Ньюс агентлаг 2026 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11+13 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна. Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8+10 хэм, өдөртөө +21+23 хэм дулаан байна.
Энэ сарын 21-нд Сүхбаатарын нутаг, 22-нд Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө +5+7 хэм, өдөртөө +21 +23 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +3+8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18+23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13+18 хэм, бусад нутгаар +8+13 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +13+18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18+23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26+31 хэм, бусад нутгаар +22+27 хэм дулаан байна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
3,595.72



















































Холбоотой мэдээ