Төсвөө тодотгохгүй бол алдагдал 3.5 их наяд хүрэх эрсдэлтэй

Төсвөө тодотгохгүй бол алдагдал 3.5 их наяд хүрэх эрсдэлтэй

Төсвөө тодотгохгүй бол алдагдал 3.5 их наяд хүрэх эрсдэлтэй

Засгийн газрын тэргүүн төсвөө танаж, хэмнэлтийн горимд шилжиж буйг мэдэгдэв. Харин сөрөг хүчин алдагдал нь 2.2 их наяд давчихсан төсвийг 1.4 их наядаар тодотгоод нэмэргүй гэдгийг сануулж байна.

Эрх баригчдын зүгээс энэ удаагийн төсвийн тодотголыг орлогын дутагдал олох 1.4 их наяд төгрөгт барина гэж байна. Ингэхдээ бүх сайд нарын зардлыг танана гэдгээ илэрхийлэв. Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн тодотголын зургаан зүйлийг танилцуулсан.

Нэгдүгээрт, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулна.  Үндсэндээ  435 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход  зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлнэ. Арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгалаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцсон.

Гуравдугаарт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлнэ. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Дөрөвдүгээрт, өрхийн төсвийг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг тусгана.

Тавдугаарт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэнэ.

Зургаадугаарт, төсөв болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулна. Гадаад төслийн зээлээр 450 сая ам.доллар зээл, дотоод үнэт цаасны арилжаалах хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Засгийн газраас эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг энэ хувилбарийг сонгосноор 2026 онд төсвийг дутагдлыг тогтворжуулна гэж тооцож буй. Энэ бодлогыг сайн шинжээд үзвэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч холбогдоно.

Тэгвэл сөрөг хүчний зүгээс төсвийн орлого урд өмнө байгаагүй өндөр байгаа гэдгийг сануулж буй. АН-ын дарга О.Цогтгэрэл “Нүүрсний үнэ 100 ам.доллараас дээш, 10 жилийн өмнө 120 ам.доллар байсан нэг баррель нефть өсөөд 70 ам.доллар байна. Ийм таатай гадаад нөхцөл байдалд эрх баригчид эдийн засгийн ямар буруу бодлого явуулж улс орныг доройтуулж байгааг олон нийт харж байгаа байх. Зөвхөн хоёрхон сарын дотор иргэдийн бодит орлого олон дахин буурлаа. Үнийн өсөлт нэг дахин өсчихлөө. Эмзэг бүлэгт очиж байгаа хүнсний инфляц 25 хувьд хүрчихлээ. Төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн орлого ийм хэмжээгээр тасарч байна гэдэг нь аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг. Гадаад зах зээл таатай, алт, зэс зэрэг түүхий эдийн үнэ өсөлттэй байх энэ цаг үед Засгийн газар эрх баригчид эдийн засгийн бодлогын олон алдаа гаргаж байна. Ерөнхий сайд төсвийн тодотголоор алдагдлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулна гэлээ. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг хүрчхээд байхад 1.4 их наяд төгрөгийн тодотгол хангалтгүй. Төсвийн алдагдлыг бүрэн арилгах төсвийн тодотголыг хийхийг манай бүлгээс шаардаж байгаа. 2027 оны төсвийг хэлэлцэхдээ иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг арилгах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах шаардлагыг тогтоолын төслөөр танилцуулсан. Ингэснээр эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах бодлоготой нийцнэ. Засгийн газар НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагыг мөн тавьж байгаа. Хоёрдугаарт, шатахууны түгээлт, менежменттэй холбоотой асуудлаар шуурхай төлөвлөгөө боловсруулж, иргэдэд тодорхой танилцуулахыг шаардаж байна. Өвөл эрчим хүчний доголдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг бид санал болгож байгаа” хэмээв.

Харин Засгийн газар, сөрөг хүчнээс  хараат бус Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэгдсэн төсвийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд дүгнэлт хийжээ. Зөвлөлөөс төсвийн энэ оны төгсгөлийн тооцоог “Өөдрөг”, “Суурь”, “Эрсдэлтэй” гэсэн гурван хувилбараар тооцоолж гаргасан байна. “Өөдрөг” хувилбарын тооцооллоор орлогын жилийн төлөвлөгөө бүрэн биелж, зарлага 5 хувиар хязгаарлагдсан нөхцөлд төсвийн алдагдал  0.43 их наяд төгрөг орчим байна.

“Суурь” хувилбар нь эхний хагасын орлогын тасалдал бүхэлдээ нөхөгдөхгүй гэсэн тооцоонд үндэслэж, алдагдал ойролцоогоор 1.18 их наяд төгрөгт хүрнэ. Хамгийн муу буюу одоогийн үнэнд ойртох “Эрсдэлтэй” хувилбараар орлогын  алдагдал ойролцоогоор 3.51 их наяд төгрөгт хүрэхээр байгааг сануулсан.

Үндэсний статистикийн албан ёсны тоо баримтаар энэ оны эхний долоодугаар сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж, батлагдсан түвшнээс дахин дахин өсөөд байна. Энэ нь эдийн засгийн зарим салбарын идэвхжил саарч, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрсөн гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-21 66.181.160.106

Гадаад төслийн санхүүжилт гэдэг чинь өр шүү дээ. Тэтгэврээ зөв нэмэх хэрэгтэй. Яагаад хүн олон жил, өндөр цалин авч илүү даатгал төлдөг юм бэ. Бүх зүйлийг урвуугаар нь хийгээд байхын.

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.176.89

удахгүй идэх хобби той төрийн гэгдэх хүмүүст бялуу баялаг нь ч олдохгүй болж газар нутгаасаа шахагдаж эхлэнэ дээ харийнхныг долоож хунхууз нартай ганзага нийлж шавхруу горьдсон монгол урвагч нарт

Avatar

Зочин 2026-08-21 66.181.177.120

Бензиний үнэ нэмэгдсэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж