Байрны залилангаас сэргийлэх түр журам боловсруулж байна

Байрны залилангаас сэргийлэх түр журам боловсруулж байна

Байрны залилангаас сэргийлэх түр журам боловсруулж байна
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас, орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудлыг шалгах цаашид иргэдийг энэ төрлийн залиланд өртөхөөс сэргийлж хуулийн хүрээнд тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авч ажиллахаар ажлын хэсэг байгуулсан. Улмаар 452.4 сая төгрөгийн дөрвөн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, дөрвөн иргэний орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас 3111 иргэнд 107,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажлын хэсэг орон сууц барих захиалгын гэрээ байгуулан иргэдийг залилсан гэх  14 аж ахуйн нэгжийн удирдлага болох 21 этгээдийн  хамаарал бүхий 363 иргэний нэр дээр бүртгэлтэй 823 үл хөдлөх хөрөнгө, 226 газар эзэмших эрх, 102 автомашиныг тодорхойлж, тухайн этгээдүүдийн орон сууцны захиалга авч эхэлснээс хойших хугацаанд өмчлөх, эзэмших эрх үүссэн 250 үл хөдлөх, 132 газар эзэмших эрх, 53 автомашиныг илрүүлж, дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 67.2 тэрбум төгрөгийн 89 төлбөр төлөгч хуулийн этгээдийн 1135 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд 452.4 сая төгрөгийн дөрвөн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, дөрвөн иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, үйл ажиллагаа гүйцэтгэхийг даалгасан шийдвэрийг биелүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 12 хуулийн этгээдийн 18.7 тэрбум төгрөгийн 259 гүйцэтгэх баримт бичигт нийт 226 үл хөдлөх хөрөнгө, 14 хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжилж, долоон хуулийн этгээдийн 21.2 тэрбум төгрөгийн 28 гүйцэтгэх баримт бичигт нийт 41 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 14 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон байна. 19 хуулийн этгээдийн 21.1 тэрбум төгрөгийн 434 гүйцэтгэх баримт бичигт нийт 26 ширхэг дуусаагүй орон сууц, барилгыг тогтоосон, Улсын бүртгэлийн ерөнхий газарт эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 82 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг 277 удаа түдгэлзүүлсэн байна. Үүнээс 12 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэг байгууллагын шийдвэрээр, 70 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хоёр болон түүнээс дээш байгууллагын шийдвэрээр давхар түдгэлзүүлсэн байна.

Цаашид иргэдийн орон сууцны захиалгын гэрээг давхардуулан байгуулах эрсдэлийг таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түр журмыг боловсруулж байгаа аж. Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийх, иргэн өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломжийг бүрдүүлнэ гэж албаныхан онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.176.186

ХУУЛИА ХУРДАН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. МАРГААН ГОМДОЛ ГАРААД ШҮҮХЭЭР ЯВЛАА ГЭХЭД ШҮҮХ ЖУРМЫГ ЧИНЬ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙХ ШҮҮ. МАШ УДААН БАЫНА ТА НАР. АЛЬ ЭРТ НЬ УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БХ-ООР НОМИНЧИМЭГ ХЭЛЭЛЦЭЭД АСУУДАЛ ТАВИАД БАЙСАН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ..

Avatar

Нэргүй 2026-08-21 202.126.88.202

Ховд Аймгийн Б.ПҮРЭВСАЙХАН Зааныг шалгая !!!!!

Avatar

Нэргүй 2026-08-21 202.9.40.26

слнгэ т/ацгдаапрукроршүүххужааманжуудитхзасг дрга бүгдхужааманжууд бүгдийн зайлуулж цэврлж.хужааианж хулгайг тасдн зогсоох ёстой 40 гаруйжилхужааманжууд хулгай шааж туйлсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж