Г.Дамдинням: QR кодоороо цагаа захиалаад шатахуунаа авдаг болно

Г.Дамдинням: QR кодоороо цагаа захиалаад шатахуунаа авдаг болно

Г.Дамдинням: QR кодоороо цагаа захиалаад шатахуунаа авдаг болно

Шатахууны хомсдолыг бууруулах шуурхай штабын хурал өнөөдөр /2026.08.21/ болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод шатахуун түгээлт тогтвортой байдал руу шилжлээ. Аж ахуй нэгжүүд өнөөдрөөс эхлээд орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхааръя.  Улаанбаатар хотынхоо шатахууны хангамжийг тогтмол бариад импорт зарим өдрүүдэд унаж байна, тэгэхдээ дунджаараа харьцангуй боломжийн харагдаж байгаа учраас орон нутгийг тогтворжуулах хэрэгтэй байна.

Нэн тэргүүнд Өмнөговь, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгууд руу том сүлжээтэй шатахуун түгээх станцтай аж ахуй нэгж онцгой анхаарч хуваарилалтаа зохицуул.

Газрын тосны газрынхантай ярилцаад үе шаттайгаар татан авалтыг зохион байгуулах шаардлагатай.

Хоёрдугаар асуудал бол дизель түлшний татан авалтад анхаарах ёстой. Намрын ургац хураалт эхлэхэд газар тариалангийн бүс нутаг дахь агуулахыг дизель түлшээр бүрэн дүүргэсэн байх.

Нефть импортлогч компаниуд ачаалалтай ажиллаж байгаа учраас түгээгч, агуулахад ажиллаж байгаа хүмүүсийнхээ ээлж ростерыг сайн зохицуулахгүй бол амралтгүй ажиллаж байгаагаас эрсдэл гарах вий. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангахад анхаарах. Дээр нь дарамт бас их байгаа.

Ард иргэддээ хандахад, шатахууны асуудлаас үүдэлтэйгээр улстөрч бидэн рүү уурлаж болно, уурыг авна. Гол асуудал бол газар дээр нь ачаа үүрч ажиллаж байгаа ШТС -ын эрхлэгч, түгээгчтэй муухай битгий харилцаарай. 24 цагаар хичээж ажиллаж байна.

Хүнд цаг үеийг хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээж авч эвлэж зохицон дагаж гарах  ёстой.

Тэр талаас нь анхаарч ажиллаарай. Ашигт малтмал газрын тосны газар дээр хийгдэж байгаа цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Түгээгчгүйгээр шууд QR кодоороо дугаараа цагаар захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байна. Аж ахуй нэгжүүд бэлтгэл ажилдаа орно биз. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь луу шилжмээр байна. Эмчид үзүүлэх цагаа иргэд цахимаар захиалаад авдаг болчихлоо, шатахуунаа ч мөн ухаалаг шийдлээр авдаг болох ёстой.

Америк, Иран, ОХУ, Украйны нөхцөл байдал сайжиртал шатахууны хомсдол хэзээ л бол хэзээ давтагдах магадлалтай.

Энэ удаагийн хүндрэлийн хүнд үеийг даваад гарч байна, удахгүй тайван байдал руу шилжүүлэхийн төлөө штабынхан бүгдээрээ ажиллаж байна.

Олон нийтэд мэдээлэл өгөхөд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,  Гааль, Татвар, хууль хүчний байгууллага,  замын цагдаа,  Ашигт малтмал, газрын тосны газар, Зам тээврийн яам, нефть импортлогч аж ахуй нэгж бүгдээрээ оролцоод зохицуулалт хийж ажиллаж байна. Уур бухимдал байгааг ойлгож байна, уурлаж муудалцаад асуудлын ард гарахгүй, эвлэлдэж нэгдэж хүнд цаг үеийг давна шүү гэдгийг дахин сануулъя” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.191.133

Irgedee buhimduulah yumiig sain bodoj oldog hulduunuud shuu. Ted chini ar ger ahui amidralaa ajil turluu zohitsuulah tsagtai bg l dee. Buh yumiig ingej shiideh gd bdg n yamar uchirt yum be?3say garuihan hun amaa aytaihan amidruulchij chadahgui hugiin shde ene saiduud n saad bolohoos uur yu ch hj chadahgui

Avatar

Хошинэр 2026-08-21 66.181.190.192

энэ ёоёо той эрээ, байхгүй бензинийг захиалж суугаад авах уу тээ

Avatar

Нэргүй 2026-08-21 103.168.34.19

kkk. benzin avah gej yaj ochirloj baigaagedej baina uu. kolonk deer ochood QR aa unshuulag gej bas buun yum boloh yum bainaldaa

Avatar

Нэргүй 2026-08-21 103.229.121.11

QR гэх шиг 20 л бензин авах гэж бөөн ажил болох нь, тэгээд ч бензингүй клонк дээр QR уншуулж баахан чирэгдэл учруулаад та нар QR уншуулж чадахгүй байна гэх юм байна л даа

Avatar

Нэргүй 2026-08-21 59.153.115.184

QRгүй химүүс яах юм бэ

Avatar

Нэргүй 2026-08-21 103.229.122.176

түгээгч нарын ажилгүй болгоод бас баахан хулхи цахилгаан машинууд шахах л зорилготой даалгавартай юм шиг

Avatar

Ynen Dup yumaa 2026-08-21 202.9.40.183

Estoi Saikhan Teneg yumaa , Jiriin heviin bolgoh talaasan ajilsan deer shyy de !

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.185.49

Бодит амьдралаас их хол юм ярих юм даа

Avatar

Бэхээ 2026-08-21 202.126.90.249

Дэлхий дахинд шатахуун маших асуудалтай байхад сайд Дамдинням харинч маш сайн хөөцөлдөж ажиллаж байгаа шүү.Шинэ ажил эхлүүхэд бэрхшээл тулгардаг нь хэвийн үзэгдэл,иймд цаг авч бензин олгох асуудлыг маш сайн судал байгаад эхлэвэл зохилтой.

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.191.133

Erguuteerei zugeer hoshuunuud n mashinaa huleegeed ochergui bg ulsuud ch bn tsaana chini manai mangaruud l iim baidald oruulchihaad eldev yum bolood bggs bish shatahuun tasrahgui bj blhr l bsn shd.

Avatar

иргэн 2026-08-21 59.153.113.194

Ухрал аа Энэ эргүү тэнэг Дамбийнямаа зайлуулаач Юун QR код бэ

Avatar

Болиоооо Та Нар !!!! 2026-08-21 202.126.88.202

ЁООО…..ЭРГҮҮҮ ЮМ Л БОЛ QR, ЭЛДЭВ ОЛОН АРР-УУД…..

МОНГОЛД ТЭР ЦАХИМЖИЛТ НЬ ЕР ДАВС ХУЖИР НЬ ТААРЧ ТӨГ ТӨГӨЛДӨР ЗӨВ ЗОХИСТОЙ БАЛАНСТАЙ ҮР АШИГТАЙ ХЭРЭГЖИЖ ЧАДАХГҮЙ БГООООО !!!!

Avatar

Нэргүй 2026-08-21 202.55.191.130

ЭНЭ ИРВААГ ОГЦРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

Avatar

Ахмад 2026-08-21 202.9.40.71

Энэ нөхөрт хийх ажил олдохгүй, ажлаа мэдэхгүй л байнаа даа.

Avatar

d 2026-08-21 103.229.120.159

Хуцаа, бензин дуусчихвал QR уншуулаад, цаг авч байж авах юмуу? Хэвийн болгож чадахгүй бол хуцалгүй зайлаад, орос, хятадуудтай яриа, хэлэлцээр хийж чадах хүнийг нь томилбол таарна

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.191.133

Hrn th amidraliin tsag much buriig mashin benzindee zartsuulaad ur huuhdee hayad bai gh gd bna daa malnuud. Ochihoor n benzin bgmhgui l gn shd

Avatar

Нэргүй 2026-08-21 202.133.76.28

за энэ сайд ч Далийж өглөө дөө чоно борооноор бас QR нь уншуулах ба юув дээ бас л улсын хөрөнгөнөөс завших арга заль байх даа овоо их мөнгө салгаж байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж