"Дэлхийн банкны санхүүжилтээр Туулын сан байгуулна"

"Дэлхийн банкны санхүүжилтээр Туулын сан байгуулна"

"Дэлхийн банкны санхүүжилтээр Туулын сан байгуулна"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17 олон улсын хурлын хүрээнд зохион байгуулсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д оролцлоо.

Энэ үеэр үер, усны эрсдэлийг бууруулах чиглэлээр Туулын сан байгуулах гэрээг Дэлхийн банктай байгуулсан байна.

Тэрбээр “Дэлхийн банктай үер, усны эрсдэлийг бууруулах Туулын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалт татна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр шаардлагатай замуудыг санхүүжүүлнэ. Гурав дахь нь трамвайн төсөл. Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэлх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ” гэв.

Мөн COP17 олон улсын хуралд эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн томоохон компаниуд оролцож байгааг онцолж, нийслэлийн зүгээс нийт дөрвөн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Түүнчлэн нийслэл ирэх өвөл 2073 мегаваттын эрчим хүчний ачаалал авах төлөвтэй байгаа ч одоогийн байдлаар 150 мегаваттын дутагдалтай байгааг мэдээлэв. Энэхүү дутагдлыг нөхөхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулах компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Нийслэлийн зүгээс өр нэмэхээс илүүтэйгээр гаднын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг татаж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зорилт тавьж буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

US 2026-08-21 103.212.117.137

daxiad l ur zeelee nemeed, shaal xydlaa zuilsd ter avsan zeelee zartsyylaad l urund idegdeed dyyslaa.

Avatar

Чойжоо ба түүний нөхөд 2026-08-21 202.126.88.81

Туул руу шахсан хотхон хорооллуудад эхлээд буулгачихаа

Avatar

Нэргүй 2026-08-21 103.229.123.99

Нийслэлд маань бараг хэрэггүй зам бол трамвайн зам, харин тахиралдсан нарийхан замтай нийслэлийн маань өнгийг дэлхийн түвшинд аваачих нэгэнтээ гэрээ хийгдээд урьдчилгаа мөнгийг төлсөн туулын хурдны замын ажлыг эхлүүлэх нь зөв шүү Пүрэвдагв аа. Зарим удирдлага чинь зөвшөөрөхгүй байсан ч ёстой хотын мэр би мэдчихье гээд үүнийг шийдчихвэл нийслэлчүүдээс КОК үнэлгээ авна шүү. Тэгээд ч уг гэрээт ажлыг зогсоосны төлөө олон улсын хуулийн байгууллагаас ноогдуулах торгууль өөрт чинь ноогдохыг анхаар.

Avatar

Арай л 2026-08-21 202.9.41.44

Мөнгийг нь аваад завшчихсан хүн л ингэж бичнэ, харин Хотынхон биш шүү, нэрийг нь худлаа барилаа ч та танигдана.

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.186.250

Тэмээтэй хөшөө л гэх юм даа ???
“Жинчиний хөшөө” гэж нэрлэж заншаач !!

Avatar

А 2026-08-21 66.181.186.113

нөгөө аква шг болох вийдэээ

Avatar

Мөнгөөр туйлагч 2026-08-21 202.126.88.202

ёоооо Нийслэлийхэн шиг баян тарган мөнгөөр туйлагчид алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж