Нүүдэлчин фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй зорчино

Нүүдэлчин фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй зорчино

Нүүдэлчин фестиваль руу нийтийн тээвэр үнэгүй зорчино

ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 21 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй нийтийн тээвэр "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль руу явахаар болжээ.

Дашрамд, гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд ямар урлаг соёлын арга хэмжээ болохыг хүргэж байна. Үүнд,

  • Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
  • Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
  • Морьт харваа (Морьт харвааны талбай)
  • Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
  • Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
  • Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)
  • "Морин бөмбөг"-ийн тэмцээн явагдах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-08-21 202.9.47.62

хүмүүс тэгээд их дэмий тэнэх юм.

Avatar

Коп17 - ДОХ тохиолдлууд 2026-08-21 66.181.165.234

ийм балай эргүү юмаа болимоор байдаг

Avatar

Х 2026-08-21 66.181.186.113

хичээл эхлэх шд бхад..

Avatar

Нэргүй 2026-08-21 103.57.94.52

Төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хөгжил дэвшилд болон иргэдийн амьдралд өчүүхэн ч нэмэргүй хий хоосон хөөрөл бардамнал руу уруу татах юм даа. Намар болчоод байхад өнөөх л бөх, морь, сур, шагай, найр наадам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж