарч байгаа улс төрийн амлалтуудыг бодит хэрэгжилттэй холбож, COP17-ын гол зорилго болох хэлэлцүүлгээс бодит үйл ажиллагаа руу шилжих боломж бүрдэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хоёр дахь долоо хоногийн хуралдаан аль хэдийн эхэлчихсэн байна. Тиймээс эхлээд эхний долоо хоногт болсон гол үйл явдлуудыг товчхон дүгнэж хэлье. Өнгөрсөн долоо хоногт UNCCD-ийн Талуудын төлөөлөгчид сонгууль, хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг батлахаас эхлээд Конвенцын стратегийн хүрээ, төсвийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологи зэрэг олон асуудлаар нэлээд эрчимтэй ажилласан. Мөн ган, бэлчээр ба малчид, шороон болон элсэн шуурга, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг, яриа хэлэлцээ хийлээ.
Энэ хугацаанд бид олон талын байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийг сонсож, өөр өөр үзэл бодол, үндэслэлүүдийг анхааралтай авч үзсэн. Дэлхий нийтэд ач холбогдолтой олон асуудлаар идэвхтэй, агуулгатай хэлэлцүүлгүүд өрнөлөө. Мэдээж бидний өмнө тулгарч байгаа зарим асуудал нэлээд нарийн төвөгтэй. Гэхдээ хамгийн гол нь яриа хэлэлцээг нээлттэй байлгаж, цаашид урагшлах практик, бодитой, мөн талуудын байр суурийг харгалзсан тэнцвэртэй арга замыг олохыг зорьж байна.
Сайшаалтай нэг зүйл нь, эдгээр хэлэлцүүлгийн явцад талууд нийтлэг ойлголцолд хүрэх, зөвшилцөл бий болгох хүсэл эрмэлзэлтэй байгааг бид харж чадлаа.
Одоо бид шийдвэр гаргах үе шат руу орж байна. COP17-ын ерөнхийлөгчийн хувьд энэ хамтын ажиллагааны хандлага цаашдын ажилд маш чухал байх болно гэж үзэж байгаа. Тиймээс нийтлэг анхаарал хандуулж байгаа асуудлуудаараа урагшлахын зэрэгцээ олон талын ашиг сонирхлыг харилцан нийцүүлэх боломжит хувилбаруудыг олохын төлөө Талуудыг хэлэлцээнд бүтээлчээр оролцохыг уриалж байна.
Ер нь үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олон улсын хүчин чармайлттайгаа уялдаж, хамтын амлалт, үр дүнтэй түншлэлээр дэмжигдэж байж илүү үр дүнтэй болдог.
Харин хоёр дахь долоо хоногийн тухайд өнөөдөр бид Конвенцын 170 гаруй Талаас өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч байна. Гурван улсын төр, засгийн тэргүүн асан, 70 гаруй сайд, дэд сайд, мөн төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч эрхэмсэг Амина Мохаммед болон НҮБ-ын системийн байгууллагууд, олон талт байгаль орчны хэлэлцээрүүдийн өндөр түвшний төлөөлөгчид, 18 олон улсын байгууллага, 25 улсын парламентын гишүүд, хотын дарга нар мөн бидэнтэй хамт байна.
Талуудын ийм өргөн хүрээний, хүчтэй оролцоо нь цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, өмнө нь хүлээсэн үүрэг амлалтаа бодит үр дүнтэй үйл ажиллагаа болгох хүсэл эрмэлзэл олон улсын хэмжээнд өндөр байгааг харуулж байна гэж би үзэж байна.
Мөн та бүхний оролцоо нэг зүйлийг илүү тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл газарт хөрөнгө оруулах нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол эдийн засгийн тэсвэрлэх чадвар, хүнсний аюулгүй байдал, цаашлаад тогтвортой хөгжлийн суурь гэдгийг дэлхий нийт улам бүр ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
Хоёр дахь долоо хоногт мөн сэдэвчилсэн өдрүүд үргэлжилнэ. Өнөөдөр Санхүүжилтийн өдөр болж байна. Үүний дараа Усны өдөр, Газар ба хүмүүсийн өдөр, Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр тус тус үргэлжилнэ. Эдгээр өдрүүдийн хүрээнд сайд нарын түвшний яриа хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Энэ нь Талууд улс төрийн түвшинд оролцож, өөрсдийн үндэсний байр суурийг хуваалцах, тухайн сэдвүүдийн хүрээнд ямар асуудлыг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаагаа хэлэх, мөн хоорондоо санал бодлоо солилцох боломж юм.
Мөн нэг чухал зүйлийг онцолж хэлмээр байна. COP17 маань Бэлчээр ба малчдын олон улсын жилийн хүрээнд болж байгаа. Энэ нь Монгол Улсын хувьд төдийгүй дэлхийн олон орны хувьд маш чухал ач холбогдолтой.
Энэ бол эрүүл бэлчээр, тогтвортой мал аж ахуй, малчдын уламжлалт мэдлэг, туршлагад дэлхий нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулахын зэрэгцээ энэ чиглэлд илүү хүчтэй түншлэл, хөрөнгө оруулалт татах чухал боломж гэж харж байна.
Монгол Улс энэ хүрээнд Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг урагшлуулж байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн хэмжээний амлалтуудыг шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжүүлэхэд бэлэн, хөрөнгө оруулалт татах боломжтой бодит шийдлүүдтэй холбох юм.
Үүний зэрэгцээ газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарч байна.
Энэ хөтөлбөр нь COP17-ын зорилго, хэрэгжилтэд чиглэсэн үйл ажиллагаатай бүрэн нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн хэлэлцээр хийгээд зогсохгүй, гаргасан амлалтуудаа газар дээр нь бодит ажил болгохыг зорьж байна. Үүнд газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, гангийн эрсдэлд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бодит ажлууд багтаж байгаа.
Тиймээс COP17-ын хоёр дахь долоо хоногт бид хэлэлцүүлгээс шийдвэр, шийдвэрээс бодит хэрэгжилт рүү шилжихэд илүү анхаарч ажиллана.
COP17-ЫН ӨНДӨР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД 106 ОРНЫ САЙД ИРНЭ
COP17 бага хурлын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2026.08.24/ эхэлнэ. Одоогоор дээд хэмжээний уулзалтад 106 орны сайд нар оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд зочид, төлөөлөгчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсад иржээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирэв.
Түүнчлэн наймдугаар сарын 25, 26-нд COP17-ын гол хурлууд үргэлжилж, улс орнууд, олон улсын байгууллага, томоохон компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн амлалтаа зарлана.
Тухайлбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
Мөн ирэх жилүүдэд ямар төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээ энэ үеэр тодорхой болгох юм.
Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээнэ. Монгол Улсын хувьд энэ удаагийн COP17 хурлыг ашиглан “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг санаачилга, хөтөлбөрөө олон улсад танилцуулж, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаатай холбоотой асуудалд олон улсын анхаарал хандуулахын зэрэгцээ шаардлагатай санхүүжилт татах зорилт тавьж байна.
Монгол Улс олон улсын түвшинд манлайлж ирсэн газар, хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд Улаанбаатарт чуулж байгаа билээ. Тодруулбал, хөрс, бэлчээр, ган гачгийн чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр таван тивийн 23 улсад хэрэгжих 60 гаруй төсөлд нийт 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсон талаар Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэн юм.
3,595.72





















































Монгол гэж 2026-08-24 202.126.88.202
Монголчууд бэлчээр доройтойэ малын мах сүүгүй болох гэж бгаагаа мэдээчгүй мэдлээ ч тооохчгүйшдээээ…..Монголчууд Гаднаас улсуудын гар хараастай, Монголчууд найрлаж наадамлан дээл хувцас хорхог бууз хуушуур дуу хуур мэт хэлбэр хөөсөн шоу цэнгээний л орон доо хөөрхийс……
сонгогч 2026-08-24 202.9.46.33
106 орны сайд ирлээ гээд Монгол улс хөгжихгүй. Харин Оюутолгойн гэрээгээ өөрт ашигтайгаар хийгээд Рио тинтод өргүй болоход л Монгол улс хөгжинө дөө
Нэргүй 2026-08-24 66.181.178.229
Хурал хийгээд гадаадын сайд нар их ирэхээр хөгжих үү? Оркуудынхаа л тархийг угааж байгаа нь. бас ажил хийсэн дүр, цавчаа.
Энэ улс.... 2026-08-24 202.126.88.202
Гүэ хэлээд юуккүээээ……..Сүйрч бгаа Улс шүү дээ Монгол чинь, амар амар 2 хөршийхөө Автономит муж болоосой бушуухан, тэгвэл эргүү 126аар улсаа удирдуулсан нэртэй самруулж хогийн улсад амьдрахгүй
иргэн 2026-08-24 122.201.19.99
Амжилт хүсье
Нэргүй 2026-08-24 66.181.186.250
Манай Төр, Засгийн том албаны хулгайч нар маань одоо бүр малчдын нэр барьж Дэлхийгээс мөнгө гусахым биз дээ !
Мөн ч овсгоотой лүднүүд шүү, харин тэр мөнгө нь малчдад хүртэхгүй л дээ, өөрс дөө хуваагаад л цохьчихно, тэр байтугай юмыг дэлсдэг их гарын дээрэмчид ш дээ !!!