Виталий Кличко: ОХУ зориудаар чухал дэд бүтцүүдэд халдлаа

Виталий Кличко: ОХУ зориудаар чухал дэд бүтцүүдэд халдлаа

Виталий Кличко: ОХУ зориудаар чухал дэд бүтцүүдэд халдлаа

ОХУ сүүлийн халдлагаараа Украины нийслэл дэх нэн чухал дэд бүтцүүд рүү санаатайгаар халдсан гэж Киев хотын дарга Виталий Кличко хэлэв. Сүүлийн саруудад байгаагүй энэхүү томоохон халдлагад өртөж дор хаяж 17 хүн нас барсан бол 40 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, агуулахууд, орон сууцууд, хүүхдийн эмнэлэг, сургууль халдлагад өртжээ.

Дэд бүтцүүдэд учирсан гэмтэл хохирлыг засахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд халуун усны хангамж тасалдаж магадгүйг хотын дарга анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем дутагдалтай байгааг Кличко дахин сануулаад, түншүүдийн зүгээс илүү их тусламж хэрэгтэй байгааг хэлэв. Ерөнхийлөгч Зеленский ч "Украинд баллистик пуужин эсэргүүцэх систем хангалтгүй хэвээр байвал ОХУ энх тайвны талаар нухацтай бодохгүй. ‘Patriot’ агаарын довтолгооноос хамгаалах системийн нөөцийг одоогоор нөхөж амжаагүй байна. Гэтэл бидэнд энэ нь өдөр бүр хэрэг болж байна. Нэмэлтээр ирэх пуужин бүр украинчуудын амийг аварна" гэжээ.

Украины арми АНУ-аас нийлүүлдэг "Patriot" пуужингаас ихээхэн хамааралтай байдаг. Гэсэн ч АНУ-ын нөөцийн дийлэнх нь Ираны дайнд шавхагдаад буй билээ.

Оросын сүүлийн цохилтоос болж олон мянган байшин тог цахилгаангүй болжээ. Мөн наймдугаар сарын 21-ний Баасан гаригийг амь үрэгдэгсдийн араас гашуудах өдөр болгон зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-21 202.21.107.71

Орос ялнааа, х*******н эрлийзүүдээ та нар хэзээ ч оросын уналтыг үзэхгүй, ОРОС МОНГОЛ ҮҮРД ХОЛБООТОН АХАН ДҮҮС ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭХ БОЛНО !!!! ЖҮҮД ЧӨӨГИЙНҮҮДИЙГ ДЭМЖИГЧ х*******н ШЭЭСНҮҮДИЙГ МОНГОЛООС УДАХГҮЙ ХӨӨЖ ГАРГАХ БОЛТУХАЙ

Avatar

Del 2026-08-21 202.133.76.15

Евро-Азийн нутаг дээр ноёрхох гэсэн Хятад Иран Оросын санаархал бүтвэл Монголд тийм ч сайн юм болохгүй Орос дайнд бүтэлгүйтвэл Монголд ашиггүй ялвал бас манайд ашиггүй яадаг юм байгаа юм бүү мэд

Avatar

Zochin 2026-08-21 202.72.245.204

Slava Ukraine

Avatar

Нэргүй 2026-08-21 103.26.195.81

f*ck russia

Avatar

Нэргүй 2026-08-21 103.26.195.81

Украйнчууд хурдхан Баллистик пуужингаа хийгээд өвөл болохоор оросын том хотуудын цахилгаан станцуудыг пуужиндаж хөлдөөх хэрэгтэй байна, тэгэх юм бол жинхэнэ движуха эхлэнэ дээ хахахахаха

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.178.221

Орос зориудаар чухал дэд бүтэц рүү халдаад харин Украйн Оросын газрын тосны нөөцүүд рүү халдаад байгааг нь санаатай бус халдлага гэж үү. Барууны ВВС CNN мэтийнхэн ингэж тархи угаадгийг монголын залхуу сэтгүүлчид сайтууд хэдий болтол мэдээлэх вэ

Avatar

зочин 2026-08-21 66.181.189.41

Украин нь ЗХУ-ын хамгийн хүчирхэг эдийн засатай хөгжингүй хэсэг байв, Тус орны тусгаар тогтнолыг оросууд зөвшөөрч,найрсаг харилцаа хамтын ажиллагг өрнүүлж энх тайвнаар зэрэгцэн орших талаар гэрээ байгуулсан,Ямар сайхан найрсаг харилцаатай орнууд байв Гэтэл оросыг үзэн ядагч нацистүүд төрд гарч, орос орныг,сульдуулж сүйрүүлэх барууны түрэмгий бодлогыг хэрэгжүүлэгч болж хувирав,Үүний дүнд Украин үндсэндээ сүйрлээ,Хоёр сая гаруй залуусынхаа амийг золиосолж ,иргэдээ зовоож байна,

Avatar

Зочин 2026-08-21 203.98.77.101

Украйн дронн оросыг дуусгасан гээд байсан нь юу болоод бна вэ
Орос дуусаагүй хариу үзээд л бгаа юм уу

Avatar

Зочин 2026-08-21 202.179.24.233

Хариу арга хэмжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж